УЛС ТӨР

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд өнөөдөр айлчилна

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И өнөөдөр /2020.09.15/ манай улсад айлчилна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар ОХУ-д ажиллаад буцах замдаа манай улсад ганц өдрийн хөтөлбөр бүхий айлчлал хийж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч хоёрдугаар сард БНХАУ-д цар тахлын ид дэгдэлтийн үеэр айлчилсан. Тиймээс ч энэ удаагийн БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал хариу талархал илэрхийлэхэд чиглэгдсэн гэх агуулгаар харагдаж буй.

Мөнхүү БНХАУ-ын зүгээс Өвөрмонголд монгол бичгээр сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг манай улсын тодорхой хэсгүүд эсрэгүүцэж буй үетэй давхцаж байгаагаараа онцлог.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхах асуудал яригдаж байна.

Онцгой дэглэмийн үеийн айлчлал тул уулзалтад оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана гэдгээ УОК-оос мэдэгдсэн.

Айлчлалын хүрээнд талууд Монгол Улс, БНХАУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Цаашлаад Монгол Улсын зүгээс нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын гадаад худалдаа эргэлтийг сайжруулах асуудал дээр ахиц гаргах чиглэлд ихээхэн анхаарч байгаа аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хятадын сайд Монголын гадаад яамны сайдын урилгаар ОХУ -д айлчлаад буцахдаа манай улсад айлчилна гэдэг чинь юү гэсэн үг вэ? Энэ сайдыг манай сайд урьж, Оросод айлчлуулж байгаа хэрэг үү? Оросын сайд уриагүй гэсэн үг үү? Юү гэж донгосоод байна вэ?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button