Нийгмийн

ХОЁР хоногийн дотор 70 хүн УГААРТЛАА

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө 38 иргэн угаартсан гэх дуудлага ирүүлсэн. Тэдгээр иргэд Баянзүрх болон Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай байжээ.

Тэгвэл өнгөрсөн шөнө дахин 32 хүн угаартаж эмнэлгийн тусламж, зөвлөгөө авсан байна.

Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б болон 4-11 насны таван хүүхэд угаартаж, бөөлжиж эхэлжээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандаж, тусламж авчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, угаартсан иргэний гэрээс хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АРЧААГҮЙ ЮМ АА ТҮЛШНЭЭС БИШ ХЭНЭГГГҮЙ ЗАЛХУУГААСАА БОЛЖ БНА

Зочмн
Зочмн

Арг�##� нүүрс хоёроо ялгаж чадахгүй хөдөөнийхөөн нүүрснээс чинь хортой хий ялгардаг юм. Яндангаа хөөл,бороо орлоо гээд яндангаа зуухнаасаа авдаггүй юм.

Зочин
Зочин

Г�##�аа түлж сурахгүй, яндангаа хөөлж барахгүй, зуухаа засварлаж битүүлж чадахгүй нь хөдөө гарч арг�##�аа түл. Та нар хүний өмнөөс амьдарч байгаа биш арчаатай анхиатай бай.

Холбоотой мэдээ

Back to top button