НийгмийнЯрилцлага

“Хүү минь харуулд зогсож байгаа хэмээн Ерөнхийлөгчид хэлэхэд “Ямар гоё юм бэ” гэсэн”

Төрийн ордонд, Ерөнхийлөгчөөсөө “Эхийн алдар” одон хүртэхэд хүү нь яг ард нь есөн хөлт цагаан туг манаж зогссон нь яахын аргагүй ховор тохиолдол. Ээж, хүү хоёр хамтдаа уулзаж чадаагүй ч баярт мөчид хамтдаа байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Төрийн ордонд “Эхийн алдар” одон хүртэхдээ хүүгээрээ бахархан зогссон түүнийг Сүхэнхүүгийн Мөнхсайхан гэдэг. Сүхбаатар дүүргийн XV хорооны иргэн тэрбээр хоёр хүү, хоёр охинтой. “Эхийн алдар” одон хүртэхэд нь Есөн хөлт цагаан туг манаж зогссон хүүг нь Сайнбаярын Амарбуян гэдэг, хүндэт харуулын 032 дугаарын ангийн цэрэг.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/348260969536521

Бид Сүхбаатар дүүргийн XV хороог зорьж, С.Мөнхсайхантай уулзав. Тэднийд очиход тэрбээр хань, хоёр охиныхоо хамт байлаа. “Хүүгийн минь ээлж зөрөөд, өөр харуул зогсож таарах вий гэж их санаа зовсон. Яг одонгоо авах мөчид хүү минь харуулд зогсож таарсанд үнэхээр их баяртай байна. Хүүгээрээ л их бахархлаа. Одонгоо гардах мөчид Ерөнхийлөгчид “Хүү минь ард зогсож байгаа” гэхэд “Ямар гоё юм бэ. Аль вэ, зургийг нь хүүтэй нь хамт дараад өгөөрэй гэж зурагчиндаа хэлсэн” хэмээн инээмсэглэх С.Мөнхсайхантай ийн ярилцлаа.

БОЛДОГ СОН БОЛ ХҮҮГЭЭ ТЭВРЭЭД, ҮНСМЭЭР САНАГДСАН

-Юуны өмнө “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон хүртсэн танд баяр хүргэе. Одонгоо авах мөчид хүү нь харуулд зогсож таарлаа. Яг тэгж таарна гэж та мэдэж байсан уу?

-Баярлалаа. Өчигдөр (уржигдар) Ерөнхийлөгчөөсөө одонгоо гардаж авлаа. Эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тов хоёр, гурван удаа хойшилсон. Өмнөх дүүргүүдийн ээжүүдэд одон гардуулахад хүү минь Есөн хөлт туг манаж зогсож таараад байсан. УИХ-ын гишүүн П.Анужин одонгоо авахад яг ард хүү минь харуулд зогссон.

Намайг одонгоо авахад хүүгийн минь манах ээлж таараасай гэж үнэхээр их хүссэн. Ээлж нь зөрчих вий гэж санаа зовсон. Шагнал гардуулдаг танхим руу оронгуутаа харуулууд руу харж, хүүгээ хайсан. Хүү минь баруун талын эгнээний урд талд нь зогсож байхыг хараад үнэхээр их баярлалаа. Ээж рүүгээ хараад нүдээрээ инээмсэглэсэн. Болдог сон бол хүүтэйгээ уулзаад, тэврээд, үнсмээр санагдсан. Даанч тэгж болохгүй юм чинь одоо яах вэ.

-“Ямар хүү төрүүлснээ

Ээж минь та хараарай

Ямар хүнээр мануулснаа

Эх орон минь та үзээрэй” гэдэг үгтэй сайхан дуу бий. Энэ дууны утга, үнэ цэнийг улам мэдэрсэн болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Олон аавын хүүтэй мөр зэрэгцэн Төрийнхөө есөн хөлт цагаан тугийг манаж зогссон хүүгээрээ л их бахархлаа. Үнэхээр гоё байсан, их огшсон. Хүү минь намайг өчигдөр одонгоо гардаж авахыг мэдэж байсан. 14 хоногийн өмнө эргэлтээр уулзахдаа Төрийн ордонд одонгоо авахаар болсноо хэлсэн. Эхчүүдийн одонг дүүрэг, дүүргээр нь олгосон. Сүхбаатар дүүргийн эхчүүдэд өчигдөр олгосон болохоор тов нь гарангуут хүү минь мэдсэн байх. “Өнөөдөр ээж Төрийн ордонд ирж, одонгоо авах нь” гээд хүлээж байсан болов уу.

