ШӨХТГ-ыг “ЗАНАЛХИЙЛЭГЧ” болгож, ААН-үүдээ ДЭВСЛЭХ нь хэний даалгавар вэ, Б.Бат-Эрдэнэ дарга аа

УУЛЗАЛТЫН ЗАРДАА ХҮРТЭЛ ААН-ҮҮДИЙН ЛОГО АШИГЛАЖ “АЙЛГАДАГ” ХУРГАН ДАРГА
Нэг аймаар даргатай болов. Шууд торгодог. Бизнесийн нэр хүндэд зүгээр л халдчихдаг. Тэр өөрийгөө “супер тоглогч” гэж ойлгоод, бүр дүрдээ орчихсон. Тэрбээр өөрийн нүүр хуудсандаа “Сүү” компанийн “Сүү” бүтээгдэхүүний зургийг тавьж, сүүний үнэ нэмэгдсэн талаар судалж буйгаа зарлав. Хэрэглэгчдэд шууд очих мессэж нь “Сүү компани үнээ нэмээд, ШӨХТГ-ын дарга тэднийхийг будаа болгох нь дээ” гэх агуулга. Нэмэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад томоохон ажил олгогч, татвар төлөгч ААН-ээ нэг хурган дарга зүгээр л яллачихаж байгаа юм.
Тэгснээ ШТС-уудын баахан зураг эгнүүлж өрж байгаад, тэдэнтэй уулзах гэж байгаагаа бас зарлав. Зүгээр л албан уулзалтын зар шиг мөртлөө баахан улаан анхаарлын тэмдэг энэ тэнд нь өлгөөд, айдас хүйдэс төрүүлэхүйц сүр оруулав. Шууд л “За, шатахуун импортлогчид ШӨХТГ-т хяргуулах нь дээ” гэх мессэж өгөв. Тэгээд дараа нь хяргаж байгаа юм. ... Тэр, тэр ШТС-уудын шатахуун ус болон лав агуулсан байсан гээд нэрлэв.
Олон нийт баахан алга ташиж, “Хаа, торго, Монголоос зайлуул” гэж орилсны маргааш нь “Яг бол ус шууд холиогүй шүү. Андуураад байгаарай, та нар” гэх утгаар нүүр хуудсандаа дахин нэг сэтгэгдэл бичив. Логикоор харахад, тэр оройдоо баахан ШТС-уудын эздээр загнуулаад, тэд нь томчуулд ховлож өнөөх дарга нь буулт хийж байгаа гэх хардлага төрүүлнэ.
Бас болоогүй ээ, МАН-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол”, Ж.Оюунгэрэлийн “Петровис”-ийг асуудалтай гэж зарлахгүй үлдээв. АН-ын угшилтайгаараа “Шунхлай” муу нэрд өртөв. Аль таван сарын өмнө хийсэн шалгалтыг Б.Бат-Эрдэнэ зарлаж, өөртөө “кок” авахыг бодсон нь ч хачирхалтай.
-АМЬДРАЛГҮЙ, ААН-ҮҮДЭД ХАЛТАЙ ШИЙДВЭРҮҮДЭЭ БАХАРХАЛ БОЛГОН ЗАРЛАГЧ ШӨХТГ-
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг албан өрөөндөө камер байршуулахад олон нийт алга ташсан. Хэт унтаа байсан ШӨХТГ энэ залуугийн нөлөөллөөр О.Магнай, Т.Аюурсайханы удирдаж байсан үе шиг хэвлэлийнхний хараанд оров. Бас л сайн үзүүлэлт. Ажил байдал нь олон нийтэд байнга мэдээлэгдэх боломж нээгдэж, залуу хүний эрч хүч энэ байгууллагаас үнэртэх болсон. Ийм шинэ сэргэг дарга нар үгүйлэгдэж байгаа юу гэвэл үгүйлэгдэж байгаа.
Гэхдээ л юманд хэмжээ гэж бий. Өрсөлдөөний хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээ хэт хүндрүүлж, ААН-үүдийн эрх ашгийг уландаа гишгэх нь хэрээс хэтрэв. Амьдралгүй, агааргүй шийдвэрүүдийг шуудхан л гаргачихдаг боллоо. Тухайлахад “Зарагдсан бараа буцаахыг зөвшөөрөхгүй бол 5.000.000 төгрөгөөр торгоно” гэж зарлав. Монголд зарагдсан барааг буцааж авдаг үйлчилгээ төдийлөн түгээмэл хөгжөөгүй. Хэрэглэгчийн соёл нь ч төлөвшөөгүй байгаа.
