Сурвалжилга, Нийтлэл

Үгээгүй ядуу Улсын ОНЦГҮЙ комисс

Өчигдөр /2020.08.26/ хоёр Байнгын хорооны нэгдсэн хуралдаан болж, Шадар сайд Я.Содбаатарын ярихыг сонсов. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлуудад төсөвлөсөн хөрөнгө, мөнгөний талаарх зарим тоон мэдээ үүгээр ил боллоо.

Тэр дундаас Я.Содбаатар “Хилийн чанадад суугаа монголчуудад туслах сан”-гийн мөнгө дууссан гэж ярьсан нь ил болов. Түүгээр барахгүй гадаадад гацсан иргэдэд зориулж ямар ч мөнгө төсөвлөөгүй гэлээ. Тэр хилийн чанадад суугаа монголчуудынхаа “дарамт, шахалт”-аар ажиллахгүй гэдгээ шуудхан илэрхийлчихсэн удаатай нэгэн.

Энэ наймдугаар сард урьдын саруудаас илүү олон иргэнээ агаараар, болон газраар татсан гэгдэж буй. Тоон мэдээ харахад энэ нь ч үнэн. Гэхдээ л цаана нь эх орондоо ирэх хүсэлтэй 10 мянган монголчууд байсаар буй тухай ГХЯ мэдээлдэг. Өөрөөр хэлбэл гадаадад гацсан монголчуудын асуудал шийдэгдэх битгий хэл, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам бүр дордож байгаа билээ.

Биднийг хоёр сар орчмын өмнө энэ асуудлыг хөндөн томоохон нийтлэл бичиж байхад л АНУ төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудад гацсан монголчууд замын зардалгүй, идэх хоол хүнсний мөнгөгүй болсон тухайгаа учирлацгааж байлаа. Түүнээс хойш зарим улсуудад халдварын хоёр дахь давлагаа эхэлж, нөхцөл байдал дээрдэх бус улам дордсоор байна. АНУ-д л гэхэд хичээл, сургуулийн ажлыг эхлүүлсэн дор халдвар голомтлон тархсан тул долоо хоноод шийдвэрээ буцаахад хүрсэн билээ.

Үнэндээ гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэд нислэгийн хийгээд тусгаарлалтын байрны зардлаа ӨӨРСДӨӨ төлж байгаа шүү дээ. Тэдэнд зориулж улсаас төсөвлөж байгаа зүйл тун ховорхон. Энэ байдалдаа улам дасаж, гадаадад гацчихаад эх орондоо ирэх хүслэндээ боогдсон иргэддээ мөнгө төсөвлөөгүй гэнэ. Улсын онцгой комисс ч онцгүй комисс болж хувираад удаж байна л даа.

Ам алдвал барьж болдоггүй гэдэг. “Хаан” У.Хүрэлсүхийн хэлсэн “Монгол морь ч эх орон руугаа гүйдэг юм” үгийг түүний албадад, УОК-ынхонд хандан зориулъя.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-08-27 17:32

Иргэд дээ Хатуурхдаг Гадныханд бөхөлздөг МАН, Засгийн газар, Ерөнхий сайд сүр ДанзанХүрэлсүх, Шадар сайд ЖДҮ тоногч Я,Содбаатар хэзээ Ард иргэд дээ Хатуурхаж шулж мөлждөгөө зогсоох вэ

gulia
gulia
2020-08-27 19:58

Iregsed bugd uuriin zardlaar irj uuriin munguur horiond orj bgaa shuu! Gevch handiv ynz bureer bagadaagui l ym . ter ih handiv lav ereen tsaas bish baitai.mun 1072 gedeg huvitsaagaar zolibon nohoid shavharuu hayj uguus dor irgedee huurhiig

Зочин
Зочин
2020-08-27 23:30

Энэ Содбаатар чинь ориг ЖДҮ-чин юм чинь ард түмэнээ бодохгүй шүү дээ. Новшийн толгойд нь бодогддог зүйл нь �##�бан туша�##� авч, яаж ард түмэний хөрөнгөнөөс (ЖДҮ-гээс мөнгө авсан арга шигээ) авч болох тухай шөнийн зүүд, өдрийн бодол болчихсон.

IrgenЗочин
IrgenЗочин
2020-08-27 23:44

Argagui saihan saihan udirdagch naraa aldarshuulan magtaj murgumui

Иргэн
Иргэн
2020-08-28 06:07

ГАДААДАД ХЭН АВААЧААД ХАЯЧИХСАН ЮМ ӨӨРСДӨӨ Л ЯВАА БИЗ ДЭЭ .ТЭР ЕРТӨНЦИЙН ДИВААЖИН АНУ ЧИНЬБИД МЭТ АМЬДРАХ НЬ БИТГИЙ ХЭЛ СОНСОХООС ЦААШГҮЙ. ТЭНД БОЛОМЖ БОЛОЛЦООТОЙ АЙЛЫН ХҮҮХДҮҮД СУРЧ АМЬДАРДАГ ЮМ.

Зочин
Зочин
2020-08-28 07:04

Ontsgoi komiss setgelgui muu ajillaj bn

god
god
2020-08-28 10:55

gadaad gatsaagdaad bga humuus eh oron elgen sadandaa irie gesen shuu de. shadar saidiig daramtlaj shahalt uzuuleegui. irgedee eh orond hileer nevtruulehgui baij hyataduud orosuud solongos yapon amerik frants gd gadaaduud nevtruuleed bgaag chini yaj oilgoh be. Mongol humuus mun uu UOK

Холбоотой мэдээ

Back to top button