Нийгмийн

А.Амбасэлмаа: 1011 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19 вирусийн тухай ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Сүүлийн үед ДЭМБ болон эрдэмтэн судлаачдын зөвлөж буйгаар улирлын томуу болон коронавирусийн халдвараас сэргийлж хүн бүр томуугийн вакцин зайлшгүй хийлгэх шаардлагатай байна. Энэ нь өөрийгөө болон хажууд байгаа хүнээ эрсдэлээс хамгаалж буй энгийн хэлбэр юм. Учир нь томуу болон коронавирусийн халдвар зэрэгцэн илэрч байгаатай холбоотойгоор томуугийн вакциныг зөвлөж байна” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“2020 оны наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй байна Үүнийг задалж хэлбэл:

  • 08/04-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ
  • 08/05-нд Сиатл-Улаанбаатар онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ
  • 8/09-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 189 хүний давтан шинжилгээ
  • 08/11 Праг-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 262 хүний давтан шинжилгээ

Орхон аймагт тусгаарлагдсан 70, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ, гаднын улс орон руу явахаар хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ байна. Өнөөдөр нийт Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн батлагдсан 298 тохиолдол байгаагаас 289 тохиолдол эмчлэгдэж эдгэрсэн нь 96.9 хувийг эзэлж байна. Халдвартын клиникт 9 хүн эмчлэгдэж байгаагаас 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button