Нийгмийн

УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахгүй

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр Ван И сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхана гэх мэдээлэл гарсан.

УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэр ямар асуудал хөндөж ярилцах талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, тухайлбал сайтуудад Ван И сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана гэсэн мэдээлэл гарсан байсан. Ийм уулзалт болохгүй. Хөтөлбөрт УИХ-ын даргатай уулзах арга хэмжээ тусгагдаагүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button