Одоо зах зээл дээр ямар нөхцөл байдал үүснэ гээч. Авсан бараагаа таалагдахгүй бол өмсөж, хэрэглэсэн ч байсан хамаагүй лангуун дээр нь авчирч шидээд “Мөнгөө авъя” гэж дуртай нэг нь шаардлана. Биелүүлэхгүй бол тэд шууд ШӨХТГ-т ховлож, худалдагч нь таван сая төгрөгөөр торгуулна. Ковид-19-ийн эмзэг үед лангуу түрээслэгчид, худалдаа эрхлэгчид хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа. Тэд нэг удаа 5 сая төгрөгийн торгууль төлөхөд л бизнес нь шууд зогсох эрсдэлтэй. Тэдний ингэж хямрах, хаалгаа барих бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд огт хамаагүй бололтой.
Дэлхийн агаарын тээврийн бүх авиа компани дампуурлын ирмэгт байхад манай бадрангуй дарга шууд хэвлэл дагуулж очоод л “МИАТ аа, тийзний үнээ буулга” гэж камерын өмнө шахаж байгаа юм. Тэднийх үнэтэй нислэгтэй, хэт монополи, зардал өндөртэй нь үнэн. Гэхдээ коронавирусийн үед Төрийн ганц авиа компани дээрээ агсам тавьж явна гэдэг бол яавч эрүүл бус үзэгдэл юм.
ЗАНАЛХИЙЛЭЛ: ТОРГОНО, ШАЛГАНА, ЧАНГАЛНА, АРГА ХЭМЖЭЭ АВНА
Ерөөсөө л ШӨХТГ-ын сүүлийн үед хэлдэг, хийдэг ажил нь “Торгоно, шалгана, чангална, арга хэмжээ авна” гэх ААН-үүд рүү чиглэсэн заналхийлэл. Ийм заналхийлэл доор хөшигний ард юу гаардаг гээч. Шантааж болон өшөө авалт. ААН-үүд эдүгээ “ШӨХТГ давхиад ирэх вий” гэсэн айдаст бүрэн автлаа. Айсан хүмүүс ямар ч хамаагүй аргаар тэдний шалтгалтад орохгүй байхыг л чухалчилна. Хүмүүсээр зуучлуулж, Б.Бат-эрдэнийг элдэвчлэн гуйх нь тодорхой.
Нөгөө талд өрсөлдөгч ААН-үүд иргэний нэрээр ШӨХТГ-т гомдол гаргаад л нэгнээ намнуулаад байх боломж бүрдэв. ШӨХТГ гомдлыг шуурхай шалгаж, шийдвэрлэх ажил дээр маш сайн болсон. ШӨХТГ бол хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас гадна өрсөлдөөний тэгш хэм хэмжээг хангах үндсэн чиг үүрэгтэй. Гэвч сошиалаар ажлаа явуулдаг залуусын хийрхлээр шалгасан ч, дуудаж уулзсан ч, очиж ажилласан ч хэвлэл дагуулан “үсэргэж” хайр найргүй байдлаар камерын өмнө ААН-үүдээ өдөр тутам дэвслэх болов.
Ерөнхий утгаар нь харахад өнөөдөр энэ их зөв. Эрх ашигаа зөрчүүлдэг хэрэглэгчдэд ч таалагдаж байгаа. Гэвч ААН-үүд бүрийн ард ажил олгогч, ажилтан, үр шимийг нь хүртэж ажил амьдралаа залгуулдаг олон иргэн бий. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг ШӨХТГ дуртай үедээ дэвсэлж, нухчин дарж болохгүй билээ.
