Сурвалжилга, Нийтлэл

Соёл түгээдэггүй “Соёлын цаг”

Соёлын салбар боловсрол, шинжлэх ухаан, спорт гэсэн гурван том салбарын дунд хавчуулагдаж, орхигдож явсаар энэ засгийн газраас тусдаа гарсан билээ. Томилогдсон сайдынх нь нэр нүүр асуудал дагуулж буйг эс тооцвол Соёлын яам байгуулагдсан явдал хүн бүрд эерэг, гэгээлэг хүлээлтийг үүсгээд буй.

Харин С.Чулуун сайдын хамгийн эхэнд хийж хэрэгжүүлсэн ажлуудын нэг нь “Соёлын цаг” гэх үйл ажиллагаа. Энэ нь Нийслэлийн дүүрэг бүрийн иргэдэд, тодорхой тогтсон цагаар соёл “түгээх” зорилго агуулсан арга хэмжээ гэж хэлбэр талаасаа ойлгогдоно.

Үүний хүрээнд яг юу хийгдэж эхэлсэн бэ гэхээр, бэсрэг урлагийн тоглолт маягийн зүйл дүүрэг болгонд тавигдах болсон юм. Хамгийн эхэнд наймдугаар сарын 26-ны өдөр Багануур дүүрэгт “Сүлд” чуулгын уран бүтээлчид тоглолоо. Үргэлжлүүлээд Багахангай, Баянгол дүүргүүдэд төрийн харьяа урлаг, соёлын байгууллагын ажилчид урлагийн тоглолт үзүүлсэн. Тоглолтыг үзэж буй хүн цөөн. Хүүхэд, хөгшид л алга ташиж суудаг нөгөө л нэг дүр зураг энд харагдаж байгаа юм.

https://www.facebook.com/suldensemble/posts/3244234378985524

Харин наймдугаар сарын 27-нд, Хан-Уул дүүрэгт “Соёлын цаг” нэрийн дор Байгалийн түүхийн музейн чихмэл амьтдын үзмэрүүдийг дэлгээд тавьчихсан, үзэсгэлэн маягийн зүйл зохион байгуулж байх. Музейгээ устгаж, хав дарчхаад доторх үзмэрүүдийг нь ийн төрийн ажлын нэр нүүрийн өмнөөс үнэгүйдүүлж, чийгтэй хүйтэн өдөр хадгалалтын горим зөрчин байршуулсан нь ядмаг харагдсаныг хэлэх юун.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1840104732795535&id=369523109853712

Ерөнхий агуулгаар нь харахад энд соёл түгээхэд хамаатай ямар ч философи байхгүй. Тэнд хэдэн хүн дуулж, бүжиглэхийг харах, эсвэл нурсан музейн үзмэр ширээн дээр дэлгэгдсэн байхыг сонирхох нь соёлжихтой, соёл түгээхтэй ямар хамаатай нь ойлгогдохгүй байсаар байна. Зүгээр л нэг хэлбэр төдий, оромдсон, үлээсэн, төрийн мөнгийг хөөрхөн салхинд хийсгэсэн арга хэмжээ.

Оронд нь томоохон нөлөөллийн аян эхлүүлж, нийслэлүүдийг хогоо хогийн саванд ангилж, ялгаж хаядаг соёлд сургах ажлаас л эхлэх хэрэгтэй юм, тэгж их соёл түгээхийг хүсэж буй бол. Гэтэл зүгээр л нэг инээдмийн хошин жүжигт гардаг үзэгдэл шиг, гудамд урлагийнхан дуулж, бүжиглэж л байдаг, нөгөөхийг нь үзэж, таашаал авч, соёлжиж шалих хүн ч байдаггүй, энэ бүх зардал мөнгийг нь төрөөс төсөвлөдөг, шинэ байгуулагдсан яамны эхний ажил гэхэд харуусаж халагламаар л сэтгэгдэл төрөх ажээ.

Коммунизмын үеийн “Соёлын довтолгоо”-г учиргүй санаглзаа юу. Монголчууд дуу, хуур сонсож, таашаах чадвараа алдталаа нүд нь сохорч, чих нь битүүрээ юу. Дуу, бүжиг мэддэггүй харанхуй бүдүүлэг омгийнхонд урлагийн тоглолт үзүүлж, нүд чихийг нь онгойлгож байгаа биш дээ, ямар. Эцсийн эцэст яг бодит үр дүн нь юу байх юм бэ?

