УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Л.Оюун-Эрдэнийг “жийж”, Д.Эрдэнэбилэгтэй хэлэлцээ хийх тохироо

ИРЭХ САРД: “Эрдэнэт үйлдвэр” тойрсон ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН  хувь заяа НЭГ ТИЙШ  шийдэгдэх хүлээлт

“Эрдэнэт” үйлдвэрийг ОХУ-ын талаас Монголын хувийн хэвшил 400 сая ам.доллараар 2016 оны зургадугаар сард худалдан авсан. Ингэхдээ Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр шууд татгалзсан нь хууль зөрчсөн гэж үздэг. Яг энэ логикоор 2016 оны сонгуулийн дараа МАН-ын улстөржих сэдэв “Эрдэнэт үйлдвэр” болж, төрийн талаас шийдвэр гаргахад оролцсон Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг яллаад буй.

Хөшигний ард дахь тохироо, аз эзээр Д.Ганбат, Н.Золжаргал нар хэргээ тусгаарлах нэрээр салгаж, ялгүй үлдсэн. Эдүгээ ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хувийн хэвшлийнхний шүүхийн тов хүлээгдэж байгаа юм. Нөгөө талд хувийн хэвшлийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар олон улсын Арбитрт хандах бүх бэлтгэлээ базаажээ.Тэд галзуу заргач хуулийн фермүүдийг ажиллуулаад, материалаа бэлдсэн гэх.

Түүнчлэн ирэх сард “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусна. Онцгой дэглэмийн хугацаа дуусангуут Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг солих асуудал хүлээгдэж буй. Улстөрд олон жил болж буй туршлагаараа Х.Бадамсүрэнгийн ов мэх дийлдэхээ байж, ирсэн дарга нарыг дайлж цайлсаар ажилтайгаа үлдэхээр улайрч яваа. Тэр Ерөнхийлөгчтэй хүртэл учраа олж, 30 мянган хонь худалдан авах 1 сая ам.долларын талыг гаргах амлалт өгч, төрийн тэргүүний баруун гарын нэг Н.Түвшинбаяртай уулзаж, патиараа татуулаад амжсан.

Тодруулж хэлбэл, ирэх аравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” тойрсон ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН  хувь заяа НЭГ ТИЙШ  шийдэгдэж, Х.Бадамсүрэн ажлаа өгөх эсэх нь тодорхой болж, онцгой дэглэм цуцлагдаж, Арбитрын дуулиан дэгдэх хүлээлт үүсээд бай. Мөнхүү гол тоглогч “сахал” Д.Эрдэнэбилэгийн  хөшигний ард дахь нөлөөлөл хэр өндөр байгааг ирэх сард харж болохоор логик уншигдаж буй юм.

ЭГЗЭГТЭЙ ҮЕД Я.СОДБААТАР, Ж.ЭНХБАЯР НАР ТОГЛООМОНД ШИНЭЭР НЭГДЭЖ, Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЖИЙВ

Яг ийм эгзэгтэй үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг ерөнхий утгаар “атгаж” байсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар цуцалж, шинээр ажлын хэсэг байгуулсан нь улстөрийн хүрээнд ихээхэн анхаарал татсан асуудал болов. Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 8-нд ОХУ-ын талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан хувийн хэвшил талтай ХЭЛЭЛЦЭЭ ХИЙН, САНАЛ БОЛОВСРУУЛАН ТАНИЛЦУУЛАХ”  чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайд Я.Содбаатараар ахлуулан байгуулсан.

Улмаар ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр томилогдсон юм. Ажлын хэсэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, тус яамны ТНБД Г.Нандинжаргал, ЗХГЭГ-ын дэд дарга Б.Солонго, ХЗДХЯ-ны ТНБД Ц.Баасандорж, Сангийн яамнаас Ж.Ганбат, Б.Тэлмүүн, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нарын хүмүүс багтсан.

Ерөнхий сайд шинэ ажлын хэсэг байгуулах захирамжаараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалж байсан хоёр ч ажлын хэсгийг давхар татан буулгасан аж. Яагаад ийм үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар дуугарч ирсэн Л.Оюун-Эрдэнийг тоглоомоос гаргав. Уг асуудлаар хоолойгоо сөөтөл ярьж ирсэн Ц.Нямдорж яагаад нам болов зэрэг асуултууд эндээс хөндөгдөж буй.

