УЛС ТӨР

У.Хүрэлсүхийг МУУХАЙ ХАРАГДУУЛАХ хамгийн ойрын, хамгийн муу томилгоонууд

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кандидатаар сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрлэгдэх болов. Уг нь Ерөнхий сайдын эрх Үндсэн хуулийн шинэчлэлээр сэргэсэн тул засгаа удирдана гэх таамаг байсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын хэтийдсэн үйлдэл, МАН доторх дотоод нөхцөл байдал зэргээс хамаарч У.Хүрэлсүх “Ер нь дэвшье” гэсэн сэтгэлзүйтэй болсон гэцгээх.

Олон нийт дунд ч “Х.Баттулгыг дахин зургаан жил хаан суулгаж байхаар У.Хүрэлсүхийг сонгосон нь дээр” гэх хүлээлт ихэссээр байна. Ийм байдлаар сонгууль ойртох тусам У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын өрсөлдөгчөөр сул хүн явуулах бодол нь хумигдах бололтой. Хувь хүнийхээ хувьд ч тэр өөрөө ард нь үлдээд, өөр нэгнийг явуулах сайхан биш сонголт юм.

Улс төрийн уур амьсгал ингэж эргэсэн тул Ерөнхийлөгчийн багийнхан У.Хүрэлсүхийн алдаа хийхийг анаж, алдах цэг дээр нь хөөрхөн дэмжлэг үзүүлээд сууж байх болсон нь нууц биш. Түүнийг харлуулж, муухай харагдуулж болох бүх өнцөг, сэдвүүд дээр тэд шүглээ үлээхээр бэлдэж, сумаа нөөцөлнө. Тэдгээр шүршигч сумуудад У.Хүрэлсүхийн хийсэн томилгоонууд, ЖДҮ-чдийг ялгаж ялласан явдал зэрэг орно. Гол алдаа нь, У.Хүрэлсүх хамгийн ойрын муу дүрүүддээ хамгийн сайн албыг өгсөн явдал.

НЭГ: ЖИНХЭНЭ ЖДҮ-ЧНЭЭ ЯЛААС МУЛТАЛЖ, ШАДАР САЙДААР ТОМИЛОВ

Намынхан нь Я.Содбаатарыг “У.Хүрэлсүхийн чихнийх нь араас шивнэгч” гэж дургүйцдэг. Нэг ёсондоо тэр жинхэнэ утгаар нь шадарладаг, яг чихнийх нь ард очих хэмжээнд ойр байдаг гэсэн үг. Түүхэндээ хамгийн бага хугацаанд сайдаар ажилласан эрхмээр нэрлэгдсэн хүн бол Я.Содбаатар. ЖДҮХС-гийн зээлээ эвтэйхэн сугалуулсныхаа дараа тэрбээр ордонд ч тойрогтоо ч нэг их үзэгдээгүй. Дан л нам дээрээ суув.

Улмаар хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон долоо хоногийн 2.5 саяар сувилдаг эхнэрийнхээ бизнесийг зарж, өөрөө ч нэр дэвшилгүй үлдсэн. Харин сонгуулийн дараа шууд Шадар сайдын суудал өөд нисэв. ЖДҮХС-гийн зээл дээр жинхэнэ хариуцлага үүрэх ёстой Я.Содбаатар өндөр сэнтийд суусан асуудлыг олон нийт шуудхан У.Хүрэлсүхэд тохож, бурууг нь үүрүүлж буй.

Даарин дээр нь Ерөнхийлөгч ойрмогхоны өдрүүдэд У.Хүрэлсүхэд Я.Содбаатараас Шадар сайдын суудлыг нь авах ёстой гэсэн тулгалт хийсэн талаар яригдах болов. Бас нэг сэжигтэй сэжүүрээр төмөр замыг бүдүүн царигаар УИХ-ын 64 дүгээр тогтоолыг цэц дээр хамгаалах үүргийг Я.Содбаатар хүлээгээд, бууж өгсөн тохиол сонгуулийн өмнө гарсан.