ХҮҮГЭЭРЭЭ ҮНЭХЭЭР ИХ БАХАРХАЖ БАЙНА

-Хүү нь хүндэт харуул ч гэсэн жаахан зөрөхөд л ээлж нь солигдох байсан. Яг одон авах мөчид ээлж нь таарсан нь яах аргагүй ховор тохиолдол.

-Харин тийм ээ. Үүнд үнэхээр их баярлаж байна. Төрийн ордноос гарч ирэхэд хүү, бид хоёрын тухай мэдээлэл цахимд ертөнцөд цацагдсан байна лээ. Найз нөхөд, хамаатан садангууд маань утсаар холбогдон, баяр хүргээд өчигдөржин утасны дуудлагад “булууллаа” (инээв).

-Одонгоо гардах мөчид тань энэ талаар Ерөнхийлөгч мэдсэн үү?

-Мэдсэн, би хэлсэн. Одон авахаар очихын өмнө манай хамаатнууд “Ээ, дээ, Ерөнхийлөгчид хэлж байгаад ч болтугай хүүтэйгээ хамт зураг даруулаарай. Дахиж ийм сайхан боломж олдохгүй шүү” гэж захьсан. Би дотроо “Ээлж нь л зөрчихгүй бол хэлнэ дээ” гэж бодсон. Одонгоо авахдаа хүүгээ зогсож байгааг хэлэх гээд их сандарсан. “Манай хүү ард...” гэхэд л Ерөнхийлөгч ойлгосон. “Аль нь вэ” гэхээр нь зааж өгөхөд “Ямар гоё юм бэ. Аль вэ, зургийг нь хүүтэй нь хамт дараад өгөөрэй” гэж зурагчиндаа хэлсэн.

ХҮҮГЭЭ ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЭРГЭЖ ОЧНО

-Хүүтэйгээ хурдан холбоо барьж, уулзан, баярт мөчийнхөө тухай ярилцах юм сан гээд хэр их яарч байна вэ?

-Яаралгүй яах вэ. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд эргэж очно. Хүү минь ирэх аравдугаар сард халагдана. Хүүгээ их санаж байна. Хүндэт харуулын ангид хуваарилагдан, Төрийнхөө есөн хөлт цагаан тугийг манана гэдэг эр хүн бүхэнд олдохгүй ховор хувь заяа. Хүүгээрээ их бахархаж байна. Миний хүү Гандийн нэрэмжит үйлдвэрлэл, урлалын сургуулийг өнгөрсөн жил төгссөн. Алт, мөнгөний дархан мэргэжилтэй. Нарийн, нандин чимэглэлтэй зүйлс их хийдэг.

-Ээждээ зориулж бүтээл хийж өгсөн үү?

-Өгсөн, өгсөн. Надад зориулж ээмэг, бөгж урлаад бэлэглэсэн.

-Хүүгийнхээ урласан ээмэг, бөгжөөр гангарах дуртай байх.

-Тэгэлгүй яах вэ. Юутай ч харьцуулж, үнэлэхийн аргагүй нандин зүйл шүү дээ.

-“Эхийн алдар” одонгийн талаар зарим хүн шүүмжилдэг. Төр эхчүүдэд, хүүхдүүдэд ээлгүй мөртлөө одонгоор хуурдаг ч гэдэг юм уу. Энэ талаар та ямар бодол явдаг вэ?

-“Эхийн алдар” одон бол хамгийн шударга, үнэ цэнэтэй шагнал. Ар, өврийн ямар ч хаалгагүй. Хэдэн хүүхэд гаргасныхаа дагуу нэг, хоёрдугаар одонгоор шагнуулдаг шүү дээ. Ээж минь “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой. 1977-1981 онд Ардын их хурлын депутат байсан ээж минь одоо Архангай аймгийн Ихтамир суманд амьдардаг.

