Энтертайнмент

Шинэ загварын “Apple watch”-оор коронавируийг илрүүлэх боломжтой

“Apple” компани энэ долоо хоногийн эхээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулсан билээ. дээ танилцуулсан билээ. “Apple Watch Series 6” болон “Apple watch SE” гэсэн хоёр шинэ цагны загварыг танилцуулсан.

“Apple Watch Series 6” загварын хувьд шинээр цусан дахь хүчилтөрөгчийг хэмжих технологитой гэдгээрээ онцлог. Тэгвэл  энэхүү шинэ технологийн тусламжтайгаар хүн коронавирусийн халдвар авснаа мэдэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Учир нь сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүмүүсийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом буурах шинж тэмдэг илрэх ба хүчилтөрөгч хэмжигч төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ ч огцом нэмэгдэж буй юм.

Эрүүл хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 95-100 хувьтай байх ёстой бөгөөд 90-ээс бага хувьтай болбол амь насанд аюултай түвшинд хүрч байна гэж үздэг. Харин коронавирусийн халдвар авсан зарим хүмүүсийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 50-иас бага хувь руу орох тохиолдол цөөнгүй ажиглагдаж ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button