ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монголд АМЖИЛТГҮЙ ДУУССАН гэж дүгнэжээ

Монгол Улсад гурван жилийн хугацаанд буюу 2017-2020 он хэрэгжсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ын тайланг АНУ хийжээ. Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээнд тулгуурласан тус тайланд “Монгол Улсын өр энэ жил Дотоодын нийт бүтээгдэхүүний 77 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Монголын Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-гийн макр
о зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Гадаад өр нь ирэх жилээс дарамт үүсгэж болзошгүй. Монгол Улс өнгөрсөн жил FATF-ийн саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь байдлыг улам хүндрүүлсэн. Энэ мэт олон шалтгааны улмаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг энэ оны тавдугаар сард дуусгавар болгожээ.
Олон шалтгаанаас дүгнэн харахад эл хөтөлбөр Монголд амжилтгүй дууссан гэж дүгнэж болохоор байна” гэжээ.
АНУ-ын Элчин сайдын яамнаас боловсруулсан тайланг бүрэн эхээр харахыг хүсвэл ЭНД дараарай.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яаасан, хууж авч баримтжуулан тавих боломжтой сайт байсансан. Бас л болохгүй болсон уу, Монголд нээлттэй юмгүй болжээ.