УЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

Хөшигний ард: С.Одонтуяа сайдын суудал нэхсэнээс чуулган үүр цайтал сунжрав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 24 цаг /2024.07.09-ний 08.00 цагаас 2024.07.10-ны 08.00 цаг/ болов. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүнийг тодруулах асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд томилогдсоноос хойш 14 хоногт багтаан сайд нараа томилох, 30 хоногт багтаан ЗГ-ын хөтөлбөрөө боловсруулж батлуулах хугацаатай тул наадмаас өмнө ийн яаравчилж таарч буй юм.

Өрнөсөн процессын хувьд,

  • Зарим гишүүн ЗГ-т ажиллах болсон тул Байнгын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөв.
  • ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэв.
  • ЗГ-ын бүрэлдэхүүнд орж ажиллах сайд нарыг МАН-ын УЗ, АН-ын бүлгийн түвшинд зөвшилцөж, Ерөнхийлөгчид танилцуулав.
  • Ерөнхий сайд зөвшилцсөн сайд нарыг захирамжид гарын үсэг зурж, гардуулан, тангараг өргүүлэв.
  • 126 гишүүнтэй шинэ пардамент анхдугаар чуулганаа хаав.

Хөшигний ард ямар үйл явдлууд өрнөснийг хүргэе.

Засгийн газрын гишүүд тодорч, тангараг өргөн, УИХ анхдугаар чуулганаа хаах зэргээр 24 цаг үргэлжилсэн.

Нэгт, шуудхан хэлэхэд үйл явц удааширсан нэг шалтгаан нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа байв. Тэрбээр, хамтарсан Засгийн газар байгуулагдах сургаар л сайдын суудал хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед түүнийг Эрүүл мэндийн сайд болно гэгдэж байсан юм. Гэтэл өнгөрсөн шөнө,

МАН сайд нарын суудлаа яг таг тохирч бэлэн байдалд хүлээсэн. Харин АН сайдын найман суудал авч байгаагаас гуравт нь дотоод тохироогоо хийж чадахгүй зөрчилдөж буй тухай мэдээлэл Төрийн ордонд хөвөрсөн юм. Энэ нь ч тодорхой болж С.Одонтуяа болон бусад гишүүд нь Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн өрөөнд хэд хэдэн удаа цуглацгаав. Сайдын суудалд сууна гэж зүтгэсэн түүнээс намынхан нь нэрээ татахыг ятгаж, сүүлдээ эсэргүүцэцгээжээ. Сайдын суудлын төлөөх нэг эмэгтэйн хүсэл ийнхүү чуулганыг үүр цайхад хүргэсэн юм. Эцэст нь, намынхан нь дийлэхгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар суулгасан.

Хоёрт, УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцынхан энэ парламентад нэлээд хэд бий. Түүний хүмүүс намын дарга Л.Гантөмөрөөс сайд нэхэн бойкот хийсэн гэгдэв. "Кноп дардаг төхөөрөмж эвдэрсэн, ажиллахгүй байна" хэмээн бухимдацгаан хэд хэдэн удаа чуулганыг орхин гарцгаасан билээ.

Гуравт, Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн тойрогт нэр дэвшиж өвдөг шороодсон Ш.Адьшаа сайдаа тодруулаад завгүй АН-ынхан дээр ирэв. Гэвч түүний ирсэн шалтгаан нь сайдын суудал аж. Түүнийг Зам тээврийн сайдын суудал нэхсэн гэх мэдээлэл ч гарсан юм.

Дөрөвт, Уг нь эрх баригч нам "20 минутын хот Үндэсний хороо"-ны даргаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцыг томилно гэдэг нь ил яригдаж байв. Гэвч эцсийн мөчид энэхүү яамгүй сайдын орон тоог АН-д өгч, тус намаас сумын хөгжил ярьдаг Р.Эрдэнэбүрэнгээ оруулж ирлээ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд хүлээж авахгүй байна хэмээж байсан ч, сайдаар батлав.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-10 09:33

Дарвайт�##� инээдэг дарваан Дамдиннямд илүү эрх мэдэл хэрэггүй шүү

Зочин
Зочин
2024-07-10 10:31
Reply to  Зочин

Дарханаас дэвшсэн Дамдинням харахаас сэжгийн худлаа хүн!

иргэн
иргэн
2024-07-10 10:10

Одонтуяа авгай болимоор юмаа.Баянгол дүүргийн газруудыг Эрдэнэ энэ 2 л хувааж авсан.Яасан цадаж ханадаггүй өлөн юм бэ.

