УЛС ТӨР

ШӨХТГ-ыг “ЗАНАЛХИЙЛЭГЧ” болгож, ААН-үүдээ ДЭВСЛЭХ нь хэний даалгавар вэ, Б.Бат-Эрдэнэ дарга аа

УУЛЗАЛТЫН ЗАРДАА ХҮРТЭЛ ААН-ҮҮДИЙН ЛОГО АШИГЛАЖ “АЙЛГАДАГ” ХУРГАН ДАРГА

Нэг аймаар даргатай болов. Шууд торгодог. Бизнесийн нэр хүндэд зүгээр л халдчихдаг. Тэр өөрийгөө “супер тоглогч” гэж ойлгоод, бүр дүрдээ орчихсон. Тэрбээр өөрийн нүүр хуудсандаа “Сүү” компанийн “Сүү” бүтээгдэхүүний зургийг тавьж, сүүний үнэ нэмэгдсэн талаар судалж буйгаа зарлав. Хэрэглэгчдэд шууд очих мессэж нь “Сүү компани үнээ нэмээд, ШӨХТГ-ын дарга тэднийхийг будаа болгох нь дээ” гэх агуулга. Нэмэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад томоохон ажил олгогч, татвар төлөгч ААН-ээ нэг хурган дарга зүгээр л яллачихаж байгаа юм.

Тэгснээ ШТС-уудын баахан зураг эгнүүлж өрж байгаад, тэдэнтэй уулзах гэж байгаагаа бас зарлав.  Зүгээр л албан уулзалтын зар шиг мөртлөө баахан улаан анхаарлын тэмдэг энэ тэнд нь өлгөөд, айдас хүйдэс төрүүлэхүйц сүр оруулав.   Шууд л “За, шатахуун импортлогчид ШӨХТГ-т хяргуулах нь дээ” гэх мессэж өгөв. Тэгээд дараа нь хяргаж байгаа юм. … Тэр, тэр ШТС-уудын шатахуун ус болон лав агуулсан байсан гээд нэрлэв.

Олон нийт баахан алга ташиж, “Хаа, торго, Монголоос зайлуул” гэж орилсны маргааш нь “Яг бол ус шууд холиогүй шүү. Андуураад байгаарай, та нар” гэх утгаар нүүр хуудсандаа дахин нэг сэтгэгдэл бичив. Логикоор харахад, тэр оройдоо баахан ШТС-уудын эздээр загнуулаад, тэд нь томчуулд ховлож өнөөх дарга нь буулт хийж байгаа гэх хардлага төрүүлнэ.

Бас болоогүй ээ, МАН-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол”, Ж.Оюунгэрэлийн “Петровис”-ийг асуудалтай гэж зарлахгүй үлдээв. АН-ын угшилтайгаараа “Шунхлай” муу нэрд өртөв. Аль таван сарын өмнө хийсэн шалгалтыг Б.Бат-Эрдэнэ зарлаж, өөртөө “кок” авахыг бодсон нь ч хачирхалтай.

-АМЬДРАЛГҮЙ, ААН-ҮҮДЭД ХАЛТАЙ ШИЙДВЭРҮҮДЭЭ БАХАРХАЛ БОЛГОН ЗАРЛАГЧ ШӨХТГ-

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг албан өрөөндөө камер байршуулахад олон нийт алга ташсан. Хэт унтаа байсан ШӨХТГ энэ залуугийн нөлөөллөөр О.Магнай, Т.Аюурсайханы удирдаж байсан үе шиг хэвлэлийнхний хараанд оров. Бас л сайн үзүүлэлт. Ажил байдал нь олон нийтэд байнга мэдээлэгдэх боломж нээгдэж, залуу хүний эрч хүч энэ байгууллагаас үнэртэх болсон. Ийм  шинэ сэргэг дарга нар үгүйлэгдэж байгаа юу гэвэл үгүйлэгдэж байгаа.

