УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнийг ТАГНАЖ, ЧАГНАСАН асуудлаар Прокурор ажлын хэсэг байгуулжээ

-ГОМДЛЫГ НУУЦАЛЖ БАЙНА-

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хоёр жил орчим хуулиар тагнах, чагнах гүйцэтгэх ажиллагаанд өртөж буй талаараа гомдол гаргасан байдаг. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцдаг.

Уг хороонд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан, Ц.Сэргэлэн нар харьяалагддаг. Гомдол гаргагч нь төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтан учир нууцын зэрэглэлд оруулан үзэж байгаа аж. Дэд хорооны гишүүд уг асуудлаар албан байдлаар тодруулга өгөхөөс татгалзаж буй бөгөөд “Гомдолтой танилцаагүй” гэх ерөнхий мэдээлэл өгөв.

-ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧЭЭ-

ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнийн гомдол гаргасан огноо нь тодорхойгүй байгаа ч УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх үеэр гомдол гаргасан бололтой.  Тусгай хяналтын дэд хороо гомдлыг хүлээж аваад, Прокурорын байгууллагад хянуулахаар өгсөн гэх мэдээлэл байна.  Улмаар хяналтын явцад Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх ч мэдээлэл байгаа юм.

Нууцын түвшинд шалгагдаж буй гэх уг асуудлаар Прокурорын байгууллагаас тухайлан ажлын хэсэг гаргаад байгаа аж. Хяналтыг Тагнуулын байгууллагын болон Тусгай ажиллагааны тухай хуулийн дагуу явагдсан эсэх дээр тавих юм байна.

-СААТУУЛАХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛСАН УУ-

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдлыг нууцын зэрэглэлд хамааруулж буй. Тиймээс өргөдөлд чухам ямар мэдээлэл тусгагдсан нь тодорхойгүй байна. Гэвч хууль бусаар тусгай ажиллагаа явуулсан талаарх баримт, мэдээллүүд хавсрагдаж, тэдгээр нь хяналтын ажиллагааг түргэтгэсэн гэх  яриа байгаа юм.

Улмаар өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт /2020.08.21/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг саатуулсан байж болзошгүй хүмүүс дээр саатуулах ажиллагаа зохион байгуулсан гэх мэдээлэл ч байна. Гэвч тэднийг үргэлжлүүлэн хорилгүй үзлэг хийж, мэдүүлэг авсныхаа дараа буцаасан гэх.

-НОТЛОГДВОЛ ТАГНУУЛЖ, ЧАГНУУЛСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛНО-

Өмнө нь, Шадар сайд асан У.Хүрэлсүх ийм төрлийн гомдлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гаргаж байсан ч тэгсхийгээд намжсан удаатай. Гол нь, улстөрийн өндөр албан тушаалтан хууль бусаар тагнуулж чагнуулсан гэх асуудал өмнө нь тогтоогдож байгаагүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх асуудал нотлогдвол анхны тохиолдол болох юм.

Хөшигний ард тагнуулж чагнуулсан гэх асуудал ихээр яригддаг ч яг таг нотлогдоогүй. Цаашлаад тагнасан гэж хардагдах боломжтой субьектүүд эргүүлээд өөрсдийгөө шалгах болдог тул энэ нь ихээхэн ээдрээтэй хэрэг болдог байна. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үнэхээр тагнуулсан гэж үзэж байгаа бол гомдлоо олон нийтэд ил болгох шаардлага байгааг үгүйсгэх аргагүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-08-25 08:03

Оюун эрдэнэ үүнийгээ илчил илчил. ГОМдлоо ил гаргаж ярих хэрэгтэй нууц ч гэх шиг. үнэн тагнуулсан нь яаж мэдэгдэх юм

ИргэнЗочинИргэнЗочин
ИргэнЗочинИргэнЗочин
2020-08-27 22:01
Reply to  Zochin

Оюун-Эрдэнийг тагнах шаардлага байсан

зочин
зочин
2020-08-25 09:09

Хуулийн байгууллага нь ш�##�гаж тогтооно биз, Оюун-эрдэнэ заав�##� иргэдэд мэдээлэх шаардлагагүй ,ш�##�гаад тогтоогдсон тохиолдолд мэдээлэх байх.

Зочин
Зочин
2020-08-25 09:18

Чагнах шаардлагатай болоод л чагнаж эхлээ биз. Ер нь сүүлийн үед энэ нөхөр Монгол улсыг би мэднэ гэсэн хандлагатай, яг ийм үйлдэл гарган ажиллаж байгаа. Энэ ойлголтоороо гадаадынхантай харилцаад эхэлсэн гж дуулж л бсн юм бна.

