УЛС ТӨР

Ж.Батсуурь: Б.Пүрэвдорж биш Т.Аюурсайхан хууль зөрчсөн

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхлээд үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Тодруулбал, Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

С.Ганбаатар: Ерөнхийлөгчөөс булааж авсан эрхийг буцааж өгч байх шиг байна. ЕТГ-ын дарга Шижир хариуцлагатай байна. Ард түмний эрхийг буцаан авч ирлээ. Санаачлах эрхээ алдана гэдэг бол ард түмэн үг хэлэх эрхээ алдлаа л гэсэн үг.  

С.Бямбацогт: Хууль санаачлах эрх бүхий 78 гишүүн эрхээ өнөөдрийн хүртэл хэрэгжүүлж байна. Хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-ыд хадгалагдана. Харин санаачлах эрх нээлттэй.

Ж.Батсуурь: Б.Пүрэвдорж гишүүн Т.Аюурсайханы биш, Т.Аюурсахайн Б.Пүрэвдорж гишүүний эрхнэд халдсан. Энд үг хэлээд сууж байхад "буруу ярьж байна” гээд загнаж байсан. Түүний үг хэлэх эрхийг хааж, микрофон хаагаагүй бол Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан руу очихгүй байсан. Тиймээс Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан Дэгийн тухай хууль зөрчсөн. Хүн үг хэлж байхад тухтай сонссон бол маргаан гарахгүй байсан. Хоёр дахь үйлдэл хийснийх нь төлөө шийтгэж болохгүй гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2020-08-20 12:54

Аюурсайхан том болжээ.Адилхан ард түмний төлөөлөл байж нэг нэгнийхээ хур�##�д суух эрхийг ха�####�г нь хятадын улаан хамга�##�агч нарын үйлдэлтэй адил харагдаж байлаө

Хариулт
Хариулт
2020-08-20 12:58

2016-2020 онд төр гацааж бужигнуулаад байсан Аюурсайхан мөн үү биш үү

Зочин
Зочин
2020-08-20 15:44

Аюурсайхан хайр даана шүү Чамайг бага баньдийн шавь гар гэж гаргаагүй шүү з�##�уу хүн зоригтой шударга өөрчлөлт хийхэд гар биe ухаан санаагаа зориул гэсэн болохоос намын барлаг бай гэж гаргаагүйг хатуу сана

Unshigch
Unshigch
2020-08-20 17:45

Batsuur gej 1 zaragch ovoo garch irjee.

Холбоотой мэдээ

Back to top button