Тэд ингэж нэгнээ дэмжээд байгаа ч юм шиг, хорлоод байгаа ч юм шиг үйлдэл хийж, бүр сонгуулийн өмнө өрөлтөө авч эхэлсэн байгаа юм. Муудахад ч бэлэн, сайдахад  ч бэлэн эрх ашгийн зангилаан дээр байна гэсэн үг л дээ.

ХОЁР: НАЙЗ Б.ЦЭНГЭЛЭЭ ТӨБЗГ-ЫН ДАРГААР ТОМИЛЖ, ӨНӨӨХ НЬ ЭРДЭНЭТЭД НАЙРЛАХ ЗЭРГЭЭР У.ХҮРЭЛСҮХИЙГ “БААСТАВ”

Б.Цэнгэл бол У.Хүрэлсүхийн хамгийн сайн найзуудын нэг. Тэрбээр Засгийн эрх авахдаа Б.Цэнгэлийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар томилуулаад, Ерөнхийлөгчийн оролцоо чангарангуут буцааж татсан. Улмаар Дарханд нэр дэвшүүлэх хүсэлтэй байсан ч хайчлахаас өөр гарц олдоогүй. Ингээд сонгуулийн дараа түүнийг ТӨБЗГ-ын даргаар томилов.

ТӨБЗГ-ын дарга бол үндсэндээ сайдаас том эрх мэдэлтэй, хамаг өмчүүдээ баздаг “чика” статус. Даанч харамсалтай нь, Б.Цэнгэл ажлаа авангуутаа бүр нэг өлссөн хүүхэд аятай зан гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллангаа будаатай хуургадан, найрласан зургаа дэлгэж баахан томчуудыг шараа болгов.

Тэр нь ядаж байхад “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг ирэх сард солих асуудал хөшигний ард яригдаж үеэр болж таарсан. Тиймээс ч Х.Бадамсүрэнгийн албан тушаалыг сахин хамгаалагч Н.Багабандитай түүнийг томилох нөлөөлөл хамгийн өндөр үзүүлэх Б.Цэнгэл “архидсан” нь асар муухай харагдсан хэрэг. Бүр зургаа нүүр хуудсандаа нийтэлж, бусдыгаа ч, У.Хүрэлсүхийн зангарагтай имиж төрхийг ч шалан дээр унагав.

Мэдээж энэ зураг, эл явдал Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнханд сайхан “доёолох” сэдэв болж, найрын ширээний зураг нь архивлагдан үлдэж байна.

ГУРАВ: САНГУУДЫН ЗЭЭЛИЙГ “ЦӨЛМӨГЧ” Ж.ЭНХБАЯРААР АЖЛЫН АЛБАА УДИРДУУЛАВ

Маш өнгөлөг карьераас доош хүчтэй ниссэн МАН-ын лидерүүдийн нэг бол Ж.Энхбаяр. Ирээдүйн спикер, Ерөнхий сайд болох амбицтай, аавынхаа армийн имижээр гангарагч Ж.Энхбаяр хэдэн жилийн өмнө бол өнөөгийн албан тушаалд очтолоо доошоо буучихна гэж зүүдлээ ч үгүй явсан байх. Гэвч Засгийн газрын харьяа сангуудаас зээл авсан түүхээр нь түүнийг улстөрөөс баллуурдаж, тойрог ч үгүй үлдээсэн билээ.

Сонгуулийн дараа хотын дарга, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”-ын дарга болох хувилбаруудад санаархсан гэх ч томилгоо явагдаагүй. Эцэст нь Ерөнхий сайдын ажлын албаны ахлах зөвлөхөөр томилогдож, эрэмбээ шинээр тогтоов. Мэдээж түүний томилгоог Ерөнхийлөгчийн баг зүгээр орхихгүй. Хамгийн их өлгөх сэдэвтэй хүмүүсийн нэг Ж.Энхбаяр тул Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “саак” сэдэв болно гэсэн үг.