Гэхдээ л юманд хэмжээ гэж бий. Өрсөлдөөний хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээ хэт хүндрүүлж, ААН-үүдийн эрх ашгийг уландаа гишгэх нь хэрээс хэтрэв. Амьдралгүй, агааргүй шийдвэрүүдийг шуудхан л гаргачихдаг боллоо. Тухайлахад “Зарагдсан бараа буцаахыг зөвшөөрөхгүй бол 5.000.000 төгрөгөөр торгоно” гэж зарлав. Монголд зарагдсан барааг буцааж авдаг үйлчилгээ төдийлөн түгээмэл хөгжөөгүй. Хэрэглэгчийн соёл нь  ч төлөвшөөгүй байгаа.

Одоо зах зээл дээр ямар нөхцөл байдал үүснэ гээч. Авсан бараагаа таалагдахгүй бол өмсөж, хэрэглэсэн ч байсан хамаагүй лангуун дээр нь авчирч шидээд “Мөнгөө авъя” гэж дуртай нэг нь шаардлана. Биелүүлэхгүй бол тэд шууд ШӨХТГ-т ховлож, худалдагч нь таван сая төгрөгөөр торгуулна. Ковид-19-ийн эмзэг үед лангуу түрээслэгчид, худалдаа эрхлэгчид хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа. Тэд нэг удаа 5 сая төгрөгийн торгууль төлөхөд л бизнес нь шууд зогсох эрсдэлтэй. Тэдний ингэж хямрах, хаалгаа барих бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд огт хамаагүй бололтой.

Дэлхийн агаарын тээврийн бүх авиа компани дампуурлын ирмэгт байхад манай бадрангуй дарга шууд хэвлэл дагуулж очоод л “МИАТ аа, тийзний үнээ буулга” гэж камерын өмнө шахаж байгаа юм. Тэднийх үнэтэй нислэгтэй, хэт монополи, зардал өндөртэй нь үнэн. Гэхдээ коронавирусийн үед Төрийн ганц авиа компани дээрээ агсам тавьж явна гэдэг бол яавч эрүүл бус үзэгдэл юм.

ЗАНАЛХИЙЛЭЛ: ТОРГОНО, ШАЛГАНА, ЧАНГАЛНА, АРГА ХЭМЖЭЭ АВНА

Ерөөсөө л ШӨХТГ-ын сүүлийн үед хэлдэг, хийдэг ажил нь “Торгоно, шалгана, чангална, арга хэмжээ авна” гэх ААН-үүд рүү чиглэсэн заналхийлэл. Ийм заналхийлэл доор хөшигний ард юу гаардаг гээч. Шантааж болон өшөө авалт. ААН-үүд эдүгээ “ШӨХТГ давхиад ирэх вий” гэсэн айдаст бүрэн автлаа. Айсан хүмүүс ямар ч хамаагүй аргаар  тэдний шалтгалтад орохгүй байхыг л чухалчилна. Хүмүүсээр зуучлуулж, Б.Бат-эрдэнийг элдэвчлэн гуйх нь тодорхой.

Нөгөө талд өрсөлдөгч ААН-үүд иргэний нэрээр ШӨХТГ-т гомдол гаргаад л нэгнээ намнуулаад байх боломж бүрдэв. ШӨХТГ гомдлыг шуурхай шалгаж, шийдвэрлэх ажил дээр маш сайн болсон. ШӨХТГ бол хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас гадна өрсөлдөөний тэгш хэм хэмжээг хангах үндсэн чиг үүрэгтэй. Гэвч сошиалаар ажлаа явуулдаг залуусын хийрхлээр шалгасан ч, дуудаж уулзсан ч, очиж ажилласан ч хэвлэл дагуулан “үсэргэж” хайр найргүй байдлаар камерын өмнө ААН-үүдээ өдөр тутам дэвслэх болов.

Ерөнхий утгаар нь харахад өнөөдөр энэ их зөв. Эрх ашигаа зөрчүүлдэг хэрэглэгчдэд ч таалагдаж байгаа. Гэвч ААН-үүд бүрийн ард ажил олгогч, ажилтан, үр шимийг нь хүртэж ажил амьдралаа залгуулдаг олон иргэн бий. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг ШӨХТГ дуртай үедээ дэвсэлж, нухчин дарж болохгүй билээ.

