Нийгмийн

Н.Учрал: Иргэн бүрийг эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болгон, үзлэгийн цагийг нь сануулдаг болно

Өнөөдөр /2020.9.18/ Төрийн ордонд Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос “Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг салбарын төлөөллүүд дунд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь 2000-аад оны эхэн үеэс шат шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжиж эхэлсэн цахим шилжилтийг дүгнэн ярилцаж, өнөөгийн тулгамдаад буй хүндрэл бэрхшээл, цаашид хэрхэн ажиллах шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

This image has an empty alt attribute; its file name is DSC_8461-1024x670.jpg

Уулзалтад УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, хүний гавъяат эмч Ж.Чинбүрэн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, улсын 1,2,3 дугаар шатлалын эмнэлгүүдийн мэдээллийн технологийн хэлтэс, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн яам болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс энэ чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан бол хэлэлцүүлгийн шатанд олон олон санал санаачлага гарч байлаа.

This image has an empty alt attribute; its file name is DSC_8417-1024x984.jpg

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:

This image has an empty alt attribute; its file name is DSC_8468-1024x597.jpg

“Эрүүл мэндийн цахим шилжилтийг цаг алдалгүй хийж эхлүүлсэнээр бид 2023 он гэхэд, Иргэд бүх шатны эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дугаарлаж зогсохгүйгээр хуваарийн дагуу очоод шууд үзлэг оношлогоондоо хамрагддаг болно. Өөрийн үзүүлсэн эмчтэйгээ заавал очих шаардлагагүйгээр цахимаар харилцаж дараа дараагийн заавар зөвлөгөөгөө авдаг болно. Эмнэлэгт бичиг цаас бариад өрөө өрөөгөөр гүйдэг биш өрөө хооронд таны мэдээллийг агуулсан дата өөрөө гүйдэг болно. Иргэн бүрийн эрүүл мэндийн цахим бүртгэл хийгдэж урьдчилан сэргийлэх хуваарьт үзлэгүүдийг цаг тухайд нь иргэдэд сануулдаг болно. Нэг үгээр дүгнэн хэлэхэд, цахим орчинг ашиглан иргэд эмнэлэг дээр ирэх, эмнэлэг иргэд дээрээ очдог нөхцөл байдлыг бий болгохыг урьтал болгон ажиллахыг зорьж байна” гэлээ.

This image has an empty alt attribute; its file name is DSC_8486-1024x908.jpg

Тус хэлэлцүүлгийн дүнд Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос зөвлөмж боловсруулах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал дээр үнэлэлт дүгнэлт гаргуулж, цаашдын зорилго, авах арга хэмжээг тодорхой болгон ажиллах юм.

This image has an empty alt attribute; its file name is DSC_8435-1024x548.jpg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button