Зэрэгцээд жинхэнэ монгол соёлын асуудал Өвөр монголд өрнөж байдаг. Энэ хичээлийн жилээс эхлэн тэнд монгол хэлийг хоёрдогч хэл, хятад хэлийг эх хэл болгон заах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Олон өвөрлөгчид эсэргүүцэн тэмцэж, үг хэлэх эрх чөлөөгөө боолгон, цагдаа нарын хяхалт хавчилт дор монгол соёлоо хадгалан үлдэхийн төлөө шатаж байна. Хэдий өөр орны засаг захиргаан дор байдаг түмэн ч гэлээ бидний түүхэн өв соёлын орших, эс оршихын амин чухал асуудал иргэний тэмцэл, хөдөлгөөний түвшинд хүртэл цогшин яригдаж байхад Соёлын яам нь энд гудамжинд урлагийн тоглолт зохион байгуулж, түүгээрээ сайрхаж байх.

Энэ бүхэн нь салбарынхаа тулгамдсан асуудлыг ч олж харах хэмжээний сөхөөгүй, цаг үеэ сэрж мэдрэх мэдрэмжгүй, дэндүү жижиг, ахуйн ажил хөөцөлдсөн сэтгэхүйтэйгээр ажлаа явуулж байгааг нь харуулж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-31 09:33

Кат�##�огич, хуурамч академичаас ийм гудамжны санаа гарна ш дээ. Соёлгүй соёлын сайд гэх л юм билээ

Зочин
Зочин
2020-08-31 10:04
Reply to  Зочин

Соёлын яамны соёлгүй хулгайч-сайд өөр ямар юм хийх юм бэ?

зочин
зочин
2020-08-31 11:33

харлуулж суудаг хүмүүсийн л бичсэн зүйл л байна өөрсдөө хийхгүй хийсэн хүмүүсийг хэмлэнэ уйддаг юм уу хаашаа юм

Зочин
Зочин
2020-09-14 12:48
Reply to  зочин

Энэ хүнд харлуулчихмаар гэрэл гэгээтэй юу хийчихсэн болоод торолдож байгаа юм бол?ккк

Зочин
Зочин
2020-08-31 11:52

тэнэгүүдийг соёлжиход жаахан ч гэсэн дэм болох байх. комент нийтлэл бичиж буй тэнэгүүдэд юу ч яриад хэрэггүй. илжигний чихэнд ус.... �##�т.. худлаа том ярьсан хоосон толгойтонгууд.

Зочин
Зочин
2020-08-31 15:56

Энэ сайт энэ сайдтай л үзэх юм атаархдаг нэг юм дунд нь сууж байдаг байх даа. Гоё л арга хэмжээ ш дээ

Судлаач
Судлаач
2020-08-31 17:09

Ur dungui ajil. Hairan ungu, Horio tseer yasan

zochin
zochin
2020-08-31 18:11

Соёлын цагаар дуурийн дуучидын тоглолт үзсэн Маш гоё санагдсан шүү,

Азгүй Монгол
Азгүй Монгол
2020-08-31 21:42

Энэ соёлын яам нь мордохын хазгай шүү. анхнаасаа л сайдаасаа эхлээд хэл амтай явж бна. Үнэхээр соёл,урлагиин т�##�аар "а" ч үгүй нэг хөдөөнии баагии шүдэ. Тэр түүх мүүх бичдэг л гнэ. дан хулгай юм. тэр түүхээр нь тэгээд хэн соёлжоод, мэдлэгжээд бгам бүү мэд. Энэ хот чинь тэр чигээрээ бүдүүлгүүдиин хот блсоншдээ. Наад зах нь шүлс, нус цэрээ хаяхгүй бх, хогоо ил задгай хаяхгүй бх, гудамжинд тамхи татахгүй бх гд маш олон соёлын ажил зохион байгуулмаар бна даа. Гудамжинд тоглолт үзээд соёлжихгүй ээ. Саяхан хэд хоногиин өмнө ЧД-иин тэнгисиин т�##�бай др хилиин цэргиин ансамбль ирж тоглосон. 10 хүрэхгүй хэдэн тэнэмэл юм үзээд зогсох юм. Бороо ч ороод хэнч �##�га бхад шувтан дуулсаар бгаад "конец фильма" болсон шдээ хэ хэ...Хайран ч хөрөнгө, мөнгө.

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2020-09-14 12:53

короновирусын онцгой дэглэм нь хаана ч яваа юм бүү мэдээ.Ял�##�тын т�##�бай гэдэг билүү дээ тэнд баахан хүмүүс цуларчихсан дуу хуур болж байгаа бололтой. Сархи хөөрөгдөөд тоос шороо нь босоод л...нэг тиймэрхүү

Saran
Saran
2020-09-07 18:54

Ene ajilsag mundag zaluu said shv hvn getgehee boli

Холбоотой мэдээ

Back to top button