Яг үнэндээ Б.Бат-Эрдэнэ даргын энэ үйлдлүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Төрийн оролцоотой зах зээл хөгжүүлнэ” гэх үгийн нийгмийн уур амьсгалыг бэлдэж байгаа мэт харагдах болов. Төр засахгүй бол, хяналт тавихгүй бол ААН-үүд болохгүй юм байна гэсэн мессэжийг ч хангалалттай өгч буй. Залуу хүний хувиар хэт коммунист битгий байгаасай, ААН-үүдийн эрх ашгийг дээдлэн үзээсэй, чөлөөт зах зээлийн нийгмийн суурь ойлголтуудаа дахин хараасай гэсэндээ үүнийг бичив. Б.Бат-Эрдэнэ дарга аа, та бол заналхийлэгч биш эрх тэгш байдлыг хангах чиг үүрэгтэй хүн шүү. Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сайн ах нараараа крандуулж, агентлагийн дарга болчихоод, хэт дүрдээ орж, эрх хэмжээгээ томруулахаасаа ч ичих хэрэгтэй.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
маш зөв. Хэвлэлүүд дагахд үсэргээд л баых юм. Эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн үед дэлхийн бүх улс орнужд ажил олгогчдоо хайрлаж бгаа . Гэтэл манаых өүх шатандаа тэднийг шиытшэх асуудлыг л ярих юм. Энэ Б.Бхт-Эрдэгэ өөрөө нам дагаж баяжсан цагаан захтан байх ажил олгогчдын зовлонг огт ойлгохгүй
Mash zov vnen umhelsen hvndombvvnvvd oshootei gej ovoo laaviin hvv umda
Энэ хүн монгол хэл мэддэггүй, киррил бичигт тайлагдаагүй гадаадын хүн байна. Та Монгол улсад оршин суугаа л бол үг дуугүй манай хуулийг мөрдөж биелүүл.
Энэ хүний хийж байгаа ажил, олон нийтэд нээлттэй, ил тод байгаа нь маш их таалагдаж байгаа.
Ихэнх гадны улсуудын жишгээр зарагдсан барааг шинэ байдлаар нь өмсөж хэрэглээгүй, шошго, баглаатай нь 14-28 хоногт буцааж болдог. Буцаагддаг бараанд дотуур хувцас, ээмэг, хүнсний зүйлс ордоггүй. Барааг худалдсан баримт дээр буцааж болох дүрмээ тодорхой бичсэн байдаг. Дэлгэрэнгүй дүрмээ сайт болон өөрийн дэлгүүртээ кассны дэргэд дэлгэрэнгүй тавьж, гүйлгээ хийж байхдаа буцаалтын дүрэмтэй танилцах, мэдлэгдэхүүн өгч болно. ААН-үүд энийг судлаад, стандарттайгаа танилцаал бүх дэлгүүрт хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй.
Чанаргүй түлш, урсгал засвар цэвэрлэгээ хийдэггүйгээс болж бохирдолтой түлш зарж иргэдийн унаа эвдэрч хохирч байна! Хэрэглэгчийн төлөө газар ашгүй амь орж маш зөв ажлуудыг эхлүүлж хийж байгаа. Ажлыг нь тайван хийлгэ! Ажлын амжилт! Эхлүүлсэн, төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь хийгээрэй, Бат-Эрдэнэ даргаа!
Төрийн ганц авиа компани гэхээр ард иргэдээ шулж хэт хөөрөгдсөн үнээр Хэрэглэгчийг шулж болохгүй! Дампуураах гээд байгаа бол улс нь төлдийм байгааз, яагаад ядарсан иргэд кармаагаа хоослох ёстой гэж! Санал нийлэхгүй байна энэ нийтлэлтэй. Хэрэглэгчийн төлөө газар ажлаа одоо л зөв хийж эхэлж байна гэж харж байна. Энэ нийгэмд хэрэглэгчийг эрх ашгийг ноцтой хөндөж буй маш их асуудлууд байна. Энэ мундаг удирдлагатай болж ашгүй олон асуудал шийдэгдэж цэгцрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна! Хамгийн энгийн асуудал гэхэд л гэрээсээ гараа л зүгээр саадгүй, зориулалтын, аюулгүй алхаад явчих зам ч алга!
Алдаагүй зөв бичиж сурмаар байна хүмүүсээ!
Мэргэжлийн хяналт онцгой байдал цагдаа нийлж зогсоогоод мэргэшсэн үнэмлэх галын дүгнэлт нэхээд 300.000 р толгой дарааллан торгож бн том тэргийг.1072 р өгсөнөө 4 нугалаад авчихлаа.400.000 ын цалинтай жолоочийг 300.000 р торгодог яачихсан нийгэм бэ?