-Нэгдүгээр одон руу зүтгэх бодол танд бий юү?

-Байхгүй ээ. Нас залуу байсан бол бодож үзэх байсан болов уу.

17 ЖИЛИЙН ДАРАА ТОМ ОХИНОО ТӨРҮҮЛСЭН

Ээжийнхээ өвөр дээр суун, эрхэлж байсан, бага охин Гурвантамир нь энэ үеэр уйлав.

-Одонгийн охин нь хэр эрх вэ?

-Эрх ээ, эрх. Том хүү минь 22, цэрэгт байгаа нь 20 настай. Том охин маань бага ахаасаа 17 насаар дүү. Охин хүүхэдтэй болохыг мөрөөдсөөр 17 жилийн дараа төрүүлсэн юм. Хоёр охин маань жил дараалан мэндэлсэн, нэг нь хоёр, нөгөө нь гурван настай.

-Коронавирусийн халдварын улмаас энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй гэсэн. Тэгэхээр багыгаа харах том ажил танд ноогдох нь.

-Харин тийм ээ. Уг нь хоёр охиноо цэцэрлэгт өгөөд, ажил хийе гэж бодож байсан юм. Одоо тэгэх боломжгүй боллоо. Том охиноо цэцэрлэгт зөөгөөд, багыгаа гэртээ хараад өвөлжих нь.

-Маргааш есдүгээр сарын нэгэн. Том охиных нь цэцэрлэгийн бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Хангагдсаан. Бэлэн болчихсон байгаа.

-Ханьтайгаа хэдэн онд гэр бүл болж байв?

-Бид хоёр 1997 онд хуримаа хийсэн. Одоо ханилаад 23 жил болж байна. Хоёулаа нэг нутгийнх, Архангай аймгийн Ихтамир сумынх. Хань минь алт, мөнгөний дархан.

-Тэгэхээр цэрэгт байгаа хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн юм байна.

-Тэгсэн. Гарын ур дүйтэй, авьяастай, нарийн чимхлүүр ихтэй эдлэлийг илүү сайн хийдэг гэж багш нар нь хүүг минь магтдаг.

С.АЛТАНХИШИГ: ЭЭЖИЙНХЭЭ ЗУРГИЙГ ҮЗЭНГҮҮТЭЭ АХЫГАА ШУУД ТАНЬСАН

Ээжийнхээ энгэрт гялалзах одонг зааснаа “Энэ нь ээж, энэ нь манай дүү” хэмээх түүнийг Алтанхишиг гэдэг. Гурван настай тэрбээр ээжийнхээ зургийг харангуутаа ард нь ахыгаа зогсож буйг шууд таньсан гэнэ. Алтанхишиг “Ээжийгээ одон авахад баярласан. Агаагаа санаж байна. Ахдаа зөндөө их хайртай” гэв.

Г.САЙНБАЯР: ХҮҮГЭЭРЭЭ, ХАНИАРАА ИХ БАХАРХАЖ БАЙНА

Мөн бид түүний хань Ганхуягийн Сайнбаяртай цөөн хором ярилцав.

-Хань нь төрийн ордноос одонгоо авах мөчид хүү нь есөн хөлт цагаан тугаа манаж таарлаа. Танд юу бодогдож байв?

-Сайхан байлгүй яах вэ. Өчигдөр бороотой сайхан өдөр байлаа. Хоёр охинтойгоо хамт ханиа Төрийн ордноос гарч ирэхийг хүлээгээд зогссон. Тэгж байтал хүү, хань хоёрын минь зураг цахим ертөнцөд цацагдсан. Ямар ч байсан хүүгийн минь ээлж зөрсөнгүй. Хүүгээрээ, ханиараа их бахархлаа. Хүндэт харуулын ангид алба хаана, Төрийн есөн хөлт цагаан тугаа манана гэдэг чинь их аз шүү дээ. Нээрэн, наадмаар хүү минь харуулд гарсан.

-Хүүгээ харуулд гарч буйг нь та зурагтаар үзсэн үү?

