УЛС ТӨР

У.Хүрэлсүхээс даалгавар авч, ТЕГ-ын удирдлагаар очих эрхэм хэн байх вэ

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Гэрэл /2020.08.25/ өөрийн хүсэлтээр үүрэг ажлаа хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбогдуулан, ТЕГ-ын  даргаар хэн томилогдох вэ гэсэн асуулт улс төрийн хүрээнд хүчтэй яригдсаар байна. Холбогдох хуулиараа ТЕГ-ын даргаар томилох хүн Ерөнхий сайд, Засгийн газрын хүрээний  бүрэн эрхэд хамаардаг.

Одоогоор Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс дэмжигдэх магадлалтай, ТЕГ-ын даргад зүтгүүлж буй хэд хэдэн эрхэм бий. Эдгээрээс эцсийн мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэнийг ТЕГ-ын даргаар нэрлэх үү.  Тэр Ерөнхийлөгч Х.Баттулгатай дундын шугам дээр тохироо хийх үү, эсвэл дангаараа шийдэж, бүрэн эрхээ эдлэх үү гэсэн асуултууд анхаарал татаж буй юм.

ТЕГ-ын даргад яригдаж буй эрхмүүд тэдний улстөрийн хамааралтай холбогдох мэдээллийг багцлан хүргэж байна.

Ж.ЭНХБАЯРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭМЖИНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ. Гэхдээ яагаад?

Засгийн газрын харьяа сангуудаас их хэмжээний зээл авсан асуудал нь Ж.Энхбаярыг улстөрийн карьераас арчих шахсан. Гэвч тэр угийн сэргэлэн зангаараа зай самбаа олж, УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй өнжих шийдлийг олсон билээ. Сонгуулийн дараа Хотын дарга, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”-ын захирлын суудлуудад яригдсан.

Сонгуулиас хойших МАН доторх толхилцоонд тэр У.Хүрэлсүхийг түшиж, Ахлах зөвлөхийн албан тушаалд томилогдоод буй. Ерөнхий сайдын ажлын албаны ахлах зөвлөхийн албан тушаал бол түүнтэй өдөр тутам уулзаж байдаг аж ахуйн дарга. Тэр утгаараа том улс төр ярьж, өөрийгөө стратегич хэмээн тодорхойлж явсан Ж.Энхбаярт уг алба хэт ахуйн шинжтэй байж болох. Нөгөө талд УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдтай харилцах харилцааг зангидах гэдэг утгаараа том мест байж болох.

Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Гэрэлийг ажлаас чөлөөлөх Ерөнхий сайдын захирамжийг гардуулахаар очсноосоо хойш тус газрыг удирдана гэх мэдээлэлд дарагдсан. Хамгийн сонирхолтой нь, хэвлэл дээр уг мэдээлэл  цацагдсаны дараа Ерөнхийлөгч дуудаж, “Чамайг энэ албан тушаалд очвол  би дэмжинэ” гэж хэлсэн гэх.

Мөнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байгаа гэх. ТЕГ дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохиролцохыг чухалчлах нь тодорхой. Харин нөгөө талд У.Хүрэлсүх ганцаарчилсан тоглолт хийж, өөрийн дураар шийдвэл ашигтай тусч мэдэх. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх өрсөлдвөл “Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг өндөр албан тушаалд томилсон” гэх өнцгөөр Х.Баттулгын баг түүнийг муухай харагдуулах ажлаа хийх нь тодорхой.

Энэ логикоор бол Ж.Энхбаяр ТЕГ-ын дарга болох хамгийн өндөр магадлалтай эсвэл бүр өөр зүгт ч асуудал хөвөрч мэдэхээр харагдаж байна.

У.ХҮРЭЛСҮХ П.ОДОНБААТАРЫН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮ

ТЕГ-ын даргаар томилогдох хамгийн өндөр амбицтай хүний нэг бол П.Одонбаатар. Тус газрын Тэргүүн дэр даргаар ажиллаж байгаад эдүгээ түр орлон гүйцэтгэгч статусаар тэднийхийг удирдаж байна. Хэдэн жилийн өмнөөс “ТЕГ-ын ирээдүйн дарга” гэгдсэн П.Одонбаатарыг Ерөнхийлөгчид ч, У.Хүрэлсүхэд ч хамаатуулж ярьдаг.

Эдүгээ “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан эсэх асуудал дээр маш махруу ажиллаж байгаа. Өмнөх Б.Гэрэл даргатайгаа харилцаа тийм ч сайн байгаагүй. Нэлээд хожуу ЕТГ-ын дарга Б.Шижиртэй ойртох замаар Ерөнхийлөгчид дөхсөн” зэрэг битүү мэдээллүүд түүнийг дагадаг билээ.