Яг үнэндээ Б.Бат-Эрдэнэ даргын энэ үйлдлүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Төрийн оролцоотой зах зээл хөгжүүлнэ” гэх үгийн нийгмийн уур амьсгалыг бэлдэж байгаа мэт харагдах болов. Төр засахгүй бол, хяналт тавихгүй бол ААН-үүд болохгүй юм байна гэсэн мессэжийг ч хангалалттай өгч буй. Залуу хүний хувиар хэт коммунист битгий байгаасай, ААН-үүдийн эрх ашгийг дээдлэн үзээсэй, чөлөөт зах зээлийн нийгмийн суурь ойлголтуудаа дахин хараасай гэсэндээ үүнийг бичив. Б.Бат-Эрдэнэ дарга аа, та бол заналхийлэгч биш эрх тэгш байдлыг хангах чиг үүрэгтэй хүн шүү. Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сайн ах нараараа крандуулж, агентлагийн дарга болчихоод, хэт дүрдээ орж, эрх хэмжээгээ томруулахаасаа ч ичих хэрэгтэй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

37 Сэтгэгдэл

  1. маш зөв. Хэвлэлүүд дагахд үсэргээд л баых юм. Эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн үед дэлхийн бүх улс орнужд ажил олгогчдоо хайрлаж бгаа . Гэтэл манаых өүх шатандаа тэднийг шиытшэх асуудлыг л ярих юм. Энэ Б.Бхт-Эрдэгэ өөрөө нам дагаж баяжсан цагаан захтан байх ажил олгогчдын зовлонг огт ойлгохгүй

    1. Энэ хүний хийж байгаа ажил, олон нийтэд нээлттэй, ил тод байгаа нь маш их та####агдаж байгаа.
      Ихэнх гадны улсуудын жишгээр зарагдсан барааг шинэ байдлаар нь өмсөж хэрэглээгүй, шошго, баглаатай нь 14-28 хоногт буцааж болдог. Буцаагддаг бараанд дотуур хувцас, ээмэг, хүнсний зүйлс ордоггүй. Барааг худ####дсан баримт дээр буцааж болох дүрмээ тодорхой бичсэн байдаг. Дэлгэрэнгүй дүрмээ сайт болон өөрийн дэлгүүртээ кассны дэргэд дэлгэрэнгүй тавьж, гүйлгээ хийж байхдаа буца####тын дүрэмтэй танилцах, мэдлэгдэхүүн өгч болно. ААН-үүд энийг судлаад, стандарттайгаа танилца#### бүх дэлгүүрт хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй.
      Чанаргүй түлш, урсг#### засвар цэвэрлэгээ хийдэггүйгээс болж бохирдолтой түлш зарж иргэдийн унаа эвдэрч хохирч байна! Хэрэглэгчийн төлөө газар ашгүй амь орж маш зөв ажлуудыг эхлүүлж хийж байгаа. Ажлыг нь тайван хийлгэ! Ажлын амжилт! Эхлүүлсэн, төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь хийгээрэй, Бат-Эрдэнэ даргаа!

      1. Төрийн ганц авиа компани гэхээр ард иргэдээ шулж хэт хөөрөгдсөн үнээр Хэрэглэгчийг шулж болохгүй! Дампуураах гээд байгаа бол улс нь төлдийм байгааз, яагаад ядарсан иргэд кармаагаа хоослох ёстой гэж! Сан#### нийлэхгүй байна энэ нийтлэлтэй. Хэрэглэгчийн төлөө газар ажлаа одоо л зөв хийж эхэлж байна гэж харж байна. Энэ нийгэмд хэрэглэгчийг эрх ашгийг ноцтой хөндөж буй маш их асуудлууд байна. Энэ мундаг удирдлагатай болж ашгүй олон асууд#### шийдэгдэж цэгцрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна! Хамгийн энгийн асууд#### гэхэд л гэрээсээ гараа л зүгээр саадгүй, зориул####тын, аюулгүй ####хаад явчих зам ч ####га!

    2. Энэ хүн монгол хэл мэддэггүй, киррил бичигт тайлагдаагүй гадаадын хүн байна. Та Монгол улсад оршин суугаа л бол үг дуугүй манай хуулийг мөрдөж биелүүл.

