ХОВЧ ШАР

Ц.Элбэгдорж: Эрх ямба, албан тушаал байгаагүйсэн бол эгэл орчлонд хүмүүс хэчнээн жаргалтай амьдрах байсан бол доо!

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 1990 оны үед бичиж байсан өдрийн тэмдэглэлүүд Монголын ууган хэвлэл <Өдрийн сонин>-д нийтлэгдэж буй. Түүний 1990 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр бичсэн тэмдэглэлд нэгэн сонирхол татахуйц өгүүлбэр байгаа нь, <<Эрх ямба, албан тушаал байгаагүйсэн бол эгэл орчлонд хүмүүс хэчнээн жаргалтай амьдрах байсан бол доо!>> Тэрхүү тэмдэглэлийг бүрнээр нь бичиж оруулав.

1990.IV.16

Дугуй зааланд очлоо. Эрдэнэбаатар бид хоёр хүлээн авах байраар орж Зарьдыхан мөн Энхтүвшинтэй цуг П.Очирбат даргатай уулзах захиалга өглөө. Хэвлэх үйлдвэр орж сонин шилжүүлэх тухай ярих гэсэн боловч хүн алга байв. 12 өнгөрөөж Чойномын эмэгтэй дүүгийнд очлоо. <<Ардчилал>>, <<Шинэ толь>> сонины анхны дугаар, 1000 төгрөг МоАХ, МоАН-ны нэрийн өмнөөс би гардууллаа. Чойномын ээж Рэгзэн гуай маш их баярлаж байв. Дашдорж гуай зураг дарав. Мөн хүргэнтэй нь нэлээд ярив. Чойномын хийсэн морин хуурыг барьж үзлээ. Ээжтэй нь бас хууч хөөрлөө. Хоол идэж цай уув.

Дугуй зааланд ирж нөхөдтэй уулзаад Хадаа, нэг бичээч хоёртой <<Новостий Монголий>> сонины хоёрдугаар дугаарын эхийг бэлдлээ. Оройтож л гэртээ ирэв. Шил хүзүү, ар дагзаар хөшиж өвдөөд толгой дүйгээд нэг л болдоггүй. Ядаргаа гэгч нь болж байгаа бололтой. Юмыг хөл дээр нь зогсоогоод өөрийн хүсэл биелүүлэх хэмжээнд нь биш юм гэхэд өрөөлийн хүсэл биелэх түвшинд хүрээд орчлонг орхих юмсан даа! Эрх ямба, албан тушаал байгаагүйсэн бол эгэл орчлонд хүмүүс хэчнээн жаргалтай амьдрах байсан бол доо! Хүмүүс лав нэг хоёр гурав дахин илүү наслах байсан даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button