ДӨРӨВ: Б.ЭНХ-АМГАЛАН, Н.ХҮРЭЛБААТАР НАРЫН НАЙЗ НАРТАА АЛБАН ТУШААЛ ӨГӨВ

Ерөнхий сайдын цэргийн сургуулийн найз Б.Энх-Амгалан түүнийг түшиж, олон ч ажлыг нь нугалж өгдөг байв. Хүнд хэцүү үед нь цөөн бүлтэйгээр дэргэд зогссон гэдэг утгаар тэд үнэхээр амин найзууд гэх. Улстөрийн өндөрлөгт гарахад ард нь зогссоор ирсэн найзаа ивээж, ЗГХЭГ-ын дэд даргын суудал өгөв.

Улмаар зөвлөх Н.Хүрэлбаатартаа АШУҮИС-ийн захирлыг албыг өгч, сайд болох өндөр эмоцыг нь аргадахаас ч өөр арга байсангүй. Сэйфнээс нь их хэмжээний мөнгө гарч ирсэн гэх эл эрхэм У.Хүрэлсүхэд зөвлөх хугацаандаа шахмал түлшнийх нь асуудлыг бүрэн хариуцаж, хүнд ачаа үүрсэн гэгддэг. Гэвч түүний өмнөх муу нэр мөн л У.Хүрэлсүхийг хөөдөх хэрэгсэл болгон ашиглагдах нь тодорхой.

Цаашлаад Засгийн танхим дотор ч ангийнхаа, найз нөхдийн тэргүүтэй гал хамуудаа сийхгүй оруулж амжлаа. Хаяж болдоггүй хамгийн ойрын хүмүүсийн томилгоонууд нь түүний чихийг ирээдүйд мөн ч их халууцуулахаар харагдаж буй.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД: Ж.Энхбаяр нарын тархи гүйж, тахлын үеэр хэрэгжих түр хуульд төрийн албаны сонгон шалгаруулалт явуулахгүй байхаар хуульчилчихсан. Тиймээс ч МАН шантаажчин Г.Загджав мэтэд хурандаа цол олготлоо дордож, хийрхэх өвчинтэй ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, тендерийн мангас Т.Гантулга тэргүүтнийг ямар ч шалгаруулалтгүй өндөр сэнтийд тавьтлаа ядмаг томилгоо хийж чадав.

Эдгээр томилгоо өнөөдөр хэсэг бүлэг хүмүүст таашаалтай байх хэдий ч У.Хүрэлсүхийн, МАН-ын рейтинг унах хамгийн том шалтгаанаар нэрлэгдэж байна. Найман жил дараалан засаглах том намын нэр хүнд унавал бусад жижгүүдэд л ашигтай. Ялангуяа орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед МАН өөрсдөө муулуулах өгөөшөө бэлдэж өгсөн хэлбэр л болох юм. Одоо хэсэгтээ дураараа дургиад сонгогчдоор дүнгээ тавиулах цаг ирнэ. Нөгөө талд Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн компанит ажлаа хэдийнэ эхлүүлж, жижиг намуудыг нэгтгэх ажил хүртэл хийж явахад МАН тулга тойрсон томилгооны асуудлаасаа өндийж чадахгүй л суугаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-03 08:47

Тодорхой л доо. Сонгууль дөхөхөөр сайхан хярваслааад өгнө.

Зочин
Зочин
2020-09-06 13:00
Reply to  Зочин

Хүрэлсүхийн гар хөл болсон дуракуудын хүрээгүй с�##�бар гэж бхгүйээ

Baabar
Baabar
2020-09-03 09:44

Khurelsukhiig harluulah gej ih uzeh yumaa.Harin ch ue ueiin saidaas l iluu ajillaj baigaa said shdee. Manaihan er ni yum hiij baigaa hunee bainga ingedeg boljee haramsaltai bna

Зочин
Зочин
2020-09-04 10:29
Reply to  Baabar

Um hiij bolno. Gehdee hamaatan naiz tanidag meddeg bugdee oir toirondoo awchirch sorson humuusee shorond hiih ni tgd zow uu?

