УЛС ТӨР

Х.Бадамсүрэнгийн урилгад “УУРГАЛАГДСАН” дарга нарын долоо хоног

Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр дарга нарын хөлд дарагдсан газар болов. Тодруулбал, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл /2020.08.13/, УУХҮ-ийн сайд Г.Ёндон /2020.08.15/, Ерөнхий сайд /2020.08.21/ нар шил дараалан очжээ. Үндсэндээ долоо хоногийн дотор өмч хариуцсан дарга, салбарын сайд, бүр Ерөнхий сайд нь давхиж очицгоосон гэсэн  үг. Ерөнхий сайдтай хамт Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр, Л.Батлут тэргүүтэй УИХ-ын гишүүд очицгоож, Эрдэнэт тэр аяараа хөл хөсөөн болов.

Энэ дундуур МҮОХ-ын Ерөнхийлөгч Б.Түвшинбаяр аварга бас очиж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнтэй их л дотноор зураг хөргөө даруулсан байгаа юм. Мушгиж тайлбарлахад, Н.Түвшинбаяр аварга бараг л Ерөнхийлөгчийн төлөөлөл. Үүгээр ч зогсохгүй ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг “Эрдэнэт”-д очих үеэр Х.Бадамсүрэнгийн гал хамгаалагч Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат нар амарч яваад таарч,  тэнд бэсрэг “найр” болжээ. Бүр үүнийгээ ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нүүр хуудсандаа зарлаж, гайхуулж байх жишээтэй.

Үүнээс арай өмнөхөн Ерөнхий сайдыг амрах үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн Хөвсгөлд  түүнтэй уулзахаар зорьж очсон байдаг.

Тайлбар: ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн нүүр хуудсандаа тавьсан зураг

Мэдээж дарга нар “Эрдэнэт” үйлдвэрт очиж, ажил байдалтай нь танилцах хэвийн асуудал. Танилцсаар ч ирсэн. Гэхдээ долоо хоногийн дотор тэнд албан, албан бус байдлаар баахан томчууд цуглуулах шалтгаан нь юу байв. Нөгөө талаас ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, сайд Г.Ёндон нар ажлаа авангуутаа давхиж очсон нь нэг тийм “амархаан найрагчдих” хялбархан удирдлагууд гэсэн мессиж өгөв.

Хөшигний ард яригдаж байгаачлан,  аравдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн  захирал Х.Бадамсүрэнг сольж, нөхөн томилгоог хийхээр буй. Ийм эгзэгтэй үед томилгоонд гол санал оруулах хүмүүс “Эрдэнэт” үйлдвэр дээр давхиж очсон нь зарчмын бус харагдав. Ерөнхийлөгч асан Н.Багабанди Х.Бадамсүрэнгийн асуудлаар Ерөнхий сайдтай уулзах санал тавихад хүлээж аваагүй гэх яриа хөшигний ард гарсан. Гэвч хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд өөрөө “Эрдэнэт үйлдвэр” дээр давхиад оччихов.

Онцгой дэглэм тогтоох нэрээр бүх мэдээлэл нь хаалттай буй эл үйлдвэр дээр дарга нарт чухам тайлан тавьдаг нь ч тодорхойгүй. Цаашлаад 2016-2018 оны хоорондох үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс 2.2 их наядын зөрчил илэрсэн ч толгойг нь илээд өнгөрсөн зэрэг яривал олон зүйл бий.  

Нэг л их хаалттай газар яагаад гэнэт дарга нарт үүдээ дэлгэж, саймшран угтах болов.  Х.Бадамсүрэн захирлын энэ үйлдэл аравдугаар сард явагдах томилгоотой холбоотой гэж л харагдаж байна. Мөнхүү онцгой дэглэм дууссаны дараа “Эрдэнэт үйлдвэр”-т санхүүгийн шалгалт оруулахад тун чиг хачин гайхалтай зүйлс илэрнэ гэдэгт би лав хувьдаа маш их итгэлтэй байгаа. Саях очсон дарга нар нь найрагдчихаагүй бол шүү дээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

29 Сэтгэгдэл

  1. Манай авилг####ч ерөнхийлөгчид хаана мөнгө үнэртэнэ тэнд баасны ялаа шиг шавах юм даа.

  2. ингэж бичих нь сэтгүүлчийн зөв, эрдэнэтийг мөнгө гээд харчихсан хэдэн юмнууд бөөндөө очтж овоорчээ.

  3. Бадамсүрэнд дарга найр найрагджээ ха ха. Энэ байтугай з####ь гаргах хүн л дээ. Будаатай хуурганд очиж байгаа хэд л зарчимгүй юм даа

  4. Бадамсүрэнгийн оронд өөр хүмүүс оччих гээд нойр нь хүрэхгүй яваа. Хүрэлсүх Хэрлэнг тавьчих гээд Багабхнди тээг болоод байгаа л дах

  5. Хөвсгөлд Хүктэйгээ уулзараар очсонгэнэ үү. одоо тэтгэвэртээ сайхан амар суугаач.юу дутлаа гэж өдий насандаа ингэж дарга нарт т#### засч чвдаг байна

  6. Хардаад бгаа бол ш####г####т хийлгэх нь таны л эрх. Одоо ч тэгж найрч идэж уугаад төрийн өмчөөс хулгайлаад байдаг цаг нь өнгөрсөн шүү. Шударга нийгмийг цогцлоох гэсэн эх орончид ажлаа эхэлсэн гэж боддог. Цаг хүндрэлтэй бна.

  7. Endon ch ugaasaa erdenetiin ulaanbaatar dahi tuluulugch bsan Badamsurehgiin hun shuu de. Naaduulaa manius barj idehgui ee. Tsaaguuraa buh yum tohirootoi.

  8. ymar medeeleltei bichee we, Badamsuren guai odoo huwsguld ch ochij, erdeneted ch darga nariig dailj ywahaar tetgeewertee garaach ali hezeenii l iim uwguun bs

  9. өчигдөр гарсан юм уу өглөө эрт юу уншчихав гэж бодлоо. Багабанди Бадамсүрэнг цэцэрлэгт нь хүргэж өгөх үүрэгтэйюм уу ха ха

  10. ЭНЭ багабанди тэргүүтэй ОЮУ толгойд монголыг төлөөлсөн нэрт луйварчдыг харахаар дуургүй хүрэх юм. ЭХ орныхоо төлөө ажлаа хийдэггүй хүмүүсийг ########уулах ёстой

  11. АШИГ хонжоо хайсан энэ хөгшчүүл тэтгэвэртээ суугаач. ТӨР засгийн ажилд гай болох юм. БАГАБАНДИ ОЮУ толгойн төлөөллөөс гарах болоогүй юм уу?

  12. Тэтгэвэртээ гараад ач зээгээ эрхлүүлээд явах ёстой хүн дээ. Шун#### гэдэг өөр бус үр хүүхдүүд нь муу даа…..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button