УЛС ТӨР

Хаант засаглал, Хойд Солонгосын дэглэмийг “МӨРӨӨДӨГСӨД”

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг анхлан төрийн өндөр албан тушаалд зэрэгцээ очиход итгэл үнэмшлээрээ ойр, эх орноо гэсэн элгэн халуун сэтгэлтэй, эго өндөр хүмүүсийн нэгдэл боллоо гэж байв. Бүгдээрээ ч тэгээд хүлээн зөвшөөрчихсөн юм биш л дээ. Ийм мессижийг даган баясагчид нь түгээж, “Манай эх орон одоо мандан бадрах болно оо” гэлцэж байв.

ГАДААД БОДЛОГОО ХААЖ, ДОТООДЫН НОЁРХЛОО ХҮЧИРХЭГЖҮҮЛЭВ

Эдүгээ улс орон нь юун мандан бадрах манатай. Их манан дунд уулын орой харагдахтай үгүйтэй байх лугаа дүнсгэр, дүмбэгэр орон болж хувирав. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга нэг хүн дангаар ноёлдог засаглалтай хэдэн оронд айлчилсныг эс тооцвол Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн нарын бий болгосон гадаад харилцааны бодлого нам тасрав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д Трампын барималтай гар барьж, ОХУ-д В.Путинтай авахуулсан ганц кадртай үлдэхийн тулд бүтэн өдөр хүлээж, 15 минутын уулзалт хийсэн шуумаас өөрөөр гавьж давхисангүй.

Дотоодын эдийн засаг дээр Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр зам барьж байгаа нэртэй “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу ямар ч тендергүй, шууд худалдан авалтаар урсгаж, хараа хяналтгүй хаант бүлэглэл үүсгэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Газрын тосны үйлдвэр барьж байгаа нэртэй бас л Хөгжлийн банкнаас баахан мөнгө шууд худалдан авалтаар “балгадуулав”.

Хэдэн бизнесменүүд нь энэ хоёроос айхдаа хавирга дэлүүнд нь наалдаж, хамаг байдгаа барьж гүйцгээх болов. Авахаас У.Хүрэлсүх айхтар их мөнгөний шуналгүй. Хий бардам зантай, цээж дэлдсэн түрэмгийлэлтэй ч ил цагаан дээрэм хийсэнгүй. Нөгөө талд төрийн тэргүүний халаасанд хэд хэдэн компанийн хувь хэмжээ орсон гэх яриа хөшигний ард хэвийн хэмжээнд яригдах болов. Орохгүй салбар түүнд ер үлдсэнгүй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ТӨХК-иуд ч Ерөнхийлөгчийн хүнээр дүүрэв. Засаг барихаас илүү Засгийг тэр барьж байна.

ӨМЧҮҮДЭЭ НИЙГЭМЧИЛЖ, ҮЛДСЭНИЙГ НЬ СУГАНДАА ХАВЧУУЛАХ МӨРӨӨДӨЛ

Тэд үгсэн нэгдэж, томоохон ордуудаа нийгэмчилнэ гэдгээ ил далд утгаар зарлав. Бүр хувийн хэвшлийн өмчлөлд шилжсэн “Цагаан суварга”-ын ордыг төр мэдэлдээ авахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгав. Баялгийн сан бүрдүүлэх нэрээр тэд таалагдахгүй бүхнийхээ уул уурхайн лицензийг авч, таалсан нэгнээ сугандаа хавчуулан чичрүүлж явах сонголтыг хүчээр тулгалаа. Ингэхийн тулд иргэн Доржийн талхыг Дугар булааж идэхэд баярлаж алгаа ташдаг нийгмийн сэтгэхүйг хүч хавсран бэлдсээр байна.

Бүр нийгэмчлэх, нийгмийн сэтгэлзүйг клончлох үзэл нь гаарч, хэт дүрдээ орж эхэлцгээв. Тухайлахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн оролцоотой зах зээлийн нийгмийг хөгжүүлнэ гэдгээ саяхан зарлалаа. Энэ бол манай улсын хувьд эрс эргэлт байх том асуудал юм. Наймдугаар анги төгсөөд хөдөө гарсан ойворгон залуу аятай дуугарсан Ерөнхий сайдын үг манай улсыг дэлхийгээс тусгаарлагдсан будант уул болгон хувиргалаа.