Чи бид нар усгүй бензин,хордлого болчихооргүй хоол идэх хэрэгтэй биздээ. Энэ эрх ашгийг хамгаалаад байгаа юм бишүү. Хэнд ч адил тэгш хариуцлага тооцох ёстой.
ШӨХТГ яг мэргэжлийн хягалтын байцаагчид шиг болж байгаа нь үнэнн. Энэ чигээрээ явах юм бол эднийхээр шалгуУЛахгүй гэж баахан авлига өгдөг сүлжээ үүснэ. Зхрагдсан бараа бжцаахгүй гэвэл 5 саяар торгоно ч гэх шиг. Энэ Өат-Эрдэнийг авааёиж лангуун дээр зогоож үзээч
Biznessuudee demjihgui baij bitgii gai bolood bai. Manaihnii oorsdiin uilchluuleh soyol yamar bilee. Ulaan tsaim omschood omsoogui butsaay gej dairdag ni bainga tohiolddog asuudal. Odoo buur daam garahiin baina l daa. Covid toi jil biznessuudee harj demjihgui baij dandaa gai bolj baidiin. Yadaj baihad ene neg zaluu ni durdee orchihson. Hun buriin asuultand heruuliin ongo ayastai bichine.
Ийм даргатай 4 жил явбал ААН-үүд тэгээд дуус дуус
Үнэхээрийн тэнэг дарангуйлагч харагдаж байгаа
аль ч улсад бүх газар нь зарагдсан барааг буцаадаггүй аяндаа томоохон нь боломжтой болоод ирхээрэй буцаадаг болно зарим 1 лангуунууд маргааш хаяг шошготой байвал эн 1 балай улсын газартай байвал буцаагаад авдаг шдээ
энэ балай улсын газар байхгүй байсан ч шүү
Ajlaa hiij baigaa huniig demjih heregtei. Zov shiidver gargaj baina. Buduuleg languun deeree zaragdsan baraa butsaahgui gej tavina. Une tavihgui hov yarisan humuus l baidag. Davarsan Suuts umchlugchdiin holboog boliulah heregtei. Boon hel am idsen uusan shunaltnuud baidag.
Хүүк нь энэ нэг юм шөхтг дээр очоод сайн түйвээгээд өг, араас нь ах нь зах зээлээ төрийн хяналтад авна гэж явуулсан юм биш үү.
Сүүний үнэ ,талхны үнэ 100 төгрөгөөр нэмлээ гээд торгох сануулахын оронд үндэсний валютын ханш хэдэн төгрөгөөр сулрав гэдгийг судлаач ээ.Хүрэлсүх,Оюун эрдэнэ, Зандан шатар адил бас нэг попроо гарч ирлээ дээ
Зарагдсан барааг буцаахдаа шинэ байх, шошгыг нь хуулаагүй, үнэртэй усны үнэр шингээгүй байх гээд шаардлага тавих байлгүй дээ. Шатахууны нийлүүлэгчид бинзендээ төрөл бүрийн бодис хольж зардаг нь үнэн ш дээ. Шатах тослох материал дагалдах дайвар бүтээгдэхүүн яагаад тийм их орж ирдгийг судлаад үз. Надад бол шатахууны компаниудын захиалгат нийтлэл шиг л харагдаж байна. Гэтэл тэр шатахуунаас болоод машин нь эвдэрч байгаа ард иргэдээ яагаал дурьдахгүй байна вэ?
Зөв торго муусайн юумнууд бинзёнд ус холино муу бараа зарчихаад буцаахгүй зөв
Маш зөв шүү. Ажил хийж ард түмнийхээ төлөө явж байгаа мундаг хүн. Улс орны хөгжлөөс хойш татсан хөлсний бичээч нар тонилж үз. Ард түмэн зөв буруугаа ялгаж салгадаг болсон цаг.
ajilaa sain hiij baigaa hunii ajiliin hiilge sdaa min,, Mydagbadam geed ene muu salbadai avgai dandaa eh oron ard tumnii erh ashigiin esreg medee bichej yavadg avgai shde.. us hiisen benzin zarah talhnii une nemedeh n zuw uu sdaa avgai min.. sain ajilaa hiij baigaa huniig ajiliig hiilgeech.. mungu avdag shantaajchin avgai min
Eruul xun mun yy.