  2. Мэргэжлийн хян####т онцгой байд#### цагдаа нийлж зогсоогоод мэргэшсэн үнэмлэх г####ын дүгнэлт нэхээд 300.000 р толгой дара####лан торгож бн том тэргийг.1072 р өгсөнөө 4 нуг####аад авчихлаа.400.000 ын ц####интай жолоочийг 300.000 р торгодог яачихсан нийгэм бэ?

    1. Чи бид нар усгүй бензин,хордлого болчихооргүй хоол идэх хэрэгтэй биздээ. Энэ эрх ашгийг хамга####аад байгаа юм бишүү. Хэнд ч адил тэгш хариуцлага тооцох ёстой.

  3. ШӨХТГ яг мэргэжлийн хяг####тын байцаагчид шиг болж байгаа нь үнэнн. Энэ чигээрээ явах юм бол эднийхээр ш####гуУЛахгүй гэж баахан авлига өгдөг сүлжээ үүснэ. Зхрагдсан бараа бжцаахгүй гэвэл 5 саяар торгоно ч гэх шиг. Энэ Өат-Эрдэнийг авааёиж лангуун дээр зогоож үзээч

    1. Biznessuudee demjihgui baij bitgii gai bolood bai. Manaihnii oorsdiin uilchluuleh soyol yamar bilee. Ulaan tsaim omschood omsoogui butsaay gej dairdag ni bainga tohiolddog asuudal. Odoo buur daam garahiin baina l daa. Covid toi jil biznessuudee harj demjihgui baij dandaa gai bolj baidiin. Yadaj baihad ene neg zaluu ni durdee orchihson. Hun buriin asuultand heruuliin ongo ayastai bichine.

  4. ####ь ч улсад бүх газар нь зарагдсан барааг буцаадаггүй аяндаа томоохон нь боломжтой болоод ирхээрэй буцаадаг болно зарим 1 лангуунууд маргааш хаяг шошготой байв#### эн 1 б####ай улсын газартай байв#### буцаагаад авдаг шдээ

      1. Ajlaa hiij baigaa huniig demjih heregtei. Zov shiidver gargaj baina. Buduuleg languun deeree zaragdsan baraa butsaahgui gej tavina. Une tavihgui hov yarisan humuus l baidag. Davarsan Suuts umchlugchdiin holboog boliulah heregtei. Boon hel am idsen uusan shunaltnuud baidag.

  5. Хүүк нь энэ нэг юм шөхтг дээр очоод сайн түйвээгээд өг, араас нь ах нь зах зээлээ төрийн хян####тад авна гэж явуулсан юм биш үү.

  6. Сүүний үнэ ,т####хны үнэ 100 төгрөгөөр нэмлээ гээд торгох сануулахын оронд үндэсний в####ютын ханш хэдэн төгрөгөөр сулрав гэдгийг судлаач ээ.Хүрэлсүх,Оюун эрдэнэ, Зандан шатар адил бас нэг попроо гарч ирлээ дээ

  7. Зарагдсан барааг буцаахдаа шинэ байх, шошгыг нь хуулаагүй, үнэртэй усны үнэр шингээгүй байх гээд шаардлага тавих байлгүй дээ. Шатахууны нийлүүлэгчид бинзендээ төрөл бүрийн бодис хольж зардаг нь үнэн ш дээ. Шатах тослох матери#### даг####дах дайвар бүтээгдэхүүн яагаад тийм их орж ирдгийг судлаад үз. Надад бол шатахууны компаниудын захи####гат нийтлэл шиг л харагдаж байна. Гэтэл тэр шатахуунаас болоод машин нь эвдэрч байгаа ард иргэдээ яага#### дурьдахгүй байна вэ?

  8. Маш зөв шүү. Ажил хийж ард түмнийхээ төлөө явж байгаа мундаг хүн. Улс орны хөгжлөөс хойш татсан хөлсний бичээч нар тонилж үз. Ард түмэн зөв буруугаа ялгаж с####гадаг болсон цаг.

  9. ajilaa sain hiij baigaa hunii ajiliin hiilge ###a min,, Mydagbadam geed ene muu salbadai avgai dandaa eh oron ard tumnii erh ashigiin esreg medee bichej yavadg avgai shde.. us hiisen benzin zarah talhnii une nemedeh n zuw uu ###a avgai min.. sain ajilaa hiij baigaa huniig ajiliig hiilgeech.. mungu avdag shantaajchin avgai min

  10. З####ьт этгээдүүдтэй иргэдийн эрх ашгийг хамга####ж сайн тэмц. Юунд нь луйварчид эмзэглээв. Арай дэндээд байгаа юм.Газар сайгүй луйварчин з####ьт этгээдүүд улаандаа гарч иргэдийг маш ихээр хохироож байгаа шүү.

