ЭДИЙН ЗАСАГ

“Сугалаатай SocialPay” ээлжит аян эхэллээ

Голомт банкнаас иргэдийг төлбөр тооцоогоо зайнаас хийхийг уриалж, “Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аянаа 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаатайгаар дахин зарлалаа.

“Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор энэхүү аяныг энэ оны 4 дүгээр сард эхлүүлж, сар бүр 5 азтан тодорсон билээ. Энэ удаад ч мөн сар бүр 5 азтан, 3 сарын хугацаанд нийт 15 азтан тус бүр 500,000 төгрөгийн эзэн болох юм.

Сугалаат аянд хэрхэн оролцох вэ?

Хэрэглэгч таSocialpay аппликэйшн ашиглан:

  • Дэлгүүр болон үйлчилгээний газруудад худалдан авалт хийсэн;
  • Онлайнаар худалдан авалт хийсэн;
  • Нэгж дата авсан;
  • Хэрэглээний төлбөр төлсөн 1000 төгрөгөөс дээш гүйлгээ тутамд 1ш сугалаатай болно. Жишээ нь, Болд 50,000 төгрөг болон 2,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд нийт 2 ш сугалаатай болох юм.

Сугалааны тохирлыг Голомт банкны Фэйсбүүк хуудас болон Ikon News сайтаар 10 дугаар сарын эхний 7 хоногт шууд дамжуулан энэ сарын 5 азтаныг тодруулна.

Сугалааны эрх шалгахдаа SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийн “Сугалаат аян” хэсгээс өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.

Socialpay аппликэйшнийг Appstore болон Playstore-оос яг одоо татаж авч Хаанаас ч, Хурдан, Хялбар шийдлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Танд таалагдах

Close
Back to top button