Товч намтрынх нь тухайд,

-1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

-1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

-2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

-2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;

-2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Б.ЭНХСҮХ”ЖИЙГДСЭН”  ТУЛ Д.ЦОГТБААТАРЫГ ЗҮТГҮҮЛСЭН ҮҮ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эсрэг дуугарсан гэдгээрээ Д.Цогтбаатар алдартай. Тэрбээр ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар хууль, шүүхийн байгууллагын хатуу хүтүүг туулсан намтартай. Тэрбээр өнгөрсөн жил УЕПГ-т ирж ажилласан нь олны анхаарлыг татсан томилгоо болсон.

Эдүгээ ТЕГ-ын даргаар очих магадлалтай эрхмүүдийн нэгээр нэрлэгдэж буй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Т.Энхсүхийг ТЕГ-ын даргаар томилуулах лобби нурсны дараа Д.Цогтбаатарыг зүтгүүлж байгаа гэх яриа бий. Гэв улс төр талаасаа ч, ТЕГ-тай холбогдох намтар талаасаа ч Д.Цогтбаатар дэмжлэг хүлээх боломжгүй хувилбар гэж харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Б.ЦОГТГЭРЭЛ
Б.ЦОГТГЭРЭЛ
2020-09-01 13:03

ЯШКА ДУУТ ОЮУНЭРДЭНЭ ӨӨРИЙГӨӨ Л ТАГНАЖ ЧАГНАДАГГҮЙ ЮМУУ ГЭХЭЭС ТҮҮНИЙГ ГӨЛӨГ Ч ТООЖ ШИНШИЛЭХГҮЙ !!!

зочин
зочин
2020-09-01 13:18

Энхбаяр гэж нэг шун�##� нь үл гүйцдэг хүн байэа аа. Хүк өөрөө мэдээд жийгээсэй

Зочин
Зочин
2020-09-01 18:31
Reply to  зочин

Хүрэлсүх цайсан луйварчин үүрд �######�аасай.

МИ
МИ
2020-09-01 13:19

хөшигний ард �##��##�цах нь дээ бүлэглэлүүд

Зочин
Зочин
2020-09-01 13:42

Ж.Энхбаяр дүү минь битгий л тийшээ очоорой доо Чамд яг үнэндээ зохимжгүй ажил шүү.

Ахмад ажилтан
Ахмад ажилтан
2020-09-01 14:18

Цогтбаатар бол мэргэжлийн , бас аюулгүй байдлын чиглэлээр докорын зэргэтэй энэ с�##�барын з�##�уу кандидат яах аргагүй мөн, намын бус мэргэжлийн хүнийг томолбол яаг тохрох зөв хүн дээ

Ахмад ажилтан
Ахмад ажилтан
2020-09-01 14:20

Цогтбаатар бол мэргэжлийн, бас аюулгүй байдлын чиглэлээр докторын зэрэг хамга�##�сан, энэ с�##�барын з�##�уу кандидат яах аргагүй мөн, намын бус мэргэжлийн хүнийг томилбол яаг тохирох зөв хүн дээ

Сэтгүүлч
Сэтгүүлч
2020-09-01 15:01

Эрдэнэ гэж маш чамбай з�##�уу байгаа даа. Одоо тамгын газрын даргаар ажиллаж байх ёстой. Улс төртэй нэг их холилдоогүй, мэргэжлийн з�##�уу хүн. Их сайхан хийнэ дээ

Зочин
Зочин
2020-09-02 08:59

гуцна биз

зочин
зочин
2020-09-04 16:49
Reply to  Зочин

Өөрөө бичсэн мэт харагдах, харьцаа их л муутай хүн дээ,

Сэтгүүлч
Сэтгүүлч
2020-09-01 15:02

Эрдэнэ гэж маш чамбай з�##�уу байгаа даа. Одоо тамгын газрын даргаар ажиллаж байх ёстой. Улс төртэй нэг их холилдоогүй, мэргэжлийн з�##�уу хүн. Их сайхан хийнэ дээ. Харин өөрөө бол зүтгэх хүн биш, ёс зүйтэй их зөв төлөвшсөн хүн дээ.