Мөнхүү сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”, эл хотыг ихээхэн сонирхож, зарим бизнесээ хүртэл шилжүүлсэн гэгдэг Я.Содбаатар ажлын хэсгийг ахлах болсон нь ихээхэн сонирхолтой. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярын тухайд ч тэр “сахал” Д.Эрдэнэбилэгтэй найзын харилцаатай гэгддэг нэгэн юм.

У.ХҮРЭЛСҮХ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТ Э.ШИЖИРТЭЙ ГАР БАРИВ

УИХ-ын 23 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан талтай хэлцэл хийж, төрд шилжүүлэхээр тусгасан. Гэвч дараахан нь Засгийн газраас “Суутган тооцох зарчмаар бид төлбөр төлөхгүй” гэх агуулгаар мэдээлэл хийж байв. Хувийн хэвшил талын 400 сая ам.долларыг шуудхан Засгаас шийдвэр гаргаад “Өгөхгүй” гэж шийдэх нь хэт өрөөсгөл. Мөнхүү системийн арилжааны банкныхаа захирлыг ажилдаа явах замд нь сүр бадруулан саатуулсан зэргээр төр хэт сүржин, овилгогүй, популист загнасан нь үнэн билээ.

“Ерөөсөө л 400 сая ам.долларыг өгөхгүй. Шүүхээр яллачихна” гэх байдлаар түгжээтэй явж ирсэн асуудал гэнэт задарч, ХЭЛЦЭЛ ХИЙХ  болжээ. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын ахалсан ажлын хэсэг нэг удаа хуралдаж, 49-ийн талтай уулзалт хийсэн гэх мэдээлэл ч бий. Гэвч уулзалтаар яг юу ярьсан гэдэг нь асар тодорхойгүй, уулзалт нь нотлогдохгүй байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллангаа  Эрдэнэтийн асуудлаар яллагдагчаар татагдаад буй “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй халуун дотноор гар барьж, ажил байдлаа ярилцав.  Уг үйл явцуудаас харахад, Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, 400 сая ам.долларыг хэрхэх талаар ярилцах нь тодорхой боллоо.

Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал Ерөнхийлөгчийн нөлөө, хүсэл ч өндөр байгаа юм. Сайн тал нь хувийн хэвшлээ зүй ёсоор сонсох ардчилсан зарчим үүсэх, муу тал нь Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй ахуйн шуналтангуудын хүсэл хаа хүрч зогсох бол. Уг ажлын хэсгийнхэн хэдэн жилийн дараа өнөөдрийн Д.Эрдэнэбат, Б.Болор нар шиг шүүлтийн тавцанд хүрэх эрсдэлтэй юү зэрэг олон тодорхойгүй асуудал байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2020-09-21 10:14

Оюун-Эрдэнэ эд хөрөнгө,эрх мэдлийн төлөө хэний ч өмнөөс хүйтэн мэстэй очиж чадах г�##�зуу итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд ирлээ гээд Хүүкийнхээ өмнө өлхөөн зогсох нөхөр тул болдог юм бол багахан дээр үсгүй шотогдох нь туйлаас зөв шүү! Содбаатар,Ж.Энхбаяр нар враво,Дараагийн үйлдэл нь энэ 2 хүний мэдэх асууд�##�

Үнэн
Үнэн
2020-09-21 12:32

Элбэгдоржийн хонгилын гишүүд болох Содбаатар, Ж.Энхбаяр нарыг ард түмэн мэдээд сонгоогүй юм шгүү дээ. Гэтэл тэд яаж ийгээд ард түмний өмчийг ХХБ-ны луйварчидтай хамт хулгайлах гээд дайраад байдаг. Хүүк, Баттулга хоёр ч цагаа тулахаар хувийн хөрөнгөө аврижуулахаа бодно уу гэхээс ард түмний хөрөнгийг бодохгүй. Ийм хүмүүсийг харин ард түмэн дахин сонгохгүй байх ёстой.

