НИЙГЭМ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаагүй 10 сургуулийг 2.5 сая төгрөгөөр торгожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 938 сургууль, цэцэрлэгт коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтлийн бэлэн байдал, хичээлийн шинэ жилийн бэлтгэлд хяналт шалгалт хийж байна.

Одоогоор эл шалгалтад 501 сургуулийг хамруулаад байгаа юм. Улмаар шалгалтын явцад 717 зөрчил  илрүүлж, 184 зөрчлийг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн 12 байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчилтэй  холбоотой арван газарт хоёр сая, таван зуун мянган төгрөгөөр торгожээ.

Үүний сацуу 151 сургууль төсөв мөнгөгүйн улмаас ариутгал халдваргүйтгэл хийж чадаагүй гэнэ.

Шалгалтын талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “2020 оны наймдугаар сарын 26-ны байдлаар шалгалтад 501 байгууллага хамрагдаад байна. Гүйцэтгэл нь 55,8 хувьтай.

Шалгалтын хүрээнд боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтаар нийт 717 зөрчил илрүүлсэн.

Сурагчдын үдийн цайг чанаржуулах болон цэвэрлэгээний материалын орчныг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийн төсвийн асуудал шийдэгдээгүй.

501 сургуулийн 351 сургуульд  халдваргүйжүүлэлт хийсэн, 150 сургуульд халдваргүйжүүлэлт хийх төсөв санхүүгийн асуудал шийдэгдээгүй байна” гэв. Сонирхуулахад, НМХГ-ын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button