Нийгмийн

Олон улсын нарны эрчим хүчний холбоонд элсвэл $2 тэрбумын төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно

Энэтхэг болон Франц улсын ерөнхийлөгч нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Олон улсын Нарны Эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс элсэх хүсэлтээ гаргажээ.

Холбоонд гишүүнээр элссэн тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх эрхтэй болох юм байна.

Гишүүнээр элссэн тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно

Нарны болон усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нарийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг Энэтхэгийн Элчин сайд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзах үеэрээ хэлжээ.

Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг ээжүүдэд зориулсан “Solar mom” сургалтын хөтөлбөрт орон нутгийн малчин эмэгтэйчүүд хамрагдах боломж нээгдэнэ.

Өчигдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан бөгөөд сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчийг төр бодлогоороо дэмжиж ажиллана гэдгийг дурдаад усан цахилгаан станцын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button