Нийгмийн

Б.Чойжилсүрэн: ЭГУЦС-ын асуудлыг эвээр шийдэх саналыг ОХУ-д тавьсан

Засгийн газрын өнөөдөр /2023.04.12/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр "Тавантолгой дулааны цахилгаан станц"-ын ажлыг эрчимжүүлэх ажлын талаар ярилцсан байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар "Энэ тогтоолоор дөрвөн шийдвэр гарсан.

Нэгт, "Тавантолгой дулааны цахилгаан станц"-ын 450 мВт-ын хүчин чадалтай ТЭЗҮ байгаа. Үүнээс эхний ээлжинд 300 мВт бүхий үйлдвэрийг барьж, хэрэглээ тогтворжсоны дараа гурав дахь блок болох 150 мВт-ыг барих төлөвлөгөөтэй байна.

Хоёрт, уг дулааны станцын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл болон санхүүжилтээ хамтад нь олж ирэх загвараар явуулахаар төлөвлөж байна. Эрдэнэс Тавантолгой санхүүжилтийг нь гаргахад оролцоно.

Гуравт, урьдчилсан тооцооллоор 600 орчим сая ам.доллар болно. Үүний 60 хувийг нь дээрх загвараар явах бол 40 хувийг нь гурван жилийн хугацаатай "Эрдэнэс тавантолгой"-гоос цувуулан санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Дөрөвт, төслийг гэрээ байгуулснаас хойш 36 сарын дараа ашиглалтад орно хэмээн тооцоолж байна. Зээлийг нь төсөл ашиглалтад орсноос хойш таван жилийн дотор төлж дуусна" хэмээн мэдээллээ.

Мөн уг станцын үндсэн хэрэглэгч нь "Оюу Толгой" байх ажээ. Хэрэв 300 мВт-ын үйлдвэрээ барьж дуусгавал "Оюу Толгой"-н эрчим хүчний 60 хувийг дотоодоос хангах аж.

Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эгийн голын усан цахилгаан станцын асуудал яах вэ?

-Эгийн голын цахилгаан станцын асуудал хүнд байгаа. ОХУ Юнескод гомдол гаргасны улмаас уг төсөл зогссон. Зургаадугаар сарын 14-17-ны өдрүүдэд Санктпетербургт эдийн засгийн форум болно. Намайг ОХУ-ын Засгийн газраас урьсан. Эгийн голын цахилгаан станцын асуудлыг эвийн замаар шийдвэрлэж, ойлголцох асуудлыг ОХУ-ын талд тавьсан. Уулзалтын үеэр үр дүн гарах болов уу гэх хүлээлттэй байна.

-Энэ өвлийг юутай ч давлаа. Цаашид V дулааны станцын асуудлыг яах вэ?

-Төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 4.8-6.4 хувиар жил бүр өсөж байна. Одоо бид эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон нь үнэн. 2022-2023 оны өвлийн улиралд эрчим хүчний салбар бүхий л нөөц боломжоо шавхаад давлаа. 2023-2024 оны өвлийг давах төлөвлөгөөг хийж байна.

НЭГТ. Сонгино дэд станц дээр 80 мВт-ын цэнэгт хураагуур ашиглалтад оруулна. Энэ нь ирэх жил ирэх жил бий болох цахилгаан эрчим хүчний хэмжээг зохицуулах бололцоотой.

ХОЁРТ. Шаардлагатай бол ӨМӨЗО-оос 1-2 жилийн хугацаанд эрчим хүч импортлоно. Өвөр Монголоос тавдугаар сарын дундуур мэргэжлийн хүмүүс ирж ажиллаж, судлах юм. 2023-2024 оны өвлийн улирлын эрчим хүчний салбарыг давна.

Мөн эдийн засаг тогтворжсон тохиолдолд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх талаар ярина. Хэрэглэгчийн төлөх чадвар хангалтгүй байгаа тул одоохондоо эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-12 16:30

Ха ха энэ хулгайчыг төр засаг нь дийлэхгүй шантаачинд нь ороогдож сайд болгосон гэлүү. Үнэн арчаагүй новшнууд

Үнэн
Үнэн
2023-04-12 20:17

Энэ муухай Чойжилсүрэн дүрвэд төрөөс �######�аачээ. Монголоор ч ярьж чадахгүй. Хийж чадах юм байхгүй. Хулгай, луйвар л хийж чадна.

Зочин
Зочин
2023-04-12 20:46

Хөөе ээ. Нэмэгдэхгүй үнэ гэж байхаа байлаа

Холбоотой мэдээ

Back to top button