НИЙГЭМ

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын төслийн хэлэлцүүлэг амжилттай болов

Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын төслийн хэлэлцүүлэг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Шинээр батлагдан гарсан Оюуны өмчийн тухай хууль хэрэгжихтэй холбоотойгоор оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын төслийг боловсруулан, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Соёл Урлагийн Газар, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Зохион Бүтээгчдийн Нэгдсэн холбоо, Монголын Хөгжмийн Зохиолчдийн Холбоо, Глобал Удирдагч дээд сургуулийн төлөөллүүдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button