зочин
зочин
2020-09-04 16:50

Зүтгээд зүтгээд бараагүй гэдгийн Өөрөө бичихээ боль Эрдэнээ

Зочин
Зочин
2020-09-02 08:59

Гуцна биз ээ

aagii
aagii
2020-09-01 16:03

Er ni 50 nas hursen humuusiig iim baiguullagiin dargaar tomilj baih ni zuitei sanagdana, Denduu zaluu humuus bol hereggui bhaa daa, J.Enhbauar bol batlanhamgaalahiin said, UIH-n auylgui baidliin baingiin horoon darga baisan, tsereg auylgui baidliin cnigleleer erhzuin bagts huuliudiig bolobsruulj batluulah ajliig hiij baisan, undesnii auylgui baidlaar tursnlagjsan uag tohiroh hun, Tuuniig tomiloh ni hamgiin sain hubilbar bolno.

Иргэн
Иргэн
2020-09-01 16:04

Жонхуу ядаж тагнуулаас дутаарай. Хүрэлсүх өөрөө тосил

Ganaa
Ganaa
2020-09-01 16:04

Er ni 50 nas hursen humuusiig iim baiguullagiin dargaar tomilj baih ni zuitei sanagdana, Denduu zaluu humuus bol hereggui bhaa daa, J.Enhbauar bol batlanhamgaalahiin said, UIH-n auylgui baidliin baingiin horoon darga baisan, tsereg auylgui baidliin cnigleleer erhzuin bagts huuliudiig bolobsruulj batluulah ajliig hiij baisan, undesnii auylgui baidlaar tursnlagjsan uag tohiroh hun,

Ард
Ард
2020-09-01 16:05

Зандангийн үгээр л яваад бдаг ьэр өвөө ашгүй нэг аулаа өгчээ, одоо тэгээд ббас нэг хүний 6ар хөл тавигдах бх лаа

Уншигч
Уншигч
2020-09-01 19:47

Даацтай л харж. Угаар нь бичжээ

Багш
Багш
2020-09-01 23:23

Бичиж болно л доо гэхдээ энэ үг үсгийн �##�даа, найруулга гэх мэт зүйлээ анхаармаар юм. Сэтгүүлчээр сураад төгсөөд ажиллаад туршлагатай болж байгаа хүн гэхэд маш муу байна шүү Мядагбадамааа

ts
ts
2020-09-02 07:24

odonbaatarn deeree, zangaragrai shudarga hun bgaa um,

Ме
Ме
2020-09-02 07:56

Сингапурийн Ерөнхий сайдаас та яаж авилгачидаас с�##�сан бэ гэж асуухад , би найз нөхдөөсөө эхлээд шоронд хийсэн гэж хариулсан бдаг. Хүрэлсүх хулгайч нарыг дэвшүүлж , томилж бгаа нь Ард түмнээ басамжилж длромжилсон үйлдэл.

Мэргэжлийн хүн хийнэ.
Мэргэжлийн хүн хийнэ.
2020-09-02 08:05

Тагнуул бол мэргэжилийн өндөр түвшний тусгай бэлтгэлтэй хүмүүсийн ажилладаг газар,улс төрийн болон �##�иваа гадны нөлөөллөөс хол байж чаддаг ,тухайн байгууллагаа сайн мэддэг туршлагтай,мэргэжлийн хүн л удирдах ёстой.

Зочин
Зочин
2020-09-02 11:39

Энхбаяр үү гүй байлгүй дэ.

Чекист
Чекист
2020-09-03 15:39

Мэргэжлийн ах нь бэлэн байна Дүү нар урьв�##� болно шүү

зочин
зочин
2020-09-04 16:51

Угтаа бол тагнуулын дарга нь Улс төрч байх нь илүү зохимжтой, гадны улс орны туршлага байдаг

100mg generic viagra
100mg generic viagra
2021-10-29 20:06

Canada Orlistat Otc

buy cialis professional
buy cialis professional
2021-11-02 04:04

Real Levitra

Stromectol
Stromectol
2021-11-07 21:44

Effetti Cialis Scaduto

Cialis
Cialis
2021-11-08 13:34

Generika Cialis Kaufen

buy generic propecia
buy generic propecia
2021-11-08 21:33

generic soft tabs cialis

Priligy
Priligy
2021-11-14 04:23

Baclofene Apnee

neurontin side effects
neurontin side effects
2021-12-04 19:47

Direct Zentel Trichostrongyliasis In Internet With Free Shipping

cialis from usa pharmacy
cialis from usa pharmacy
2021-12-06 10:49

Cephalexin Dogs Ear

hydroxychloroquine order
hydroxychloroquine order
2021-12-07 22:28

Compra Viagra A Reembolso

gabapentin 100mg
gabapentin 100mg
2021-12-10 05:41

cialis compare prices

Холбоотой мэдээ

Back to top button