-Тэгсэн. Хүүгийн ээлж солигдоод, Есөн хөлт цагаан тугаа манангуут нь зурагтаар нь үзсэн. Их сайхан байсан. Аваргууд, төрийн тэргүүн гарч ирэхэд цаана нь Есөн хөлт тугаа манаж зогссон, хүү минь. Тэгж байхыг нь хараад хүүгээрээ их бахархсан. Хүү минь өнгөрсөн жил цэргийн албанд татагдсан.

-Та хоёр 17 жилийн дараа охинтой болсон юм билээ. Охин хүүхэд аавдаа илүү амь байдаг гэдэг. Охинтой болох мэдрэмж ямар байв?

-Тэр ёстой үнэн юм билээ. Хоёр охин маань надад илүү амь. “Бид хоёр ааваасаа мэндэлсэн” гэдэг (инээв). Аавын тухай дуу ихэвчлэн дуулдаг.

-Ирэх амралтын өдрүүдэд цэрэгт байгаа хүүгээ эргэж очихоор болж. Хүүтэйгээ хурдан уулзах сан гэж хэр их яарч байна вэ?

-Их яарч, догдолж байна. Хурдхан л амралтын өдрүүд болоосой.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөлөө. Биднийг буцах үед “Алдарт эх” С.Мөнхсайхан “Миний хүү цэргийн албаа нэр, төртэй хаагаад ирээрэй. Ээж нь хүүгээ маш их санаж байна. Хөөрхөн хүүгээрээ маш их бахархаж байна. Хоёр хүү, хоёр охиндоо аав, ээж хоёр нь маш их хайртай. Хүүтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэж хүүдээ захиад биднийг үдэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

БИЧЛЭГИЙГ В.ЛХАГВАСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
kub
kub
2020-09-01 08:33

Saikhan ger buld sain saikhan bukhniig khusen yuruuye ! iim saikhan khumuus alzakhgui ee ... 🙂

Sss
Sss
2020-09-01 20:25
Reply to  kub

Saixan ger buld bayar xurgie. Az jargalaar duuren byalxaj urt udaan jil amidraarai.

Зочин
Зочин
2020-09-01 09:41

Сайхан гэр бүл бна. Амьдр�##�д нь сайн сайхан бүхнийг хүсье

Zochin
Zochin
2020-09-01 11:07

Saihan ger buld az jargal eruul enhiig husie hovor tohiooh saihan agshin bna.

Сэтгүүлч
Сэтгүүлч
2020-09-01 11:32

Сайхан гэр бүлд аз жарг�##� хүсье. Хүү мундаг эр байна.

Зочин
Зочин
2020-09-01 12:29

Ёстой бахархмаар гэр бүлд нь аз жарг�##�ыг хүсэн ерөөе

Хайр дүүрэн зочин
Хайр дүүрэн зочин
2020-09-01 13:18

Ийм гое мэдээ уншаад нүдний нулимс гарч байна шүү сайхан . Монгол хүмүүс бол үнэхээр аз хийморь, хайр энэрэл, амжилт бүтээл дунд аз жарг�##�аар бялхан амьдарч байгаа ард түмэн шүү.!!!!!!!! Монгол хүн бүхэнд аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2020-09-01 15:52

Үр хүүхдүүд чинь төр түших болтугай.

Zochin
Zochin
2020-09-01 18:21

Yamar saihan yum be. Aztai eej yumaa. Bayar hurgie

Сс
Сс
2020-09-02 13:38

Сайхан санагдаж бна даа

Irgen
Irgen
2020-09-02 15:59

Сайхан ээж, сайн хүү байна. Аз жахг�##� хүсье, гэр бүлд нь.

Doogii
Doogii
2020-09-02 17:18

tegeed zurgaa daruulaagvi yum bhdaa hvvteigee

Bgl
Bgl
2020-09-03 07:54

angry darsn 34 hun yavch eruul bishee

Зочин
Зочин
2020-09-04 09:13
Reply to  Bgl

Харин бүр гайхлаа, ийм эгэл энгийн зүйлд ч атаархаж явдаг мөн уйлийн үр ээ ????

Зочин
Зочин
2020-09-04 09:13
Reply to  Bgl

Харин бүр гайхлаа, ийм эгэл энгийн зүйлд ч атаархаж явдаг мөн уйлийн үр ээ ????

Холбоотой мэдээ

Back to top button