УЛС ТӨР

Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын МУШГИН ГУЙВУУЛАЛТ ба иргэдийн ТӨӨРӨГДӨЛ

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Зургадугаар зүйлийн 2 дахь заалт нь нийгэмд маргаан дагуулсан асуудал болоод хувирчихлаа.

Тодруулбал, анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан.

Харин 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн. Улмаар Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан.

Гэтэл “төрийн нийтийн өмч” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж зарим улс төрчид ард түмнийг зориудаар өдөөн турхирах явдал гарах болов. Тодруулбал, байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гэх ойлголт түгэв.

Иргэн бүр шахуу цахим хуудасныхаа зургийг “Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж байгаа” зургаар сольж давалгаалав.

Харин гуйвуулагдаж, олон нийтэд буруу ойлголт төрүүлээд буй дээрх заалтын талаар зөв ойлголт өгөх үүднээс дараах тайлбарыг хүргэж байна.

НЭГДҮГЭЭРТ: Тухайн заалтад гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн утга агуулга огт байхгүй. Хэлэлцэгдэхдээ ч яригдаагүй.
Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно… Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

ХОЁРДУГААРТ: “Төрийн нийтийн өмч” гэх эл заалт нь 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй. Харин тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, ард түмний төлөөлөл болсон парламент энэ байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрын хувь заяаг шийднэ, бодлого тодорхойлно, ингэхдээ ард түмний нийтлэг ашиг сонирхлыг баримтална.

ГУРАВДУГААРТ: Үндсэн хуулийг 6.2-т буй “төрийн нийтийн өмч” гэсэн заалтыг мушгиж гуйвуулахдаа 1996 оны 5 дугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг эшлээд байгаа. Энэ хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэх заалт. 24 жилийн өмнө батлагдсан хуулийн энэ заалтыг эшлээд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуйвуулан тайлбарлаад байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-08-18 08:06

ЖДҮ санг идсэн хулгайч нар бат�##�сан үндсэн хуулийн өөрчлөлт гэхээр итгэх хүн байх уу.

ааа
ааа
2020-08-18 08:24

24 жилийн өмнө батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хууль чинь тэгээд хүчин төгөлдөр мөрдөгдөж л байгаа биз дээ.

Зочин
Зочин
2020-08-18 09:46

Сэтгүүлчээ эхлээд өөрөө ойлгочих. Төрийн нийтийн зориул�##�ттай зүйлсийг гадаадын болон харя�##��##�гүй хүнд эзэмшүүлж болно гэж бичсэнийг ойлго. Газрыг дуудлага худ�##�даагаар арилжих тухай эд бас хууль хэлэлцэх үед ярьж байсан. Толгой угаахгүй шү

Зочин
Зочин
2020-08-19 15:13

П.УРНАА та хэдэн төгрөг авчаад хүмүүсийн толгойг угаах гээд Т1 тээд бнаа.Чамаас хамаагүй илүү боловсролтой эрдэмтэд,хуульч нар ҮХНӨ ийн 6,2 оос "НИЙТИЙН" гэдэг үгийг л хасаад өгөөч гээд тэмцээд бга нь чинийхээр төөрөгдөл болж бна уу хуцваа

Холбоотой мэдээ

Back to top button