У.Хүрэлсүхийн үзэж буйгаар бол, гаднаас зээл авч ирдэг хэдэн том компаниудаас болж улс орон дампуурах гээд байгаа аж. Тэд чинь гадаад орчинд тоогдох гэж бидний төсөөлөх ч үгүй соёл, менежментийг бий болгож, өчнөөн хэлцэл хийж, эх орондоо валютын урсгал авчирцгаадаг. У.Хүрэлсүхийг дагаж давхидаг хэдэн залуусаасаа ч давж сэтгэхгүй яваа нь үнэхээр хачирхалтай. Ардчилсан намын сулрал, арчаагүй байдал өнөөдөр У.Хүрэлсүхийг ингэж дүрдээ ороход ч том нөлөөлөл үзүүллээ.

НЭГ ЗАМААР АЛХАХГҮЙ Ч НЭГ МӨРӨӨДӨЛТЭЙ

Аймшигтай нь, Хойд Солонгосын дэглэм тогтоох хүсэлтэй эдгээр хүмүүсийн муйхрал, чигээрээ тэнэг байдал хаа хүртэл урагш давшихыг таахад бэрхтэй болов. Эдүгээ Х.Баттулга Ерөнхийлөгч болох мөрөөдөл, МАН-ыг гаднаас нь, АН-ыг дотроос нь атгах хүсэл, төмөр замын их мөнгийг базах зэрэг бүхий л зорилгоо биелүүлж яваа. Түүний хүч дийлдэшгүй болсоор байна. Нөгөө талд МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудлаасаа ахин дэвших хүслээ барьж дийлэхээ байсан У.Хүрэлсүхийн хүч ч их байна.

Ийм хүмүүсийн нэгдэл дээр хэнийх нь ч халаас руу орчихдог спикер Г.Занданшатар гэж нэг ямар ч хэрэггүй дүр байна. Ерөөс төрийн гурван өндөрлөг гэдэг тэнгэр мэт сайхан хүндэтгэлийг тэд газарт буулгаж ирлээ. Хаант засаглал, Хойт Солонгос шиг улс мөрөөдөх болсон тэдний хүсэл шунал, тэнэглэл улс орныг минь хаа хүртэл чирч одохыг таахад ч бэрхтэй болов. Тодорхой байгаа зүйл нь, ийм их шунал хүсэлтэй хүмүүс нэг замаар алхахгүй, өдөр өдрөөр өөр хоорондоо мөргөлдөх нь улам олшрох биз ээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-10 08:48

ха ха гоё хэлж. Эднийх зоригтой

ohin
ohin
2020-09-11 11:12
Reply to  Зочин

30 жил Ардчил�##� гэж хөөрч, хамаг ажлын байр болох үйлдвэрүүдээ сүйтгэж, төмрийн хог болгон урд хөршдөө зөөлөө.
Байгаа газрын доор болон дээр байгаа баялагаа зөөж өрөнд орлоо.
Чөлөөт Зах зээл гэж тонон дээрэмджээ.
Гэтэл шүлгээ жишээ болсон Англи европ болон Америкт ш�##� өөр эсрэгээрээ хөгжиж , төрийн оролцоо дээд зэрэг байгааг олж харах хэрэгтэй.
Сурв�##�жлагч бүсгүй нүдээ нээ

Zochin
Zochin
2020-09-11 07:38
Reply to  Зочин

Estoi Yneniig heljdee Umhii hsnhalsan shunaliin tulamnuud uursduu buh erh medel baelgiig tuvluruuleed irged ne yaduuraad, uuduus ne uneniig helsniig arai chadaltai bolovsroltoi ne shorond hiigeed Mongoliin emgenel Zasgiin gazriin ur Erdee iimhen baga geed baisan yasan ch tarhinii turaaltai nuhduud ve

Зочин
Зочин
2020-09-10 09:54
Reply to  Зочин

Нэгэнт олон түмний дийлэнхийн сан�##�аар сонгосон билээ. Энэ 2-ыг дэмжинэ. Энэ 2020 онд �##�ь ч улын тэргүүнүүд гадаадад айлчлаагүй, тахлын улмаас гэдгийг мэдэхгүй байна. За ерөөсөө гаднаас бага хамаар�##�тай дотооддоо бүхнээ үйлдвэрлэх т�##�аар анхаарах маань хамгийн зөв гарц билээ.

Хариулт
Хариулт
2020-09-10 22:22
Reply to  Зочин

Битгий тэнэгт м�##�аа.Сонгож болсон юм тодроод байв�##� огцруулж болдог юм.Зохицуул�##�ттай төвлөрсөн Э/З т шилжээд юу болдогийг мэдэх үү.төвлөрүүлж зохицуулдаг тэгээд өмч хөрөнгийг чинь хураана.Үг хэлүүлэхгүй болгоно.600000 хүнтэй монгол улсад 36000 иргэнээ түүх дотор 6 сартай жирэмсэн эмэгтэйг 1 сартай эмэгтэйг буудан хэлмэгдүүлсэн түүх байгаа шүү.Тотилатор дэглэм гэж ийм л юм байдаг

