Нийгмийн

Ерөнхийлөгч АЛГА ХАВСАРЧ, Ерөнхий сайд МЭХИЙСЭН Ван И-гийн айлчлал

ХЯТАДЫН ДОТООДЫН АСУУДАЛД ОРОЛЦОХГҮЙ ГЭХ АМЛАЛТЫГ ӨГҮҮЛЭВ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал олон нийтийн анхаарлыг хоёр өдрийн турш татав. ОХУ руу ШХАБ-ын уулзалтад оролцохоор явах замдаа манай улсад дөрөө мулталсан Ван И-гийн айчлалын үеэр Монгол Улсад их хэмжээний зээл өгөх асуудал яригдана гэсэн хүлээлт байсан. Эл асуудал ил лав хөндөгдсөнгүй.

Тэрбээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хилийн боомтын асуудлыг цэгцлэх гэсэн ерөнхий хоёр чиглэлд санал солилцож, хэлэлцээ хийв. Уулзалтын албан мэдээллээс харахад, тэд дээрх агуулгаар хоёр төрлийн баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Манай улсын хувьд уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтээ бүх уулзалтууд дээр онцлов. Ингэхээс ч аргагүй юм. БНХАУ-ын Гадаад харилцааны сайдыг айлчлахаас ердөө нэг хоногийн өмнө Монгол дахь элчин сайд нь “Бидэнд хангалттай нүүрсний овоолго бий. Цаашдаа ч энэ төрлийн хэрэглээгээ багасгана” гэж мэдэгдсэн. Энэ нь санамсаргүй сануулга ч биш гэлтэй.

Уг айлчлал Өвөрмонголд монгол бичгээр сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон Хятадын шийдвэрийг манай улсын тодорхой хэсэг хүчтэй эсэргүүцэж буй үетэй давхацсанаараа ихээхэн онцлог. Магад дотоодод Өвөрлөгчдийг өмөөрсөн эсэргүүцэл хүчээ аваагүй бол Ван И манай улсыг тойрч, ОХУ руу шуудхан нисчих байсан биз. Тэр ирсэн зорилгоо гүйцэлдүүлэх мэтээр манай Гадаад харилцааны сайд Н.Энхтаван “Хятадын дотоодын асуудалд бид оролцохгүй байхаар тохирлоо” гэх агуулгаар мэдэгдэл хийсэн юм.

ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДИЙН АЛГА ХАВСРАЛТ, МЭХИЙЛТ ОЛОН НИЙТЭД ТААЛАГДСАНГҮЙ

Нийгмийн ийм уур амьсгалыг улам дэврээх мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалын үеэр Ван И-д алга хавсран хүндэтгэл үзүүлсэн, Ерөнхий сайд учиргүй ихээр мэхийсэн зэрэг үйлдлүүд олон нийтийн шүүмжлэлийг хүлээв. Нөгөө талд Ван И-гийн хэлэлцээрийн үеэрх албаны хүнтэйгээ шивнэлдэн ярьж буй зураг ч олон нийтийн сүлжээнд таагүй байдлаар хэлэгдээд өнгөрлөө. Мэдээж ирсэн зочноо хүндэтгэн үзэж, мэхийн ёслох, алга хавсрах нь бууж өгөөд булган дахаа тайлчихсан гэх утга агуулаагүй, мэндчилгээний энгийн хэлбэр гэдгийг тодотгоё.

Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Ван И-тэй хийсэн уулзалтын дараа тусгаарлалтад орохгүйн тулд дөрвөн метрийн зайнаас харилцсан. Нэгэнт гар барьж, халуун дотно байдлаа илэрхийлж чадахгүй тул хүндэтгэлээ өөр байдлаар илэрхийлсэн гэсэн үг. Үндсэндээ манай төрийн өндөрлөгүүдтэй хийсэн Ван И-гийн уулзалтын мэдээлэл асар бүрхэг, хэт тойм шинжтэй гараад өнгөрөв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёрдугаар сард тус улсад хийсэн айлчлал урд хөршүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэрбээр өчигдрийн уулзалтын үеэр тэрхүү үйл явдлыг зориуд сануулах байдлаар БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд мэнд хүргэхээ мартсангүй. Мөнхүү Монголын ХАА-н салбарыг илүү өргөн хүрээнд сонирхон үзэхийг уриалсан нь авууштай. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтынхаа үеэр Монгол бичгийн асуудлыг хөндөн ярилцсан гэх албан бус мэдээлэл байна.

Мэдээж Ван И-гийн айлчлалыг Өвөрмонголчууд, тэр дундаа монгол бичгийн асуудалд анхаарагсад ихээхэн ач холбогдол өгч харсан нь тодорхой. Нөгөө талд манай албаныханд малын гаралтай түүхий эд, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх  сонирхол өндөр байв. Харин Ван И манайхны хүсэлтийг сайхан сонсож аваад буцаж буй нь нууц биш. Гэвч түүний айлчлал нь монголчуудын хүч нөлөөг анзаарсны илрэл болж өгснөөрөө сайн талтай.

Ерөнхийдөө Ван И сайдын айлчлал ил тод амлалтгүй, харж тэтгэнэ гэх “хөөстэй” үггүй, энгийн албаны байдлаар өрнөлөө. Түүнийг ирэхээс өмнө айлчлалын гол зорилгыг нь манай улсад суугаа элчин сайдынх нь яриагаар ил болсон гэдэг таамаг ч үндсэндээ батлагдав. Түүний айчлалын зорилго биелсэн, харин манай хүсэлтүүд л...

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. олон улсын харилцаанд дипломат ёс гэж байдаг юм ,олон нийтэд та####агдах нь чух#### биш, улс хоорондын найрамд####т харилцаа ,манай тусгаар тогнол илүү чух####, хятад дэлхийн аварга гүрэн, монгол энэ улсын нэг томхон тосгонтой тэнцүүг сэтгүүлч та болгооно уу

    1. Чи битгий өөрийгөө доош хаа.монгол улс гээд манайд айлчла#### байгаа юм биш үү.Наадуул чинь нэг тосгондоо очихгүй ээ.Ямар долигнуур юм бэ

    2. Монгол улс Орос, Америк гэх мэт олон улстай найрсаг харилцаа хамтын ажиллагааны харилцаатай юмсан. Заримтай бүр гэрээтэй. Жишээ нь : Орос улстай тийм гэрээтэй. Гэтэл Хятадын сайдыг ирэнгүүт Хятадтай найрамд####тай гэж ярьж эхэллээ. Дэхийгээс ганцхан Хятадтай найрамд####тай болж байгаа хэрэг үү? Энэ ямар учиртай хэрэг явд#### вэ? Хоёр хөрштэйгөө тэгш харилцана гэсэн больж байгаа хэрэг үү? Ингэж болох уу?

    1. Хийцэн гэдэг чинь юү гэсэн үг вэ? Монгол хэлэнд хийцэн гэдэг байхгүй дээ.

  2. Мэдээж өвчний үед гар барих.тэврэлдэж мэндчилэх нь ёс зүйд таарахгүй бх.Гэхдээ Хүрэлсүх арай дэндүү их доошоо тонгойж бөхөлзсөн нь онцгүй блаа.

  3. МАН гаруудын ЗГын мэдэгдлээр Өвөр Монголчуудаа тавиад өгчихлөө та Хар Хятадын санаа гэж эхлээд Өвөр Монголыг аваад дараа нь бидны ээлж ирэх вы?! Хятадад өгөх өр ширийг яах гэж байгаан.700сая буюу 100сая доллараар нэмж өр тавиад нэг өдөр эх орноо худ####дах уу?? Эд нар Хятад юу л өгнө ####гаа тосоод авна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button