УЛС ТӨР

Сөрөг хүчний ШҮГЛЭЭ ДЭРЛЭЖ унтагсад

Цагтаа МАН хамгийн сайн сөрөг хүчин байжээ. Тэд АН-ыг парламентад олонх бүрдүүлсэн үед улстөрийг жинхэнэ утгаар нь хийдэг байв. Талбай дээр гарч давхар дээлтэй жагсаал хийж, хар машин шатаан, нэгтийн дэвсгэрт бүхий баахан боодол мөнгө нэг ам.доллартай харьцуулж харуулах зэргээр уран сэтгэмж нь өндөр байж. Эдгээр санаануудын ихэнх нь тухайн үеийн МАН-ын генсек Ж.Мөнхбатаас гардаг байв.

Бүр "Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөг хүрлээ гэж шоудсан нь үнэхээр супер. Олон нийтийн санаанд нийцсэн ч гэж жигтэйхэн. Ийм байдлаар тэр сөрөг хүчний шүглийг тасралтгүй дөрвөн жил үлээснийхээ хүчээр 2016 оны сонгуулиар парламентад 65 суудал авсан билээ.

Үүнээс хойш МАН өнөөх төв талбайд шатааж байсан хар машиндаа хачин их хайртай болж, засгийн танхимаа тэр чигт нь давхар дээлтнээр бүрдүүлж наргисан. Эдүгээ 28 боодол нэгтийн дэвсгэрт 1 ам.доллартай тэнцэж, Монгол хүн бүрд 28 сая төгрөгийн өр ногдож буй. Ийм үед МАН сөрөг хүчин хийж байсан бол жинхэнэ галзуу пиар хийж, шүглээ өдөр бүр үлээх байсан нь ч тодорхой.

Харин АН бол эсрэгээрээ. Шүгэл үлээх үүргээ тас орхиж орхиод, ширээгээ дэрлэж унтсаар байгаад өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. Бүр булайтай нь, Б.Батзандан, Л.Болд нар нь улаан цагаан МАН руу урваж, Б.Пүрэвдорж хааяа нэг бэлдсэн үгээр хашгирахаас хэтрээгүй.

Асуудалд арай дөнгүүр нухацтай ханддаг Д.Эрдэнэбат гишүүн хуулиар дөнгөлүүлж, З.Нарантуяа ихэвчлэн Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалж дуугарсан гэхчлэн авчих ганц гялгар түүх бичээгүй.

Энэ удаагийн АН-ын бүлгээс ч хүлээх зүйл байхгүй мэт. Хуулийн төслүүдээ нягталж уншихгүй, нэг их цээжээр ярьсан хэдэн эрэгтэй гишүүнтэй. Ганц цог золбоотой, эвлэг дуугарч байгаа нь С.Одонтуяа. Гэвч тэгээд ганц гишүүн мянга орилоод хэрхэх билээ. Нэгдсэн пиар, зорилт, улстөрийн тоглолт ч АН-аас гарахгүй юм. С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга байхдаа бүр шүлэг хүртэл уншиж, хөнгөн маазрал үүсгэж байгаад олны анхаарлыг өөрсөд рүүгээ татчихдаг байсан. Ийм мэхийг өнөөдөр бидон Д.Ганбатаас хүлээгээд ч нэмэргүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Aki
Aki
2020-08-19 08:57

Ta nar uursduu hvn gvtgej dlohoo bol ta nariin buruu

Oyutan
Oyutan
2020-08-19 09:03

Ganbat ahaa tetgelgee awiyoo hichel orloo

Батаа
Батаа
2020-08-19 09:31

Энэ Ганбат гэдэг үхээнц царайлсан араас юу ч хүлээгээд нэмэргүй ээ

Зочин
Зочин
2020-08-19 09:41

МАН шиг худлаа шүгэлд гээд байгаа юм уу. Тэгж тэнэгтээд яахав дээ

Aki
Aki
2020-08-20 07:49
Reply to  Зочин

Pzda pzdanuud z##laasai hoshnognuud ganbat pzda

Zochin
Zochin
2020-08-19 14:49

Энхболд Эрдэнэ 2 нэг хөнжилд гэрлэчихсэн байсан нь ариун явд�##� уу. АН-ийг авсанд хийчихээд МАН-д на�##�дсан нь урвагч биш үү орон нутгийн сонгуульд хотын даргаа авахаар 2 Э үгсэж байна сэрж сэрүүн зүүдэхгүй юм уу

Зочин
Зочин
2020-08-19 15:25

Ганц Алианхуягт ч бараадахгүй юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button