УЛС ТӨР

У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын “ДУНДЫН СТРАТЕГИ”-ийг П.Дэлгэрнаран гүйцэтгэх тохироо

СЕХ-г хэл амгүй, хал палгүй, чимээ шуугиангүй “бөөрөнхий” удирдаж явсан Ч.Содномцэрэнг чөлөөлж, жинхэнэ яаж ч мэдэх нөхрөөр даргалуулахаар болов. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн  ингэж солих шалтгаан юу байв. Цаашлаад энэ томилгоо Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд ашигтайгаар тусах вэ. СЕХ-ны шинэ дарга П.Дэлгэрнаран яг хэний хүн бэ?

П.Дэлгэрнаран бол улс төрийн хүрээнд аль ашигтай  талд хөрвөж чаддагаараа алдартай хамелион хүн. Сүүлийн дөрвөн жилийн ажил байдлын замналыг нь харахад, тэрбээр М. Энхболдыг ид хүчирхэг байх үед АТҮТ-ийн даргаар томилогдож, У.Хүрэлсүхийн үед УИХ-ын тамгын газарт ахлах референтийн алба хашжээ. Бүр дээхэн үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгын “Талх чихэр” үйлдвэрийн хорооны дарга хүртэл хийж явсан түүхтэй.

Ерөнхийлөгчийн халааснаас спикер Г.Занданшатар ер гарахаа байсан өнөө үед П.Дэлгэрнарангийн УИХ-ын тамгын газарт референтээр ирсэн түүх хийгээд “Талх чихэр”-т ажиллаж явсан намтрыг холбож харж ч болох. Энэ логикоор бол П.Дэлгэрнаранг Ерөнхийлөгч Х.Баттулга зориудаар СЕХ-г удирдуулсан гэж харагдахаар.Гэвч нөгөө талд тэр У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбоонд олон жил идэвхтэй гүйж, улс төрийн ерөнхий карьер өсгөлтөө тэдний буянаар ахиулж ирсэн.

Цаашлаад П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн даргаар ажиллаж байх үед нүүрс тээврийн С зөвшөөрлийг албан тушаалтнууд дамлан зарсан хэргээр хэд хэдэн тусгай ажиллагаа хүртэл явагдаж байсан. Түүнийг дэд даргатайгаа хамтрах замаар С зөвшөөрөл дамлан зардаг гэх яриа хөшигний ард хөвөрдөг. Улмаар АТҮТ-ийнхэн уг асуудлаар цагдаа шүүхийн хаалга татаж явахад, П.Дэлгэрнаран ажлаа өгөөд л хэргээс сэм мултарсан нь анхаарал татдаг. Мөнхүү эхнэрийнх нь тендерийн будлиан, аймгуудын автотээврийн салбар дахь асуудлууд гэхчлэн П.Дэлгэрнаранг тойрсон пактууд өчнөөн бий.

Хэн хаана хүчирхэгжинэ, түүнийг дагаж намирдаг хүнээр олон нийтийн нийтлэг эрх ашгийг үндсэн статустай СЕХ-г удирдуулах болсон нь ихээхэн хачирхалтай. П.Дэлгэрнаран У.Хүрэлсүхийн үгэнд ч орно. Ерөнхийлөгч Х.Баттулгын нарийн төлөвлөсөн хоруудад гүйцэтгэгчээр орох хэмжээний хамелеон хүн. Нэг ёсондоо У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын төлөвлөсөн дундын стратегийг П.Дэлгэрнаран гүйцэтгэхээр харагдаж байгаа юм. Тэд орон нутгийн сонгуульд аль нам ялж болох, Ерөнхийлөгчид хэн хүчтэйгээр нэр дэвших асуудлыг тохирсон уу гэх хардлага ч эндээс төрж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-08-31 12:10

Бүтэхгүй хүмүүс бүтэхгүй л хүн ьомилж муу муухайгаа хийлгэх арга олж дээ

Зочин
Зочин
2020-09-02 19:59
Reply to  зочин

Хүрэлсүх ЖДҮ чидээ дагуулаад �######�.