  11. Эрдэнэтэд нэр дэвших гээд баахан мөнгө цацсан ####дагдлаа ШӨХТГ дарга болж нөхөх гэж байгаа нөхөр дөө Ийм хүмүүст Хүк ####бан туша#### өгөад бдаг нь ч учиртай байх

  12. түрүүчийнх нь хүн нь юу ч хийхгүй бна гээд л байсан хийгээд ирэхээр хийлээ гэнэ хуурамч шатахуун юмны үнийн өсөлттэй энэ байгууллага л тэмцэнэ ажлыг нь хийлгэ

  13. Энэ хүн чинь харин овоо ажилаад байга юм бишүү монголд хувийн хэвшил гэж байхгүй харин төртөй нийлж ард түмнээн шулдаг хэдэн монопол л байгаа

  14. Zuw shiidwer gargasan bna hudaaldaa erhlegchid, hudaldan awagchdiig nohoi shig vzdeg tsag vrgelj vnee nemdeg, zargdsan baraag butsaahgvi gj zagnana sli eswel ugsun mungunuus 5000-10000 tugrug suutgsj vldene yostoi muuhai hvmvvs darga zuw shiidwer gargajee demjij bna demjij bna

  15. Zuw shiidwer gargasan bna hudaaldaa erhlegchid, hudaldan awagchdiig nohoi shig vzdeg tsag vrgelj vnee nemdeg, zargdsan baraag butsaahgvi gj zagnana sli eswel ugsun mungunuus 5000-10000 tugrug suutgsj vldene yostoi muuhai hvmvvs darga zuw shiidwer gargajee demjij bna demjij bna

  16. e guur.mn genuu.troll site odoo bolio.onoodriin hoolooroo ur huuhdiihee hooliig bulaaj baigaagaa medehgui setguulch nertei olgoi nar mini ta nart zugeer mai shuu geed helchmeer bna shuu.

  17. Удирдаж байгаа байгууллагынхаа чиг үүргийг ч уншаагүй нэг цүнх баригч л юм бөйна хөөрхий…

  18. Энэ эгүүр гэсэн хачин сураггүй сайтын сэтгүүлч гэж ямар юм байдаг юм бол. Дандаа хүний ######## ухах гээд буруу сэдэв бариж авах юм. Харинч ШӨХТГ-ыг сураггүй бараг мартцан байхад нь энэ хүн ямар үүрэг хариуцлагатай газар вэ гэдгийг сануулаад байгаа юм бишүү

  19. Муу ллрын ########## ###### хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй. Дандаа баян хүмүүсийн зөв, баян мөнгтэй хүн л хүн гэдэг яаадгийн ###### торго татаг буулга муу луйварчидыг Хуулиар бизнесс хийж чадахгүй бол ########аач энэ улсаас баруун руугаа явж ########дүүл дэвсгэр бол ##########ы чөлөөт сэтгүүл зүйтэйгээ хамт

  20. Зөв . үндэслэлгүйгээр үнэ нэмдэг газруудыг сайн торго. Дураараа үнэ нэмээд л… даварчихсан юмнууд.Яасан ханаж цаддаггүй юм. ШӨХТГ сайн ажиллаж бна.

  21. Зарагдсан орон сууц, зуслангийн байшингууд, төрийн худ####дан ав####таар хийгдсэн зам гүүрийг буцааж болно биз дээ. Бас муу бүтээмжгүй чанаргүй хийгдсэн сарын ажлууд, борлуул####тыг өсгөөгүй маркетинг идэвхжүүлэлтийн ажлууд, үр дүнгүй төрийн үйчилгээ, хэдхэн хоногт урагдсан сурагчийн дүрэмт хувцас, үр дүн гаргаагүй өндөр үнэтэй тусгай зөвшөөрлүүдийг ард түмэн буцаах хүсэлтэй байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button