УЛС ТӨР

Сангийн яамны ТНБД-ын өрөө рүү нэвтрэхийг завдаад баригдсан этгээд “БИ ТАГНУУЛЧ” гэж мэдүүлжээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жилийн турш хууль бусаар тагнуулж, чагнуулсан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гомдол гаргаад нэлээд удаж буй. Уг гомдлын дагуу Прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарган, хоёр ч удаа саатуулах ажиллагаа зохион байгуулах замаар мөрдөн шалгаж буй.

Хөшигний ард тагнуулж чагнуулсан, тусгай ажиллагаанд хууль бусаар өртсөн гэх асуудал ихээр яригддаг боловч эцэслэн тогтоогддоггүй. Энэ төрлийн асуудлаар олон хүн айдастай явдаг ч ил гаргаж хэлдэггүй хачин тогтолцоо манай улсад бий. Мөнхүү зарим тохиолдолд Тагнуулын байгууллагын нэрийг барих, тусгай албад өөрсдийгөө илчлэхээс татгалзах зэрэг олон хүндрэлтэй асуудлууд үүсч, мэдээллийг олон нийтээс нууж өнгөрүүлэх нь ч бий.

-СААТУУЛАГДАХ ҮЕДЭЭ “БИ ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Тухайлахад, Сангийн яаман дээр саяхан нэг хачирхалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сангийн яамны ТНБД С.Наранцогтын албан өрөө рүү 2020 оны долдугаар сарын .23-24-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед …этгээд нэвтрэхийг завдаж, үйлдэл дээрээ баригдсан байна. Тэрбээр баригдах үедээ “Би тагнуулын  үйл ажиллагаа гүйцэтгэж байна” гэж мэдүүлжээ.

Сангийн яамны ТБНД-ын өрөөнд нэвтэрхийг завдсан этгээд нь Төрийн тусгайд ажилладаг, тус байгууллагад  /яаманд/ хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан нэгэн байжээ. Түүнийг коридорын камерт бичигдсэн дүрсийн дагуу илрүүлсэн аж. Мөнхүү эх сурвалжууд “Гартаа чагнах төхөөрөмж барьж явсан” гэх мэдээлэл өгч буй нь анхаарал татав. Гэвч зарим албан эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэснийг тодотгоё.

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА “БИДЭНД ХАМААРАЛГҮЙ” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Мэдээж шөнө дөлөөр Төрийн тусгайгийн ажилтан Сангийн яамны өндөр албан тушаалтны өрөө рүү нэвтрэхийг завдаж байгаад баригдахдаа “Би тагнуулын үйл ажиллагаа гүйцэтгэх зорилготой байсан” гэхээр нэлээдгүй сандрал үүссэн бололтой. Тэр даруй уг ажилтанг саатуулж,Тагнуулын байгууллагаас тодруулга авсан гэнэ.

Тагнуулын байгууллагаас зүгээс Бидэнд энэ хүн огтоос хамааралгүй. Ийм төрлийн ажиллагаа Сангийн яаман дээр зохион байгуулахаар төлөвлөөгүй. Бидний нэрийг барьсан байна” гэх утгаар эрс үгүйсгэсэн хариулт өгчээ. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад ч тэр өнөөх ажилтныг Тагнуулын байгууллагад хамааралтай гэх сэдэл олдоогүй байна.

ХУЛГАЙЧ УУ, ТАГНУУЛЧ УУ. ЭСВЭЛ ЗОРИУД БАРИГДСАН УУ

Ингэснээр хулгайн сэдлээр өрөөнд нэвтрэхийг завдсан гэж үзээд, саатуулах үйл ажиллагааг зогсоож, түүнийг сулласан байна. Харин Төрийн тусгайгаас уг ажилтнаа хэрхсэн, ямар намтар түүхтэй хүн байсан зэрэг мэдээлэл бидэнд олдсонгүй.

Энд олон эргэлзээтэй асуудлууд үүсч байна. Тухайлбал, хулгайн сэдлээр нэвтэрсэн бол яагаад тухайн этгээдийн биед хулгайлсан байж болох ямар ч эд зүйл байгаагүй вэ. Тагнуул байлаа гэж бодоход коридорын камерт өртөх хэмжээнд манай тусгай албад болхи ажиллана гэж үү. Чагнах төхөөрөмж барьж явсан нь үнэн үү, худал уу. Эсвэл зориудаар баригдаж, “Би тагнуул” гэж хэлэх зорилготой байв уу гэхчлэн олон эргэлзээтэй асуулт урган гарч буй.

Хөшигний ард уг асуудал маш “Серьёзный” байдлаар яригдаж, хэсэгтээ л улстөрчид нэгнийгээ хардсан гэх. Өнөөг хүртэл тагнуулч биш байсан гэдэгт итгэхгүй суугаа хүмүүс өчнөөн. Уг хэрэг гарснаас хойш яг сарын дараа Б.Гэрэл ТЕГ-ын даргын ажлаа өгч, шинэ удирдлагын баг томилогдсон юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Амар юм болжээ хамгахл####т хийдэг хүн нь чагнах төхөарөмж тавих гээд явж бсан гэсэн үгүү

    1. Ene narantsogt bol jinxene xylgaich. bvx tenderees mungu nexdeg. uguxgvi bol shireen doogyyraa avaad xiichixdeg. xeden sar ch asyydal shiidexgvi darg chaddag syrmag xylgaich.

  2. шинэ удирдлага нь чанг####аасай тагнуулыг. Нөгөө гадны иргэн дээрэмдэж байгаад баригдсан асуудлаа бас ингээд дарчихсан уу

  3. хүүкийн 1 ийм арга барилаар бүгд ажилдаг болжээ тэнэгүүд нь тэгээд итгээд л сонгоод байх юм дах

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button