НИЙГЭМ

Хөлдүү засгийн “ам”-наас СЕМЕСТРИЙН ЧӨЛӨӨ хүсэх оюутнууд цувж байна

Сүүлийн жилүүдэд татвар төлөгчдийн мөнгийг үнэнхүү хэрэгтэй зүйлд нь зарцуулдаг буянтай, ерөөлтэй ганц байгууллага байсаар ирсэн нь Боловсролын зээлийн сан. Оюутны хөгжлийн зээл болон Буцалтгүй тусламж олгох хэлбэрээр олон мянган оюутны төлбөрийн асуудлыг шийдэж, тэдний ардах гэр бүлийн ачаа, дарамтыг хөнгөлдөг байв, энэ сан.

Харин энэ жил төсөвгүйн учир үйл ажиллагаа нь тасалдахаар болсон. Хоёр өдрийн өмнө энэ нь ил болж, “Энэ семестрт төлбөрөө өөрсдөө даа” гэсэн зурвас оюутнуудад очсон билээ. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ урт хугацааны арга хэмжээ эдийн засгийн элгээр нь хэвтүүлсэн нь үнэн. Ийм ч учир төсөв тодотгохоор УИХ хэлэлцээд барахгүй байна.

Хамгийн сонирхолтой нь их, дээд сургуулиудын хичээл эхэлдэг цагтаа эхэлнэ. Өөрөөр хэлбэл оюутнууд төлбөрөө төлдөг цагтаа төлнө. Мянга, мянган оюутнууд Боловсролын зээлийн санд найдаж, сургалтын төлбөрийн асуудалд сэтгэл амар сууж байсан нь лавтай. Гэтэл хичээл эхлэхээс 10 хүрэхгүй хоногийн өмнө төсөвгүй гэдгээ улайсан нь оюутнуудад хүндхэн цохилт боллоо.

МУИС-иар жишээ авахад төлбөр баталгаажуулалт нь наймдугаар сарын 25-нд дуусна. Тэгэхээр оюутнуудыг долоохон хоногийн дотор төлбөрөө олцгоо гэж тулгасан явдал болов, энэ нь.

Поп, дэндүү поп Засгийн газар НДШ-ээс чөлөөлж, хүүхдийн мөнгийг 100 мянга болгож нэмсэн. Оны эхээр тэтгэврийн зээлийг тэглэж, сонгуулийн өмнө “ямаанд” ч мөнгө цацсан. Цоорхой шуудай шиг эдийн засгаа дэлбэлж, тэсэлчхээд оюутнууддаа ийм тулгалт хийх нь яавч зөв дүр зураг биш.

Төсөвгүй байгааг ойлгож болно. Тийм бол үүнийг эрт тооцоолон боловсруулж, оюутнууд төлбөрөө хийхээс ядах нь аа сарын өмнө зарлах учиртай байсан сан. Одоо 10 хүрэхгүй хоногийн дотор сургалтын төлбөрөө хайсан, толгой нь өвдсөн олон оюутан гайхаш тасран бухимдаж байна.

Манай засаг иргэддээ, ард түмэндээ, хойч ирээдүйдээ хэр зэрэг хайргүй нь эндээс харагдаж байгаа юм. Төлбөрөө олж чадахгүй оюутнуудад үлдэж буй ганц сонголт нь семестрийн чөлөө авах. Оюутнуудын цахим группүүдээр зочилж үзвэл “семестрийн чөлөө яаж авах вэ” гэсэн постууд баруун солгойгүй урсаж байна.

Хөлдүү төрийн амнаас ийн семестрийн чөлөө хүсэх оюутнуудын жагсаал цувж эхэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dzc
dzc
2020-08-20 17:52

Сург�##�тын төлбөрөө эцэг эхээрээ төлүүлээч яахаараа ийм хэцүү байхад төр мөнгийн төлдгийн, бүх төлбөр мөнгөө хэн нэгнээр төлүүлэх ёстой юм шиг солиорч байх юм �##�батай юм уу?

зочин
зочин
2020-08-23 16:18
Reply to  dzc

Эцэг эх нь сург�##�тын төлбөрийг нь төлж барахгүй, сур�##�цах хүсэлтэй олон оюутнууд байгаа. Энэхүү зээл нь сур�##�цагчийн голч дүн 2.8 буюу дунджаас дээш байсан тохиолдолд олгогддог. Сурч үнэхээр чадаж байгаа нэгэнд нь олгогдоно гэсэн үг.

Зочин
Зочин
2020-08-20 20:17

Зарим мэргэжил нь хэнд ч хэрэг болохгүй, цаг мөнгөний гарз

Зочин
Зочин
2020-08-20 20:59

Жилийн чөлөө авцгаачих . Амар ш дээ.

Иргэн
Иргэн
2020-08-23 14:11

Жилийн чөлөө авч болно. Ажил хийж үз.Бүх юмаа бэлдүүлж сур�##�цана гэж хаана байсан вм. Сэтгүүлчид ч сүржигнээд хэрэггүй. Би 6 хүүхэд их дээд сургуульд сургасан .Бүгд амр�##�таараа ажил хийдэг бн.Эргээд л тэр чинь өр .

Холбоотой мэдээ

Back to top button