Зочин
Зочин
2020-09-02 19:58
Reply to  зочин

Хүрэлсүх өөрөө ЖДҮ чинь гээ шадар сайд болгосон Ж.Энхбатаа �##�бан туша�##�д тавив�##� ард түмэн босно. Хүрэлсүхийг �######�уулна.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-09-01 08:52
Reply to  зочин

Сонгуулийг шударга явуульяа гэвэл СЕХ-г бүх намуудаас оролцуулж сонгох хэрэгэй шүү дээ. Дандаа МАН-ы гишүүд ажиллаад байхаар яаж сонгууль шударга явагдах вэ дээ

зочин
зочин
2020-08-31 12:14

Занданшатар нээрээ сүү долоосон гөлаг шиг Баттулгын захиасаар ажилладаг болжээ. Арчаагүй хог ьамгын газартаа авч байгахд СЕХ руу явуулж байгаам байна ш тээ яг

хашир хүн
хашир хүн
2020-08-31 12:17

буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж үнэн шүү! хууль дүрэм зөрчиж дээшилсэн хүн унахдаа чанга унадаг юм бсан шүү!! хэн ч дээд сууд�##�д насаарааа суудаггүй.

Тэнэг
Тэнэг
2020-08-31 13:00

Днлгэрнаран одоо СЕХ-г самарна тодорхой. Дарга нар юу гэнэ тэгэх л хүн. Сан�##�ын хуулас засаад суух байлгүй

зочин
зочин
2020-08-31 13:01

С зөвшөөрлөар баяжмнгуутаа СЕХ дарна болчихдог. Үнэн дүүүп томилгоо байлаа

зочин
зочин
2020-08-31 13:12

Хүрэлсүхийн хуйв�##�даан үр дүнд хүрвэл МАН 100 жилээ хийгээд задарч дуусна гэж яриад байгаа үнэн гэж үү

Иргэн
Иргэн
2020-08-31 14:15

үнэхээр арчаагүй нөхдүүд юмаа. Нэр хугарахаар

Зочин
Зочин
2020-08-31 16:05

14 тэрбумынхан засаг тоогойлоод 17 чингэлэг төр тэргүүлээд хамгийн гайгүйнүүд нь эд болсон гэхээр Монгол улс эвий эвий

Зочин
Зочин
2020-08-31 16:21

Олны үг ортой гэдэгдээ. Улс төрчид улс орноо бодохоос илүүтэй амин хувийнхаа ашиг хонжоо, эрх мэдлийн төлөө аман дээрээ сөргөлдөөд байгаа мэт боловч ачир дээрээ х�##�аас нэгтэй болсон юмаа даа.

bat
bat
2020-08-31 17:36

Мядагбадам гээд энэ нэг х�##�тар �########� үхэж д�##�д орвол таарна

Иргэн
Иргэн
2020-08-31 18:13

Энэ томилгоогоо болимоор юм. Гайгүй мэдлэг боловсролтой ямарч намд харъя�##�агддаггүй уха�##�аг, янз бүрийн холбоо, сүлжээгүй,цэвэр, хүмүүс монголоор дүүрэн байгаа шүү. Заав�##� тэрний хүн, мэддэг хүн ч гэх шиг, боловсон хүчин байдаггүй юу аан.Дандаа хуйв�##�даан хийх юм л ярих юм даа хөөрхий.

Зочин
Зочин
2020-09-01 09:58

Baynhongoriinhon aimag sumaa oligtoi hogjuuleegui baij Mongol toriig samraad baigaa ni horlontoi

Kkk
Kkk
2020-09-02 16:06

Turiin alban xaagch gexeesee ilvv texiin zogsool deer tom tereg barij bmaar ax bdag shdee naad delgernaran chin

Зочин
Зочин
2020-09-02 16:16

Энэ Дэлгэрнаран гэж нэг хөгшин төгцөг �##�ь ашигтай гэсэн газар очиж самарч байх юмаа. Одоо ч ёстой б�##�лаж тавих байхдаа. Новш гээ

Zochin
Zochin
2020-09-02 16:20

Sodnomtseren hal balgui baisan ch geh shig.Nomtoibayaraas asar ih avilga avaad ner devshih unemleh ugsun uchraas Boldsaihantaigaa hamt yvj bgaan bishuu.

Зочин
Зочин
2020-09-03 02:18

Сданууд улс үндэсний эрх ашгийг 1-рт байх зүйчлэлийг уландаа гишгэж дуусч бн Баттулга хамелион гэх олон хувирдаг Дэлгэрнаран гэх шиг яана даа энэ эх орон ард түмэн минь

Пакт биш факт
Пакт биш факт
2020-09-03 09:18

Пакт биш факт гэдэг юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button