Зальт этгээдүүдтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж сайн тэмц. Юунд нь луйварчид эмзэглээв. Арай дэндээд байгаа юм.Газар сайгүй луйварчин зальт этгээдүүд улаандаа гарч иргэдийг маш ихээр хохироож байгаа шүү.
Эрдэнэтэд нэр дэвших гээд баахан мөнгө цацсан алдагдлаа ШӨХТГ дарга болж нөхөх гэж байгаа нөхөр дөө Ийм хүмүүст Хүк албан тушаал өгөад бдаг нь ч учиртай байх
түрүүчийнх нь хүн нь юу ч хийхгүй бна гээд л байсан хийгээд ирэхээр хийлээ гэнэ хуурамч шатахуун юмны үнийн өсөлттэй энэ байгууллага л тэмцэнэ ажлыг нь хийлгэ
Гайхалтай зөв ажиллаж эхлэж байна. Баяр хүргэе!!!!!!!
Энэ хүн чинь харин овоо ажилаад байга юм бишүү монголд хувийн хэвшил гэж байхгүй харин төртөй нийлж ард түмнээн шулдаг хэдэн монопол л байгаа
Zuw shiidwer gargasan bna hudaaldaa erhlegchid, hudaldan awagchdiig nohoi shig vzdeg tsag vrgelj vnee nemdeg, zargdsan baraag butsaahgvi gj zagnana sli eswel ugsun mungunuus 5000-10000 tugrug suutgsj vldene yostoi muuhai hvmvvs darga zuw shiidwer gargajee demjij bna demjij bna
Zuw shiidwer gargasan bna hudaaldaa erhlegchid, hudaldan awagchdiig nohoi shig vzdeg tsag vrgelj vnee nemdeg, zargdsan baraag butsaahgvi gj zagnana sli eswel ugsun mungunuus 5000-10000 tugrug suutgsj vldene yostoi muuhai hvmvvs darga zuw shiidwer gargajee demjij bna demjij bna
e guur.mn genuu.troll site odoo bolio.onoodriin hoolooroo ur huuhdiihee hooliig bulaaj baigaagaa medehgui setguulch nertei olgoi nar mini ta nart zugeer mai shuu geed helchmeer bna shuu.
Удирдаж байгаа байгууллагынхаа чиг үүргийг ч уншаагүй нэг цүнх баригч л юм бөйна хөөрхий...
Энэ эгүүр гэсэн хачин сураггүй сайтын сэтгүүлч гэж ямар юм байдаг юм бол. Дандаа хүний бөгс ухах гээд буруу сэдэв бариж авах юм. Харинч ШӨХТГ-ыг сураггүй бараг мартцан байхад нь энэ хүн ямар үүрэг хариуцлагатай газар вэ гэдгийг сануулаад байгаа юм бишүү
Ed nar yer ni dandaa iim hudla humuus bugdiig ni shalgadag humuusd ni shalguu l
Муу ллрын янхан сда хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй. Дандаа баян хүмүүсийн зөв, баян мөнгтэй хүн л хүн гэдэг яаадгийн сда торго татаг буулга муу луйварчидыг Хуулиар бизнесс хийж чадахгүй бол зайлаач энэ улсаас баруун руугаа явж бөгсдүүл дэвсгэр бол янханы чөлөөт сэтгүүл зүйтэйгээ хамт
Зөв . үндэслэлгүйгээр үнэ нэмдэг газруудыг сайн торго. Дураараа үнэ нэмээд л... даварчихсан юмнууд.Яасан ханаж цаддаггүй юм. ШӨХТГ сайн ажиллаж бна.
шалгаад хариуцлага тооцож чадаж байвал сайн л байна
Зарагдсан орон сууц, зуслангийн байшингууд, төрийн худалдан авалтаар хийгдсэн зам гүүрийг буцааж болно биз дээ. Бас муу бүтээмжгүй чанаргүй хийгдсэн сарын ажлууд, борлуулалтыг өсгөөгүй маркетинг идэвхжүүлэлтийн ажлууд, үр дүнгүй төрийн үйчилгээ, хэдхэн хоногт урагдсан сурагчийн дүрэмт хувцас, үр дүн гаргаагүй өндөр үнэтэй тусгай зөвшөөрлүүдийг ард түмэн буцаах хүсэлтэй байна.