Зочин
Зочин
2020-08-25 16:49

alban tushaald mongoor tomilj baisan ni ilersen ch yum bil uu

Зочин
Зочин
2020-08-25 20:37

Хуулийн хугацаанд чинь гомдлыг чинь шийдэж өгч хариулахгүй байв�##� ил болгох хэрэгтэй.

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
2020-08-26 12:16
Reply to  Зочин

Хүрэлсүхдэлт гэдэг юм аа

Иргэн
Иргэн
2020-08-25 21:44

Энэ намууд дэндүү бохир ажил хийдэг болжээ . Ард түмэн минь анхаар�##� болгоомжтой байх хэрэгтэй болж байх шиг.
.

Зочин
Зочин
2020-08-26 02:16

Хүрэлсүх чинь өөрийн өөрийгөө тагнасан болж таараа биз дээ Түүгээрээ ерөнхий сайд байсан Эрдэнэбатыг гүтгэж өөрөө ерөнхий сайд болж байлаа гэж сонссон юм байна.Битгий л тийм бохир арга хэрэглээгээ дээ

Хариулт
Хариулт
2020-08-26 07:16

Худлаа популист хийж байгаа даа.3жилийн өмнө ХҮРЭЛСҮХ тэгэж попорч байгаад ерөнхий сайд болсон.Одоо Оюун эрдэнийн ээлжит жүжиг байх аа.Арай тэгэж байгаад ерөнхий сайд болно гэж бодсон юм болов уу.

Зочин
Зочин
2020-08-26 10:17

М.ЭНХБОЛДЫГ ЯАЛАА.КАРМА ГЭЖ БАЙДАГ Л БАЙХ.

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
2020-08-26 12:15

Нутгийн ахынхаа замаар замнаж өөрөө өөрийгөө тагнаж байна уу? ха ха ха Үүнийг хүрэлсүхдэлт гэх үү?

Zo hon
Zo hon
2020-08-26 14:11

Ene porokuror boliosh ee ta nar xynaltaa l taw. olo ulsiin jishgee daga ta nar yalaa xereg murdux ajiliig udirdaj ywuulsanaas mash olon irgen xo irson shvv jishgee n erdenet iin dugarxoroliin xereg zoriviin xereg gex met zvger l portssiin

Дорж
Дорж
2020-08-26 14:57

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа . Одоо ахынхаа төлөө Х.Баттулгыг дэмжиж намаа унагахаар одооноос хор хутгаж орц тунг нь тааруулж эхэлж байгаа юм биш биз
дээ . Энэ банди .Өмнө нь М. Энхболдоос урвасан бол одоо намаасаа урвах нь дээ .

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
2020-08-26 15:03
Reply to  Дорж

ккк үнэн байх магадл�##� маш өндөр. Ер ийм �##�хам хийлээ гэхэд гайхах юмгүй хийх гар

Зочин
Зочин
2020-08-27 11:06

ИЙМЭРХҮҮ ХЭРЭГ БОЛГОН ДЭЭР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛААРАЙ ! УЕП - РООРОО ! ГЭХДЭЭ ЯШКА ДУУТАЙ АЦЫГ АВГАЙ НЬ ХАРДАЖ ТАГНАЖ ЧАГНАХААС ӨӨР ГӨЛӨГ Ч ТООХГҮЙ !!!

Зочин
Зочин
2020-08-27 19:38

2tald ajildag bolhoorchin chagnana tagnanshtee

xaxa
xaxa
2020-08-27 19:51

hurelsuh uuriigoo tagnuulsan bsan gee bizdee xaxa

Зочин
Зочин
2020-08-27 23:34

Өөрсдөө жүжгээ дэгэлдэг шүү Хүрэлсүх я�##�аа ПОПорчих юмаа Оюунэрдэнэ арайл даам болчихсон

Irgen
Irgen
2020-08-27 23:41

Ene 1 bi l gesen nuhur. Shardlaga bsan bailgui de. Enhiin tsagaan tagtai yum uu.

Зочин
Зочин
2020-08-28 00:39

Хуулиндаа сайд агентлагийн дарга их хурлын гишүүн шүүгч нарыг хуулийн тодорхой тийм байгууллага тагнахад зөвшөөрөл авахгүй өөрөө эрхтэй гээд заачих хэрэгтэй. Тагнуулах дургүй бол өөр ажил хийгээд явна биз. Зарим хүний эрхээ хасуулах ёстой

Зочин
Зочин
2020-08-28 08:16

Хүрэлсүхийн дараагийн ЕС болох гээд попроод шаагаад явах юм аа. Боловсрол дутмаг дандаа хүний үгээр явдаг ийм гар улс түйвээнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button