НИЙГЭМ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани 1990 онд байгуулагдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой тус компани нь 1,300 гаруй иргэдийг ажлын байраар хангадаг үндэсний томоохон аж ахуйн нэгж билээ. Улсдаа металлургийн анхдагч,  хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.

No description available.

Үйлдвэрт ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамт олон чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг түшиглэн хэрэгжүүлж байгаа Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг цаашид дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

No description available.
No description available.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажиллах үеэр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах концессын гэрээг Засгийн газартай 2014 онд байгуулан, төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь бүтээн байгуулалтын ажлаа мөн танилцуулжээ. Тухайлбал үйлдвэрийн ган хайлуулах хэсэгт 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанарын өндөр шаардлага хангасан ган бөмбөлөг, барилгын арматур төмөр үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэх 150,000 айлын орон сууцны хөтөлбөрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дэмжин ажиллахаа Ерөнхий сайдад уламжилжээ.

No description available.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Дарханы төмөрлийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр, “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд болох эрчим хүчний найдвартай эх үүсвэр, орон нутгийн газрын асуудал зэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд эдгээр асуудлыг холбогдох яам, орон нутгийн удирдлагатай ярилцаж, богино хугацаанд шийдвэрлэх боломжтой” талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон мэдэгдлээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ган бөмбөлөгийн худалдан авалтыг дэмжин ажиллахыг уламжлахаа мэдэгджээ.

No description available.
No description available.
No description available.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button