Нийгмийн

“Монгол” хөрсөнд ургасан ТАРВАСААР биеийн цэвэрлэгээг ХЭРХЭН ХИЙХ ВЭ

Тарвасны шүүсээр биеийн хор гадагшлуулах олон төрлийн арга байдаг. Иймд “Монгол” хөрсөнд ургасан шим шүүстэй Тарвасаар биеийн цэвэрлэгээг хийх аргаас хуваалцъя.

Гурван цагаан хорын нэг болох цагаан давс хэрэглэснээр, хатуулаг ихтэй ундны ус ууснаас хүний биед давс маш ихээр хуримтлагдаж хадгалагдаад явдаг. Ингэснээр хамгийн түрүүнд бөөр, үе мөч гэмтэж эхэлдэг. Хавагнаж, үе мөчөөр янгинаж өвдөх, үе мөч хурууны хэлбэр алдагдаж, зүрх судас өвчтэй болдог. Энэ нь таны бие бохирдож хордож эхэлснийг илтгэж байна. Өвдөөд эхлэхээр бид хамгийн түрүүнд нөгөө л хүчтэй эм, антибиотикоо сайн гэсэн болгоныг л ууж биеэ улам л бохирдуулаад дордуулаад байдаг. Биен дэх давс, бохирдлыг уусган зайлуулж гадагшлуулж цэвэрлэхдээ ногоо жимсэн дотроос Тарвас хамгийн хүчтэй үр дүнтэй байдаг.

Тарвасын цэвэрлэгээг хийх явцдаа өдөр өдрийнхөө шээсийг шинжилгээнд өгч харьцуулж харахад шээсээр их хэмжээний карбонат кальци,карбонат магни мэтийн давснууд ихээр илэрдэг. Бөөрөнд хурсан биед хуримтлагдсан тэр их хэмжээний давс нь шээсээр гадагшилж байна гэж ойлгож болно. Зун, Намар цаг нь хүний биед хамгийн тохиромжтой цэвэрлэгээний улирал юм.

ТАРВАСНЫ АЧ ТУС

Тарвасын найрлагад 92% нь ус байдаг учраас биеийг шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах ба цэвэр ус уухаас хамаагүй дээр амттай аргаар шингэн нөхнө. Витамин А,С, бета кератин Тарваст их хэмжээгээр агуулагддаг. Бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалдаг.

АНХААРАХ ЗҮЙЛ

Таван өдрөөс илүү хугацаагаар үргэлжлүүлэн тарвас идэх, шүүсийг уух хэрэггүй. Тарвас шингэний агууламж өндөр бөгөөд дотор эрхтэн цэвэрлэдэг учир биед байх ёстой нэг нь байж, цэвэрлэгдэх зүйл нь л таны биед тохирохоор хэмжээгээр гадагшлах ёстой.

ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ

https://www.facebook.com/countrysidefamily/videos/433787500596206/?t=230&v=433787500596206

Эх сурвалж: Jargal Tb Turbat, Хөдөөний айл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button