Зочин
Зочин
2020-09-10 16:48
Reply to  Зочин

Tiim shuj.1.Yagaad 27,28 bariagui neftiin uildberiig bii bolgoj bllohgui gej?!
2.Mongol uls Bayalgiin San baiguulj bllohgui gejuu?
3.Mongol uls dotooddoo buh zuilee hiihiig eserguutsegchid bol hujaa nar,erliizuud bh
4.neg ug Helsen Ch muulj muu heldeg hel amaa Ene heden saituud tataasai.28 jil uursduu hagartlaa idej bayajij odoo buh zam ni haagdanguut ataa jutuuni hudluud booj uheh geed l ingej bn gej bodoglooo zub bizdeee hooo

mgl emegtei
mgl emegtei
2020-09-10 09:38

Bi odoogiin zasagiig demjij bn, dendyy zambaraagaa aldaad bsniig zegtsleh yostoi. Khuukhiin zuv

p
p
2020-09-10 09:47

энэ 2 хүнийг дэмжиж байна, одоогоор өөр арга �##�га, сэтгүүлч өөр асууд�##� хөндөж болно, хүндэлж байна

Zochin
Zochin
2020-09-10 10:04

БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДЛЫГ ЗОРИГТОЙ БИЧСЭН БАЙНА. ТӨРД БОЛЖ БУЙ БҮТЭХГҮЙ ; БАЙГААГ ААР НЬ ОЛЖ ХАРЖ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧИД ӨДРИЙН ОД ШИГ ЮМ ДАА

Зочин
Зочин
2020-09-10 10:16

Mydahaa mudag shu amjilt

Зоччин
Зоччин
2020-09-10 10:19

Төрийн зохицуул�##�тай зах зээлд орох хэрэгтэй.30жил дампуурлаа эрүүл ухаантай бол одоо болсон.ард түмэн боломж олгосон.

Зочин
Зочин
2020-09-10 10:22

ene 2 huniig mash ih demjij bgaaa ajlaa sn hiideg humuus ene zasgin gazrin bvreldhunere udaan yvbal uls maani ch saihan hugjinu duuuu

Монгол
Монгол
2020-09-10 10:51

Мядагаа, Хятад угшилтай эзэн чинь бачуураад хэцүү байна уу?

Зочин
Зочин
2020-09-11 11:22
Reply to  Монгол

чам шиг эргүүнүүд байдаг болхоор монгол хөгждөггүй юм

Зочин
Зочин
2020-09-10 11:02

Төрийн зохицуул�##�т байх хэрэгтэй. Мөнгө хүүлэгч, дураар зоргоор аашлагчид, з�##�ьт этгээдүүдийг даврааж болохгүй. Эс тэгвээс монгол төгрөгийн ханш нь унаж цаас болох, иргэд хохирох явд�##� газар авч байна,

Хариулт
Хариулт
2020-09-10 13:08
Reply to  Зочин

Эрхэм дүү үнэнийг бичсэн байна.30 жилийн өмнө наад та нарын мөрөөдсөн нийгэмд 70 жил болж,36000 иргэнээ устгуулж ,өмч хөрөнгөө нийгэмчлүүлж,гурил,сүү,махны картын бараанд з�##�хтлаа оочерлож явснаа ямар ахархан хугацаанд мартав аа.Хүсээд байв�##� та нар өөрсдөө очиж амьдарцгааЗанданшатар (6.2 оор битгий олон юм ярьцгаа)Оюун эрдэнэ (барих буй хөшөө дурсг�##�ын т�##�аар ярив�##� хуулийн хариуцлагат татна)Хүрэлсүх (хураагаад нийгэмчлэнэ)Баттулгын(хавтаст хэрэг бүрдүүлээд шүүхэд захи�##�ага өгөх).Та нарыг түүх хэзээ нэгэн цаг шүүнэ шүү

ӨАМЫИ
ӨАМЫИ
2020-09-10 11:38

хуулийн дагуу амьдрах нь дарангуйл�##� биш. дураараа хулгай хийж, авилга авч байсан гарууд жаахан журамлуулаад ирэхээрээ б�##�арах нь ээ

Зочин
Зочин
2020-09-10 22:25
Reply to  ӨАМЫИ

Энд сэтгэгдэл бичигчдийнхээр бол замбараагүй Ард иргэдээ ингээд журам�##�чихдаг сайн ажил хийгээд байна гээд Хуулиас дээгүүр энэ 3 эрхэмийг хөлсний бичээчид элгээрээ хамга�##�ж байх шив дээ