ханддорж
ханддорж
2020-09-04 10:39
Reply to  Зочин

Хамаг хамаатан садан, найз нөхдөө өндөр байр �##�банд тавих тэгээд ариун явд�##� уу?? Улс нийгэм чинь яаж хөгжих вээээ

нэрээ бодоорой
нэрээ бодоорой
2020-09-03 11:42
Reply to  Baabar

Нийгмийн хар маст "Хийнэ,хийсэн гэх шоуных нь ялгаа заагийн сайн ойлгохгүй ямарч байсан юм хийгээд байгаа юм байна гэж Хүрэлсүхийг бодоод дэмжих хандлага бий болсон. Энэ хандлагыг нь Сарангэрэл үлээж хөөрөгдөөд л байна. Уг нь хийсэн ажил бодиттой байж ард иргэддээ хүрсэн ажлыг л хэлнэ. Ажил хийх сэтгэл байв�##� болдог юм байна 4 жилд 70 эмнэлгийг шинээр байуулчихлаа, "ерөнхий сайдын �##�х тогшиход л 400 ортой эх,нялхсын эмнэлэг босоод ирлээ гэж үлээх нь нэг төрлийн хийрхэл юм. Тэр 70 эмнэлэг нь хаана байна, 400 ортой эмнэлэг бүрэн дүүрэн ашиглагдаж байгаа юм өнөөдөр байхгүй хагас дутуу байх жишээтэй. Хийнэ гэх нь хэдийд бодит ажил болж үр дүнг нь ард иргэд хэдийд хүртэх тодорхой асууд�##�д бид чинь хэдий болтол хууртаж явах вэ?Энэ мэт хагас хугас хийсэн ажлаа бүрэн дүүрэн хийж ард иргэдэд үр дүн нь хүрээгүй шоу ажил энэ мэтээр цааш хөвөрнөө. Мэдээж хийж бүтээхэд хүндрэл бэрхшээл тулгарна,цаг хугаа орноо Хүрэлсүхий хийж бүтээж гэсэн ажлыг бүхэлд нь харлуулахыг хүсээгүй ч бодит байд�##� ийм л байна

Зочин
Зочин
2020-09-03 09:44

Khurelsukh said hamgin sain ajilaa hj bga hun shuu zugeer bga hunig zugeer l bailga!

Nary
Nary
2020-09-03 12:08
Reply to  Зочин

Yag unen zugeer bailga

Hulan
Hulan
2020-09-03 09:46

ZA BOLIO MYADGAA HENII ZAHIALGAAR ULS ORNOO GEJ BAIGAA HUMUUSIIG INGEJ BAIDAG YUM BE
MONGOL ULSIIG HENII YAMAR BODLOGOOR HOISH NI DATAAD BGAN BEE

МАГНАЙ
МАГНАЙ
2020-09-03 09:51

Ажилаа мөрөөрөө хийж байгаа хүмүүсийг одоо яах гээд байдаг байна У.Хүрэлсүх сайд бол ажилаа хэнээрч за�##�гахгүй онц хийж байгаа гэж бодож байгаа Томилгоо бол намын бодлого дан ганц хүний шийдвэр биш боловсрол мэдлэгийн хувьд гологдоод байх хүн �##�г�##� гэж харж байга

МӨНХӨӨ
МӨНХӨӨ
2020-09-03 09:52

Сайна байцгаана уу?
COVID19 ийг эх орондоо �##�даагүй байгаад нь баярл�##�аа.
Бусдыг нь мэдэхгүйн байна

Сэсээр
Сэсээр
2020-09-03 09:53

Орон нутгийн сонгууль ойртсон нь мэдрэгдээд эхллээ Харлуулдаг хэрэгтэй хэрэггүй юм бичиж хоолоо олж иддэг сайтынханы ажил эхлэжээ одоо миний хөгшин болио

Хүрлээ Цогоо -2
Хүрлээ Цогоо -2
2020-09-03 09:54

Мань хоёр нь ойрд ажилгүй байгаа шүү Харлуулна шүү хэдэн цаасаар хахахах

Уншигч
Уншигч
2020-09-03 10:28

ждү авсан хүмүүсээ шоронд явуулснаа хамгийн том хулгайчдыг нь дэргэдээ авахаар муулжжлахгүйяах юм. Ард түмнийг сохор гэж бодоо юу. Содоо аймагтаа очих нүүргүй хүн

lutaa
lutaa
2020-09-04 10:39
Reply to  Уншигч

Тийм шүү тэгээд тэр хүмүүсээ хамгийн гэм зэмгүй цагаан байдлаар иргэдэд харуулаад араараа хамаг ажлаа явуулаад байна

нэрээ бодоорой
нэрээ бодоорой
2020-09-03 11:42

Нийгмийн хар маст "Хийнэ,хийсэн гэх шоуных нь ялгаа заагийн сайн ойлгохгүй ямарч байсан юм хийгээд байгаа юм байна гэж Хүрэлсүхийг бодоод дэмжих хандлага бий болсон. Энэ хандлагыг нь Сарангэрэл үлээж хөөрөгдөөд л байна. Уг нь хийсэн ажил бодиттой байж ард иргэддээ хүрсэн ажлыг л хэлнэ. Ажил хийх сэтгэл байв�##� болдог юм байна 4 жилд 70 эмнэлгийг шинээр байуулчихлаа, "ерөнхий сайдын �##�х тогшиход л 400 ортой эх,нялхсын эмнэлэг босоод ирлээ гэж үлээх нь нэг төрлийн хийрхэл юм. Тэр 70 эмнэлэг нь хаана байна, 400 ортой эмнэлэг бүрэн дүүрэн ашиглагдаж байгаа юм өнөөдөр байхгүй хагас дутуу байх жишээтэй. Хийнэ гэх нь хэдийд бодит ажил болж үр дүнг нь ард иргэд хэдийд хүртэх тодорхой асууд�##�д бид чинь хэдий болтол хууртаж явах вэ?Энэ мэт хагас хугас хийсэн ажлаа бүрэн дүүрэн хийж ард иргэдэд үр дүн нь хүрээгүй шоу ажил энэ мэтээр цааш хөвөрнөө. Мэдээж хийж бүтээхэд хүндрэл бэрхшээл тулгарна,цаг хугаа орноо Хүрэлсүхий хийж бүтээж гэсэн ажлыг бүхэлд нь харлуулахыг хүсээгүй ч бодит байд�##� ийм л байна

Зочин
Зочин
2020-09-03 17:04

ЯГ тийм. ЖДҮ-дээр гол ажлаа хийх багаа бүрдүүлсэн нь том �##�даа

zochin
zochin
2020-09-03 21:32

У. ХҮРЭЛСҮХ 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АСУУДАЛГҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ БОЛНО. ӨӨР ХҮНД ЗӨӨЛӨН АМ БЭЛДЭЖ ӨГВӨЛ ТОМ АЛДАА БОЛНО. ЭНЭ ДӨРВӨН ЖИЛД АРД ТҮМЭН ЯАЖ ЭРГЭХИЙГ МАН МЭДМЭЭР ЮМ. ТИЙМ БОЛОХООР У. ХҮРЭЛСҮХ ЭНЭ УДАА Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ АЛДАЖ БОЛОХГҮЙ АЛТАН БОЛОМЖ ШҮҮ.

ХЭХЭ
ХЭХЭ
2020-09-03 23:41

ХҮРЭЛСҮХЭЭС ЮУ ГАРАХ ВЭ ДЭЭ ЦЭРГИЙН ДАРГА ХҮН ШҮҮ ДЭЭ

Boloroo
Boloroo
2020-09-04 10:31

Энэ тэгээд одоо найз нөхөд, төрөл садангаарааи нийлээд идээд уучих юм байна л даа

Зочин
Зочин
2020-09-04 10:32

Iim baidlaaraa songuulid orsoldono ch gej sanah hereggui. Ih hural Hurelsuhiin 76 hun suuwal barag haan bolchxim bish uu?

zochin
zochin
2020-09-04 10:32

Hurelsuh erunhiilugch bolwol neeree arai shuu mongolchuud t1ee batlana l gesen ug boloh bhdaa

OG
OG
2020-09-04 10:36
Reply to  zochin

Hvrelsvkh erunhiilug ch bolwol mongol oron yaduurlin ehni alham bolh ni todorhoi

OG
OG
2020-09-04 10:33

Jinhen JDV chn end ingeed nz nuhduu ariin haalga ashiglan duraar ni durguilj erh dund chumguur ni jirgvvlj bn daa

Зочин
Зочин
2020-09-04 10:34

Tanil taltai l bol gazardahgui l yum bn doo

Sarnai
Sarnai
2020-09-04 10:37

Энэ хүнд хийсэн бүтээсэн зүйл байгаа ч гэсэн идэж уусан нь илүү их байгаад байгаа болохоор хохирч байгаа хүмүүс нь эрхийнхээ төлөө дуугарч байгаа юм шдээ

Gomboo
Gomboo
2020-09-04 10:39

Deed erh medeld hurehiin tuld uuriin toiron hureelegdsdee tavidag ni jam, harin uuniigee hiihdee jaahan budiluulaad l baina daaa ene Yerunhii said maani... Tavij baigaa tomilgoo bur ni asuudal daguulj bn.

Зочин
Зочин
2020-09-04 10:50

Сайн хүн л харагдаад байдаг. Өөрийн т�##�ын хүмүүсээ тулт�##� нь татаад, өөрийг нь дэмжихгүй байгаа хүмүүсээ шоронд явуулаад байдаг юм биш үү.

Дорж
Дорж
2020-09-04 11:51

Хүрэлсүхийн яав ч ерөнхийлөгч болох хүн биш худлаа ярьж, өөрийгөө дөвийлгөх гэж ийм юм бичүүлж байгаа байх.

Сонгогч
Сонгогч
2020-09-06 14:05

Тэр Я.Содбаатар гэдэг цайрчихсан хулгайч төрийн ордонд з�##�арч үүрэг да�##�гавар өгч солиороод байгаа нь ичгэвтэр Уул нь байх газар нь Хорих 461 гэдэг ордон

mongol huu
mongol huu
2020-09-08 16:20

hurel sain ajil hiij bgaa ene heden jdu chamd mach ih gai bolno

Amar
Amar
2020-09-09 07:57

Anagaahiig uls turd yavahaa bolison humuusiin tetgevree huleesen gazar bolgohoo zogsoono uu? ES-aa. Tsolmon gegch ni ch yavahgui hicheeliin uruu ezleed tend l helee zajlaad baij baina. 2 davhart Hurelbaatar geech ni daviluuntaad, er ni yu bolood baina????? Ug ni bagsh, ajiltan, ajilchid bolovsroliin uilchilgee uzuulj, mungu olj baigaa biz. Getel bid hend ch nemergui, uureg guitsetgegch asan nariig tejeeh uureggui shuu. Ene surguuliig yaj doroituulbal ES tanii husel bieleh yum be????

99999
99999
2020-09-12 16:05

Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрын дунд яс хаяж яахнав УВСЫНХААН Баттулга дахин сонгогдож 6 жил ЕРӨНХИЙЛӨГЧ хийнэ .З�##�гамж х�##�ааг нь Хүрэлсүх авна МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ энэ бол ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ

Холбоотой мэдээ

Back to top button