Нийгмийн

Хоёр настнуудаа хэрхэн бүртгүүлж, хэзээнээс цэцэрлэг хамруулах вэ

Өнгөрөгч есдүгээр сарын 14-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэрийг гаргасан. Эл шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд хоёр настай хүүхдээ хэзээнээс хэрхэн цэцэрлэгт хамруулах тухай мэдээлэл авч чадаагүй, эргэлзсээр буй.

Бид энэ асуудлаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодруулахад:

“Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж эхлэхээр ажиллаж байна. Өмнө хэрэгжүүлж байсан түр журмыг хүчингүй болгож, хэвийн горимд шилжих чиглэлийг нарийвчлан тусгаж оруулсан байгаа.

Үүний хүрээнд, нэг бүлэгт хамрагдах хүүхдийн тоо, хүүхэд хоорондын зайг хэрхэн зохион байгуулах чиглэлийг аймаг, нийслэлийн боловсролын газар, цэцэрлэгийн удирдлагуудад өгч байгаа. Энэ долоо хоногт элсэлт бүртгэлийн ажлыг зохион байгуулж дууссаны дараа есдүгээр сарын 21-ээс хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж эхэлнэ”  хэмээлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button