Зочин
Зочин
2024-07-10 10:22

энэ муухай авгай болимоор юмаа ковидын үед вакцин оруулахгүй гэж явсан гэдэгийг чинь бид мартаагүй шүү одоо улстөрөөс түргээн �######�аач дээ муухай сэжгийн авгай

Зочин
Зочин
2024-07-11 12:06
Reply to  Зочин

Вакцин тэгээд хэрэгтэй байсан юм уу

Зочин
Зочин
2024-07-10 14:48
Reply to  Зочин

Эцэг нь соц үед их мэдэлтэй том сайд байж, улсын эди йн засгийг сүйрүүлж, "их өр"-ийн ихэнхийг "үйлдвэрлэ сэн" Са лтаан гэдэг хүн байсан гэдгийн билээ !

Зочин
Зочин
2024-07-10 10:25

АН гэж нэг �##�бан туша�##�ын төлөө �##��##�цахаас буцахгүй бузрууд, бөөгнөөд хоорондоо �##��##�цаж байхад нь...

Зочин
Зочин
2024-07-10 11:04

Одонтуяа авгай болиосой

Зочин
Зочин
2024-07-10 11:15

Мордохын хазгай эхллээ дээ

Зочин
Зочин
2024-07-10 12:25

Энэ авгай бүү давар аятайхан бай жагса�##�тад орно сайд болно гатан ээжийн араас орлоо монгол төрийг завхруулж бна хоёрдох манан үүслээ карданаа тат нөхдүүд ерөнхийлөгчийн засагл�##� манай тохирно

Зочин
Зочин
2024-07-10 12:26

АН ч хог болж дээ. Даргыг нь харахаар л з�##�хуутай, усан манан царайтай, жагса�##�тын хэд нь сайд болоод авав.

монгол
монгол
2024-07-10 14:01

Одонтуяаг сайд болгоод огтоос ажил хийж чадахгүй, чадсангүй гэх ш�##�тгаанаар огцруулах нь зөв шүү

монгол
монгол
2024-07-10 15:16

Аман дээрээ нэг их ардчил�##�, шударга ёс ацан дээрээ бөөн шун�##�. Эрх мэдлийн төлөөх ичих нүүргүй улайран, б�##�ай юмнууд

Зочин
Зочин
2024-07-10 17:12

Ха ха энэ төрд цайрсан луйварчид нь гарсан юм биш үү. Энэ улс орон ч өөдлөхгүй нь

Зочин
Зочин
2024-07-10 21:34

Жагса�##�таар орж ирчихээд даварсан авгай вэ

Бор
Бор
2024-07-11 00:56

Одонтуяа авгай жагса�##�тын 2 бичигдэж гишүүн болсон.Шантааж хийж сайд байг�##�ь орчны хамгийн сул сайд.Хэл орос хэл х�##�тар.яангли авах юмгүй.Их хур�##� дээр ямар ч ач холбогдолгүй улс төр ярьсан хүн.Сайдын ажил өөр үнэхээр оносонгүй.янэг өдөр мултарна.яАн бусад хүмүүст боломж олгооч.Тжагса�##�тыг хулгайллаа.яхуваарьлагдсан сайдын суудлыг хулгайллаа.Шун�##�д хязгаар бий шүү

Зочин.
Зочин.
2024-07-11 09:17

ОДОНТУЯА ЭМЭЭ ОДОО БОЛИОО.ЮУН САЙД ВЭ.БГД ыг олигтой хөгжүүлээгүй идэж уусан.Эрдэнээ та 2 бишээ.харин одоо энэ Сумьяабаатар гарч ирээд дүүрэг маань төрөл арилжсан шүү.даанч доод туша�##�ын �##�бан хаагчид нь яст мэлхийн хурдацтай байхиймдаа.Сүхийн т�##�байд болсон дээлтэй Монгол наадамд ганцханБГД ийн гэр санд�##� ч байхгүй хоосон хангай гэр байнлээ шүү.

Зочин
Зочин
2024-07-11 11:09

Яаасан ч их цадаж ханадаггүй шун�##� вэ.ээ бурхан минь.энэ хүний шун�##�д хязгаар байнауу.4 жил энэ яамыг яаж л самрах бол доо.хэн эд нартай эвс гэж сан�##� өгсөн юм вэ.ард түмний сонголтоор тоглочих юмаа.МАН.

Зочин
Зочин
2024-07-14 10:49

Одонтуяа өлөгчин

Холбоотой мэдээ

Back to top button