Ц.Оюунгэрэл баярхах гээд бантав уу

УИХ-ын гишүүн асан, “Ногоон нүдэн лам” романы зохиогч Ц.Оюунгэрэлийн жиргээ сошиал орчинд багагүй шүүмжлэл хүртээд байна. Уг нь тэр хүнсний үнийн асуудлыг хөндөж жиргэе гэсэн ч энэ нь зарим байдлаар “эвгүй” өнгө аястай уншигдав.
Тэрбээр, “Өчигдөр нэгэн бүсгүйтэй үдийн хоол идлээ. Махны үнэ үнэндээ л улс төр болохоос өөр аргагүй юм байна. Цувдай 18 мянга хүрсэн, олдохоо ч больсон тул мах гэдэг хоолыг ойрд идэж чадаагүй гэж байна. Дайлахад тал аяга хоол идээд цааш барсангүй. Ходоод агшжээ, эгч минь гэж байв” хэмээн жиргэсэн юм.
Энэ нь сошиал сүлжээнд цувдайны үнэ 18 мянган төгрөгт хүрээ юу гэдэг асуулт, хэлэлцүүлгийн эхийг тавьж, нөгөө талаар амьжиргааны түвшин доогуур айлын хүнийг дайлж, цайлсан тухайгаа баярхсан мэт эл үйлдэл нь олны дургүйцлийг хүргэлээ. Ялангуяа, “Тал аяга хоол идээд цааш барсангүй”, Ходоод агшжээ, эгч минь” гэхчлэн бичсэн нь боловсролтой эмэгтэйд таарах жиргээ биш байв даа.
С.ЧИЧҮҮЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene hugshin y####n pzda bolimoor ymaa
энэ эмэгтэйг ерөнхийлөгч болгох хэрэгтэй
Оюунгэрэл Монгол улсын ерөнхийлөгч болбол их асууд�##� эрүүл болно.Итгэж байна.
Монголын хамгийн дебил авгайдаа.