Сошиал трэнд

Ч.Номин, Д.Энхтүвшин нар цахим орчинд уралдаан зарлав

Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин болон шарк Д.Энхтүвшин нар дагагч нарынхаа дунд уралдаан зарлав. Тус уралдаанд тэдний дагагч нар оролцох боломжтой бөгөөд нэг ялагч тодорно. Тус ялагч нь тэдний ажил амьдралын туршлагаасаа хуваалцаж, долоо хоног хамтдаа аялана. Энэ талаараа Ч.Номин цахим хуудаснаа нийтлэл бичиж, уралдааны болзол зэргийг нийтэлжээ. Тодруулбал,

"Өглөөний мэнд залуусаа. Нэгэн сонирхолтой шалгаруулалт зарлаж байна аа. Шарк Enkhtuvshin Dashtseren ах бид хоёр хамтдаа дагагч нар дундаасаа НЭГ хүнийг сонгож 7 хоногийн турш Монголын үзэсгэлэнт газраар хамт аялж, вакумжсан орчинд ментор хийж, ажил амьдралын туршлагаасаа хуваалцах юмаа. Шалгаруулалтад оролцох нөхцөл маш энгийн: Бид хоёрын Instagram болон Facebook эккаунтуудыг дагадаг байх, энэ постын коммент хэсэгт 3 найзаа меншн хийсэн байхад л болно оо. Та бүхэн идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Амжилт хүсье залуусаа" хэмээжээ.

https://www.facebook.com/nchinbat/posts/10158846205939873

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button