НИЙГЭМ

Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд оюун ухааны академийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 цэцэрлэгт энэ хичээлийн жилээс эхлэн Монголын Оюун Ухааны Академи болон Монголын Спорт өрөлтийн холбооны “Спорт өрөлтийн хөтөлбөр” хэрэгжиж эхлэхээр боллоо. УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилан хэрэгжүүлж буй “Оюунлаг Сонгинохайрхан” санаачилгын хүрээнд уг ажил эхлэж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр бүс”, “Төвийн бүс”, “Баянхошуу” бүсийн нийт 36 цэцэрлэгт уг хөтөлбөр хэрэгжиж эхлэж байгаа юм. Уг ажлын хүрээнд ирэх долоо хоногт тус цэцэрлэгүүдийн багш нарыг спорт өрөлтийн сургагч багшийн сургалтанд хамруулах бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс цэцэрлэг тус бүрт нийт 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий спорт өрөлтийн иж бүрэн хэрэгсэлийг гардуулан өглөө.

Оюун сэтгэлгээ хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт  өрөлт нь 1980-аад онд Америкт үүсч 1995 оноос олныг хамрах болсон төдийгүй өнөөдөр дэлхийн 54 орны 45,018 гаруй ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багтахаас гадна сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөр юм. Бүх насныхан спорт өрөлтөөр хичээллэх боломжтой байдаг нь тус спортын хамгийн гол давуу тал юм. Түүнээс гадна энэ нь хөгжилтэй, өрсөлдөөнтэй байхын зэрэгцээ эхлэн суралцахад хялбар учир хүн бүрт нээлттэй спорт юм. Спорт өрөлт хийх үед үндсэн 70 гаруй хөдөлгөөнийг хийдэг тул хүүхэд идэвхтэй, бие бялдарын хувьд эрүүл байх үндэс болдог бөгөөд хоёр гарыг тэнцвэртэй ашигладаг учир хоёр тархийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй юм байна. Багш нар хичээлийн үеэр сурагчдын идэвхи буурсан үед эсвэл хичээлийн завсарлагаанаар спорт өрөлтөөр сурагчдаа хичээллүүлж тархийг нь сэргээж, урам зоригийг нь нэмэгдүүлдэг.

            УИХ-ын гишүүн Н.Учрал: “Монголчуудын оюуны чадамж дэлхийд дээгүүрт тооцогддог. Гагцхүү тэр том өгөгдлийг бид хэрхэн зөв зүйтэй тордож, ашиглах вэ гэдгээ ярилцах ёстой. Монгол хүүхдүүд мундаг шүү дээ. Тэдэнд сургуулийн өмнөх насанд нь энэ мэтчилэн оюуны чадамж нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадвар сайжруулах хөтөлбөрийг зайлшгүй олгох шаардлагатай. Тиймээс энэ ажил өнөөдөр ийнхүү Сонгинохайрхан дүүргээс эхлэж байна. Цаашдаа энэ санаачилга улам өргөжиж Монгол улс даяар энэ хөтөлбөр нэвтрэх байх гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

            Монголын Спорт Өрөлтийн холбооны ерөнхийлөгч Х.Хатанбаатар: “Энэ бол зүгээр нэг тоглоом биш. Оюун ухаан, сэтгэлгээний хөгжлийг үлэмж хэмжээгээр задлаж өгдөг томоохон шинжлэх ухаанд суурилсан дасгал хөтөлбөр гэж хэлж болно. Энэ спорт өөрөө сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байгаагийн цаад шалтгаан нь тухайн спортоор хичээллэж буй хэнд ч бие бялдарын дасгал хөдөлгөөнөөс гадна тархи оюуны томоохон дасгал, хөгжүүлэх аргачлал болж байдаг. Тиймээс ялангуяа энэ сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ хөтөлбөр хэрэгжсэнээр тэдгээр хүүхдүүдийн маань ирээдүйн боловсрол, хүмүүжил төлөвшилд асар том хөрөнгө оруулалт болно.” гэлээ.

Өнөөдөр нийт 36 цэцэрлэгийн эрхлэгч нар УИХ-ын гишүүн Н.Учрал болон Монголын Спорт өрөлтийн холбооны ерөнхийлөгч Х.Хатанбаатар нартай гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс бүх цэцэрлэгүүддээ нийт 30 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хэрэгслийг бэлэглэж, гардуулан өглөө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Цахим бүртгэлийн системээ чанартай хийхгүй бол хурууны хээ нь уншигдахгүй цаг их бардаг юм билээ. Уул нт сайхан хэрэг байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button