Нийгмийн

Туул голын эрэг дагуу ГҮЙЛТ, ДУГУЙН ЗАМ ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Зайсангийн гүүрнээс 20 дугаар хорооны “Мишээл экспо худалдааны төв” хүртэлх  “Эко зурвас” буюу 1,6 км урт гүйлт, дугуйн зам өнөөдөр ашиглалтад орлоо.

Туул голын эрэг дагуу ашигладаггүй зам талбайд гүйлтийн болон дугуйн зам бүхий “Эко зурвас” ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай аюулгүй орчинд амарч зугаалах нөхцөл бүрдлээ.

“Эко зурвас”-ыг  дүүргийн хөрөнгө оруулалтаар 1,6 км урт зам,  2,4 метр өргөнтэй дугуйн зам, 1,5 метр өргөнтэй гүйлтийн зам, замын хашлага, амрах талбайтай зохион байгуулагдсан.

Цаашид дүүргийн зүгээс иргэдийнхээ аюулгүй, эко орчинг бүрдүүлэхийн тулд камержуулалт, гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тус замыг үргэлжлүүлэн Яармагийн гүүртэй холбох ажил үргэлжлэн хийгдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button