Нийгмийн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн анхны хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Ерөнхий прокурорын дэргэд Прокурорын байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг шинээр байгуулсан бөгөөд зөвлөлийн анхны хуралдаан өчигдөр /2019.07.18/ боллоо.

Хуралдаанаар Прокурорын байгууллагаас энэ оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг хэлэлцэж, зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Мөн зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг батласан төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллах талаар зөвлөлийн гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

ЭХ СУРВАЛЖ: PROKUROR.MN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button