Нийгмийн
С.Одонтуяа: Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгуулахаар шүүхэд хандана

Өнөөдөр /2020.08.27/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулах тухай асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Мэдээллийн үеэр тэрбээр:
“Иргэд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгасан гэж боддог ч үнэндээ өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу цагаатгаагүй, хууль шүүхээр үнэнийг тогтоогоогүй явна. Тиймээс эдгээр хүмүүсийг цагаатгаж, шударга үнэнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Энэ нь төр хэлмэгдсэн иргэдээсээ уучлал гуйж байгаа хэрэг. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулна” гэв.
Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт 31314 хүн хэлмэгдэж хожим шүүхээр цагаатгагдсан байна.
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одонтуяа яг зөв. Сайхан аав ээжээрээ бол МАН-д л байх ёстой. Тэгэхдээ өөрийн бодол өөрт зөв
МАН нь хөдлөхгүй бол О гишүүн үзээд байхаасдаа
Эд хогшлыг нь бүгдийг нь хураасан гэсэн. Тэр нь үрэн таран хийгдсэн юм болов уу? Аль эсвэл улсад хураалгасан хэвээрээ байгаа юм болов уу?
УИХ-ын дэд дарга Цагаатгах комиссын дарга байдаг. Шинэ ажлаа аваад маш зөв ажлыг эхлүүлж байна. амжилт хүсье
ямарч Шалтгаангүйгээр Хэлмэгдүүлж Цол тэмдэг Гавьяа шагналын нь Хураасан тухайн үеийн анхны Ерөнхийлөгч П,Очирбатыг Шүүхэд өгч Хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй, Хүн Хэлмэгдүүлнэ гэдэг Хуулинд харш
Ардчилсан нам тухайн уед мон ч их суржигнэж байсан дап Одоо нэг юм нуглээ наминчлах нь
яг тийм дарханы -2 нэхий дээл, ном хурааж авсан гэсэн. Дэлхийн шившиг
өөр хийх ажил алга уу?
Энэ АН яг яах гээд бнаа
Энд үлдээгээд явсан эд хогшлыг нь хүртэл ганц ил захидал үлдээлгү бүгдийг нь хурааж авсан гэж сониноос уншиж байсан. Тэр нь хэний гараар ороод арилсан юм бол доо.
Цэдэнбал ба түүний тойрон хүрээлэгч нар тусгай хангамж эдэллээ гээд л бөөн шүүмжлэл болоод байгаагүй билүү. Одоо өөрсөдтэйгөө харьцуулаад эрх биш ойлгосон юм байлгүй.
Үүнийг хөөцөлдөх хүн нь энэ мөн үү Юм юм руу ...
Цэдэнбал гуайг харааж муулах хэрэггүй.Бурхан шүтээн мэт өргөмжлөх ч хэрэггүй.Энэ авгай зүгээр л нэг хэсэг хүнд таалагдах арга саам хайж, хийх юм аа олж ядаж байна.Өнгөрсөн дурсамж дурдатгал сэргээж олон нийтийг үймүүлэхээ боль.
ЭНЭ АВГАЙД ЯМАР ПАДЛИЙ БАЙНА.ХУДЛАА ПОПОРЧ ОЧКОВ ТАТАХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ.