НИЙГЭМЭнтертайнмент

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаар “Эхиймаа” киног хийжээ

Одоогоос зургаан жилийн өмнө олны танил жүжигчин бүсгүйчүүд маргалдан нэгэн рүүгээ халуун ус цацаж, хүнд гэмтээсэн хэрэг гарч байв. Тэрхүү дуулианы эзэд нь хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчид болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар юм.

Энэхүү маргаан нь зөвхөн сенцсац болоод өнгөрөлгүй хуулийн байгууллагаар шалгагдаж, жүжигчин Ц.Алдармаа нь долоон жил 10 сарын хорих ял эдлэх шүүхийн тогтоол уншуулж, Д.Оюунтуул нь ч хийсэн хэргийнхээ хариуцлагад их хэмжээгээр торгуулаад дууссан байдаг.

Харин шүүхийн шийдвэрийн дагуу жүжигчин Ц.Алдармаа гурван сар 10 хоног хоригдоод эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Олны танил явсан, залуухан бүсгүй гэнэт нэг өдөр “аавын хаалга” татаж хоригдож байсан нь саяхан мэт.

Тэгвэл жүжигчин Ц.Алдармаа өөрийнхөө дээрх үйл явдалтай холбоотойгоор, өөрийнхөө ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөж байсан зэрэг бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдэн “Эхиймаа” нэртэй уран сайхны киног хийжээ.

Өвөрмөц нэртэй энэ кино нь есдүгээр сарын 11-нд нээлтээ хийж бүх кинотеатруудын дэлгэцнээ гарна.

“Эхиймаа” киноны найруулагчаар  “Аравт”, “Чингисийн хүүхдүүд” УСК зэрэг чансаатай бүтээлүүдээр хэдийн үзэгчдийн танил болсон, чадварлаг туршлагатай найруулагч Д.Золбаяр ажилласан нь энэ киноны илүү нарийн мэдрэмжийг үзэгчдэд өгнө гэсэн хүлээлтийг давхар үүсгээд байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. АЛДАРМАА СУИС – ИЙН ДИПЛОМГҮЙ. ХҮНИЙ ЧИХНИЙ ХЭНГЭРЭГ ХАГАЛЖ ЗОДООД СУИС – ААС ХӨӨГДСӨН

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button