Нийгмийн

“1,000 инженер” төслийн бакалаврын анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас дипломоо гардан авлаа.

Инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2.5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын 10 их сургуульд шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер гэсэн 3 мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой.

“1,000 инженер” төсөл Бакалаврын хамтарсан хөтөлбөртөө нийт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 172 оюутан суралцаад байна.

Диплом гардуулах ёслолын арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн оролцож төгсөгчдөд баяр хүргэлээ.

Улс эх орныхоо хөгжилд нэн шаардлагатай инженер технологийн мэргэжлийг эзэмшсэн төгсөгчдөөрөө бахархаж байна. Тэр дундаа Технологиор дэлхийд тэргүүлэгч Япон улсад давхар суралцаж хос хөтөлбөрийн бакалаврын дипломтой болно гэдэг Монгол Улсын дээд боловсролын салбарт түүхийн нэгэн шинэ хуудас нээж буй хэрэг юм. Хос хөтөлбөрийн анхдагч нь болж олон мянган залуус дүү нараа түүчээлэн амжилттай суралцсанд баяр хүргээд амжилт хүсье гэлээ.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Urged
Urged
2020-08-25 08:57

Ok vnen mundag said min aldaa gargalgvigeer sain ajillaarai

Холбоотой мэдээ

Back to top button