Энтертайнмент

“Apple”-ийн танилцуулгад шинэ iPhone багтсангүй

Apple компани жил бүрийн намар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Тэгвэл өнгөрсөн шөнө 2020 оны танилцуулгаа “Time Flies” нэрийн дор цахим хэлбэрээр зохион байгуулав. Хэрэглэгчдийн дунд өндөр хүлээлттэй байсан шинэ гар утас буюу iPhone 12 загварыг энэ удаа танилцуулсангүй.  Цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэлийн хүчин чадал буурсан тул гар утасны шинэ загвараа аравдугаар сард танилцуулахаар хойшлуулжээ. Харин Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг, Apple Watch ухаалаг бугуйн цагныхаа хоёр шинэ загварыг, бас онлайн үйлчилгээнүүдийг багцалсан Apple One шинэ үйлчилгээг танилцуулжээ.

Эдгээрээс гадна iPadOS 14, iOS 14, WatchOS 7, TVOS 14 үйлдлийн системүүдийн шинэ хувилбаруудаа зах зээлд нэвтрүүлж эхлэх болсныг зарлалаа.

Tne new iPad болон наймдугаар үеийн iPad

Apple-ийн танилцуулгад шинэ iPhone багтсангүй

Шинэ iPad Air загвар 10.9 инчийн Liquid Retina дэлгэцтэй.Нарийвчлал нь 2360 х 1640 бөгөөд A14 Bionic чиптэй.  6 core CPU, 4 core GPU, 16 core neural engine процессортой байх юм. Арын камер нь 12 мегапиксель бол нүүрний камер нь долоон мегапиксель. 

Наймдугаар үеийн iPad загвар нь A12 Bionic чиптэй. 

Apple Watch Series 6 болон Apple Watch SE

Apple-ийн танилцуулгад шинэ iPhone багтсангүй

Apple Watch Series 6 загварт цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах боломжтой болжээ. Apple Watch SE загвар мэдээж үндсэн загварын ихэнх боломжуудыг хадгалсан ч илүү хямд үнэтэй 279 доллараар худалдаанд гарна. 

Fitness Plus үйлчилгээ

Apple-ийн танилцуулгад шинэ iPhone багтсангүй

Apple-ийн төхөөрөмжүүдтэй нийцэж ажилладаг энэ үйлчилгээг ашиглан арван төрлийн дасгал хийх боломжтой.

Apple One үйлчилгээ

Apple-ийн танилцуулгад шинэ iPhone багтсангүй

“Apple One” багцад Apple Music, Apple TV Plus, Apple Arcade үйлчилгээнүүдийг нэгтгэж өгчээ. Үүнээс гадна 50GB-ийн iCloud storage багтаж байна.

Түүнчлэн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд өнөөдрөөс ашиглагдаж эхэлнэ. iOS14, iPadOS14, watchOS7, tvOS 14 гэсэн шинэ үйлдлийн системийг өнөөдрөөс төхөөрөмж дээрээ татах боломжтой.

Шинэ үйлдлийн системийг дэмжих төхөөрөмжүүд

Apple-ийн танилцуулгад шинэ iPhone багтсангүй
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button