ЭДИЙН ЗАСАГ

Бага жинтэй, архаг бүтэлттэй, дутуу төрсөн нярайг сувилдаг Д.Отгонбат эмчийн “Мандах” сувиллаар зочиллоо

Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байдаг гэдгийг олон судалгаа харуулдаг. Энэ нь өөрийн гэсэн бизнес эрхлэх хүсэлтэй эсвэл бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэйчүүд олон байдаг ч хаана, хэнд хандаж, юунаас эхлэхээ мэддэггүйтэй хамгийн түрүүнд холбоотой. Тэгвэл “Төрийн банк”-нд хандаад энэхүү асуудлаа шийдүүлсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байна. Коронавирусийн цар тахлын хэцүү энэ нөхцөлд “Төрийн банк” нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор шинэ зээл зах зээлд нэвтрүүлжээ. Энэхүү зээлд хамрагдаад эхлүүлсэн бизнесээ улам өргөжүүлж, мөрөөдөл зорилго руугаа алхам алхмаар ахиж яваа гурван эмэгтэйн гурван өөр өнгийн амьдралыг бид сурвалжилснаа ЦУВРАЛААР хүргэж байна.

-БАГА ЖИНТЭЙ, АРХАГ БҮТЭЛТТЭЙ, ШАРЛАЛТТАЙ, ДУТУУ ТӨРСӨН НЯРАЙГ СУВИЛДАГ ХУВИЙН АНХНЫ СУВИЛАЛ-

Бидний сурвалжилсан хамгийн эхний өнгө бол Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Зунжин”-д байрлах “Мандах” нярайн сувиллын газар байсан юм. Тус сувиллыг үүсгэн байгуулагч нь Хүүхдийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Д.Отгонбат. Түүний хувьд Анагаах ухааны дээд сургуулийг 1989 онд хүүхдийн эмч мэргэжил эзэмшиж төгссөн цагаасаа хойш нярайн эмчээр тасралтгүй 30 гаруй жил ажиллажээ. ЭХЭМҮТ гэх том айлд жил ажиллаж тэтгэвэртээ гараад энэхүү хувийн сувиллаа байгуулсан байна.

“Мандах” нь энгийн нэгэн сувилал биш. Дутуу төрсөн, 1.5 кг-аас дээш буюу бага жинтэй, архаг бүтэлттэй, шарлалттай, ихэр нярайг асарч сувилдаг Монголдоо анхдагч гэж хэлж болохоор хувийн сувилал юм.

Дутуу төрсөн, 1.5 кг-аас дээш буюу бага жинтэй, архаг бүтэлттэй, шарлалтай төрсөн нярай хүүхдүүдийг 50-60 хоногийн дараа сторийг нь хаагаад эмнэлгээс гаргачихдаг. Ингээд сайн дээрдээгүй нярайтай эцэг, эхчүүд эмнэлгээс гараад хаачих вэ, гэртээ очоод асарч сувилж чадах болов уу, бие нь хүндэрвэл яах вэ гэдэг асаргаа сувилгааны олон асуулттай нүүр тулдаг байна. Чухам яг ийм эцэг, эхчүүдийг зовлон, зовнилыг хуваалцах сэтгэлийн дуудлагаараа энэхүү эмнэлэг, сувиллаа байгуулжээ. ЭХЭМҮТ-ийн нярайн сэхээн амьдруулах тасаг, нярайн тасагт ажиллаж байхдаа хүнд хэцүү зүйлтэй өчнөөн олон удаа нүүр тулж байсан нь нь энэхүү сувиллаа нээх гол шалтгаан болсон гэдэг.

Хооллолт, массаж, асаргаа сувилгаа нь хүүхдийн цаашид эрүүл өсөж бойжих хамгийн суурь болдог гэдгийг Отгонбат эмч онцолж байлаа. Иймээс, 1.5 кг-аас дээш буюу бага жинтэй, архаг бүтэлттэй, шарлалтай, дутуу төрсөн нярай хүүхдүүдийг асарч сувилан, эцэг эхчүүдийн сэтгэл санааг тайвшруулаад явуулдагтаа тэр хамгийн их баярладаг. Д.Отгонбат эмчийн “Мандах” сувилалд 21 аймгаас нярай хүүхдүүд ирдэг бөгөөд зорьж ирсэн хүүхдүүд долоо хоногт 500 грамм, нэг килограмм нэмээд гаргах тохиолдол маш их байдаг гэдгийг онцолж байлаа. Сувилалд ирж үйлчлүүлсэн нярай бүрийг Д.Отгонбат эмч өдрийн арав, хориор тогтохгүй үзэж, өндөр хяналт тавьдаг байна. Энэ тухайгаа тэрбээр “Нярай хүүхдүүдийг эмээр эмчилдэггүй. Эмээр асуудал шийдэгдэхгүй. Тиймээс аль болох массаж хийж, хар цай болон хонины ясны шөлөнд оруулдаг” гэлээ. 

Д.Отгонбат цаашид илүү олон хүүхэд хүлээн авч, үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авчээ. Ингээд “Төрийн банк”-наас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор гаргасан 1.3 хувийн хүүтэй, уян хатан зээлд хамрагдсан байна. Энэхүү зээлээрээ тэрбээр, 0-1 настай хүүхдийг хүлээж авдаг байсан бол 1-2 настай хүүхдүүдийг хүлээн хэмжээнд хүргэж сувиллынхаа өргөтгөл хийхээр төлөвлөж байгаа аж. Хүүхдүүддээ илүү аятай тухтай үйлчилгээ үзүүлэхийг зорих юм. Миний хийж буй ажлыг зарим нь бизнес гэж хардаг. Гэвч тийм биш. Нярай хүүхдүүдийг асарч, сувилахад маш их ажиллагаа шаардагддаг. Би шөнийн 2 цаг, 5 цагт босож нярайнуудаа эргэж тойрч мөнхийн жижүүрт хонодог” хэмээн ярьсан юм.

Удмаараа эмч мэргэжилтэй Д.Отгонбат эмчийн гэр бүлийн халуун дулаан энергитэй “Мандах” нярайн сувиллаар зочилсноо товчхон өгүүлэхэд ийм байна.

СЭТГҮҮЛЧ: П.Урнаа

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.Мягмарсүрэн

ВИДЕО КОНТЕНТЫГ: В.Лхагвасүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-18 13:14

Энд гурван ихэр.хүүхэд өгч болох уу. Утасны дугаар хэд вэ

Зочин
Зочин
2020-09-19 17:04
Reply to  Зочин

88019808 utas n. Ih sain gazar shuu

Холбоотой мэдээ

Back to top button