Irgen
Irgen
2020-09-11 08:09
Reply to  Зочин

Ugaadsiig ne doloogchid mun ih hamgaal baina

Хариулт
Хариулт
2020-09-10 13:20
Reply to  ӨАМЫИ

Хүн хуулийн Хуулиас амьдрана.Хуулиас гажсан нэгч �##�хам хийхгүй байхад анхаарч бодлогоор зохицуулдаг болохоос хураана,хумина,хуучин нийгэм лүүгээ гээд зах зээлийн нийгмээс гацсан нэг ч �##�хам хийхгүй байх хэрэгтэй.Улаан нөхөр ноолуур гэж зах зээлтэй холбоотой зүйл ярьснаас их л юм ы
Болсондоо.Зах зээлтэйгэй ноцолдоод сүйрч буй ВЕНЕСУЕЛ ЗИМБАБЕЙ харцгаа.Зембабей эргүүлээд газраа эзэнд эргүүлээд өгч байна.

Zochin
Zochin
2020-09-10 12:46

Za ter kompaniudiin gadnaas avsan zeeliig ard irgedeeree toldog manjiin ueiin bodlogoo bolih heregtei. Nuur tahaldag heden kompani ch geh shig avsan zeelee oorsdoo toloh heregtei hulgain setgelgeegeer heneer toluulhee toocoolj avsan zeel. . Chadahgu bol tolgoigoor ni toluul. Dorjiin avaad ideed tansaglacan zeeliig dugar toldog ni shudarga eos mon uu. Tiim l yum bol 3 n say irgendee bugdend ni batalgaa ogood gadnaas zeel avhuul. Mynga myngan chadaltai zaluus horongo tatatj chadna shuu.

зочин
зочин
2020-09-10 12:50

Ерөнхий сайдын яриад байгаа нь төрийн зохицуул�##�ттай зах зээл юм шүү. Зохицуул�##�тгүй явж ирсэн хулгайч нар сандраад захи�##�гаар юм бичүүлээд л Мядагбадам аниа боливол яасан юм бэ? Авсан ажлын хөлс чинь юм болохгүй дээ.

Хариулт
Хариулт
2020-09-10 13:32

Миний хийж байгаа ажил ,.та нарын хийж байгаа ажилд төр хян�##�т тавих юм ууТЭГЭЖ ЭЛИЙРЭХГҮЙ ЭЭ.Хятадад байгаа юм уу хойд солонгост байгаа юм уу.Харин тэр ХОТГОР ШАНАГА гэх мэт гадаадад хулгайгаар зарсан юм аа л буцааж авцгаа.Тэр казинодсон гэх ард банкны 14 тэр бумаа олж авцгаа.

зочин
зочин
2020-09-10 15:01

Тусгаар тогтнолоо �##�даж байлтай биш гарцаагүй байд�##�д орвол сонгохоос я�##�тай Задраад л байна даа дураараа манайхан Ард түмэндээ улсаа хайрлахыг сануулж байхгүй бол төрсөн олигархиуд нь зарахгүйг зарж авахгүйг авах болж улсаа хувааж идэж нураахаас биш хайрладаггүй л юм бна

Tumur
Tumur
2020-09-10 19:59

2 Их УДИРДАГЧАА ДЭМЖНЭЭ

Зочин
Зочин
2020-09-11 10:35

Zov ch dee, toriin zohitsuulalt unheer ih uguilegdej bna, zambraa ch alga. Arail denduu zambaraagui bolj bna daa,

ЗОЧИН
ЗОЧИН
2020-09-11 16:39

ХЭНИЙ ЗАХИАЛСАН БИЧВЭР ВЭ ГЭДГИЙГ НЬ ГАДАРЛАЖ БАЙНАА.
МОНГОЛЧУУДАД БАГА ЗЭРЭГ ТОТАЛИТАР ХЭРЭГТЭЙ БОЛЧИХООД БНА ӨНӨӨДӨР.

Зочин
Зочин
2020-09-12 01:45

Энд захи�##�гатай комент бичиж байгаа нөхдүүд энэ 2-дарангуйлагчдаа өмөөрөөд үхэхнээ?! Энэ улс орныг чинь нүдэн дээр чинь самраад устгаад дуусгаж байгааг харахгүй байна уу долоогчидоо? Ардчил�##� шударга ёс эрх чөлөө чинь улам бүр хумигдаж дарангуйл�##�тай улс болж хувирч байгааг анзаарахгүй байна гэж үү? Нэг л цусаар уйлаад ч нэмэргүй хожимдсон байх бий дээ тэнэг Монголчуудаа!!

зочин
зочин
2020-09-17 08:59
Reply to  Зочин

захи�##�агыг нь өөрөө харж бсан юмуу? хахаха

Холбоотой мэдээ

Back to top button