УРЛАГЭнтертайнмент

Амралтын өдрүүдэд Д.Нацагдоржийн тухай шинэ баримтат кино гарна

 “Найрагчийн мөрөөр” төслийн уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн замналын талаар баримтат кино бүтээжээ.

“Хавар: Алс газарт сурахаар одогсод”, “Намар: Алдагдсан цагийн эрэлд” гэсэн нэртэй энэ хоёр кинонд 1926-1930 онд Баруун Европод суралцсан монгол залуусын болоод Д.Нацагдоржийн амьдралыг тусгасан байна.

Төслийн багийнхан цар тахлын улмаас эл баримтат киноныхоо нээлтийг багагүй хугацаанд хойшлуулж иржээ. Ийн энэ амралтын өдрүүдээр анхлан МҮОНРТ-ээр, 19.00 цагаас үзэгчдэд хүрэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button