К
К
2020-09-22 00:42
Reply to  Үнэн

Ж гөлөг

тавилан
тавилан
2020-09-21 15:47
Reply to  Үнэн

яг тиим МАНаас ИХ д гарсан мафи олон бна ЖДҮ чин Сод Ж нар удахгүи шорондоо морилохоо мэдэхгүи л мөнгө бодоод яваа юм бн Женко Хүүк 2 ариун хүмүүс биш дээ

Зочин 2
Зочин 2
2020-09-21 13:29

Худ�##� хулхи амл�##�т өгнч ард түмнийг хуурдаг эдгээр нөхдийг �##�банаас нь буулгах хэрэгтэй. Бэлэн юманд гараа дүрсэн луйварчдад зохих шийтгэлийг оногдуулах хэрэгтэй.

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
2020-09-21 13:58

энэ асуудлыг одоо нэг т�##�д нь гаргах цаг нь болсон. төрийн мөнгө авсан, аваагүй л гээд байгаа, авсан бол тэрэнд нь таарах хувьцааг нь хурааж аваад, бусдыг нь өгч, хян�##�таа тавьж эхлэх хэрэгтэй. дарга нар нь л дандаа шахаа хийж баяжиж, ажилтчин, ард түмэн ядуурч байх ёстой юм уу?

Элдэв Очир
Элдэв Очир
2020-09-21 14:21

Зөв шүү дээ. Төр хувийн өмчийг шууд хураах, луйвардах гэж ЗХУ-аас өөр газар бараг үзэгдээгүй асууд�##�

Зочин
Зочин
2020-09-29 18:14

Үхсэний чинь хувийн өмч?? Улсын мөнгөөр улсын үйлдвэрийг улсын эрх барих дээд байгууллага УИХ-д нь мэдэгдэлгүйгээр хувьдаа авчихсаныг хувийн өмч гэх үү? Үгүй. Энэ бол луйвар.

irgen
irgen
2020-09-21 14:59

Nyamdorj gej turiin huwalzaas bolj ene 49 huwiin asuudal ankhaasaa buruu ywsan. Huwiin hevshel gadaadad baigaa ymiig awchirlaa geed yahaaraa luiwarchin boldog ym? Harin uls turchid nyamdorj, oyunerdene nar l huwidaa huwaaj ideh gej 39 huwiid turd awch, huwiin hevshlig hohirooson.

ума
ума
2020-09-21 15:06

хэлцэлд орох нь дээ энэ сэтгүүлч хэнийх нь ч т�##�д бичээгүй байна

Сумтай Хурэлсух новш
Сумтай Хурэлсух новш
2020-09-21 15:48

Сурданзан Хурэлсухийн амьд байх хугацаа энэ асуудлаар хэмжигдэх байхдаа. Ардын хоолноос хумслах гэж оролдсон бух хулгайчид муугаар дуу�####�г юм даа. Чи дийлдэхгуй гэж бодож г�##�зуурч байв�##� эндуурч шуу. Телеесее ур хуухдээрээ телее юм боловоо. Сайн бодоорой. Юун 8-12 жил терд байх. Шоронд суух байх шуу.

Эрдэнэ
Эрдэнэ
2020-09-21 16:46

МАН дараагийн ээлжээ хоолонд оруулж бгаа нь энэ ээ..

mglchuud
mglchuud
2020-09-21 17:04

arai ugui blguidee jdu chid bol yaj ch novshiroh magadlaltai

Зочин
Зочин
2020-09-21 21:42

Эрдэнэт үйлдвэр хэзээ хувийн өмч байсын. Төр мөнгөө гаргаж барьсан үйлдвэр. Ард түмний өмч юм шүү.

Эх орон
Эх орон
2020-09-21 22:26

Эбий,сах�##� 2-г дийлэхгүй ээ.женко,хүк 2 ард түмнээсээ урвааский.Новшийн ч төр юм даа.Болдогсон бол энэ с...даа цайр�##�сан,өрөндөө баригдсан улс төрчдийг бүгдийн буудаад �##�ах юмсан.Энэ сах�##� ямар ч боловсрол байхгүй нөхөр гэж овоо гар юмаа.За яахав хувь тавилан гэж байдаг даа эд нар биш юм гэхэд хойч үе чинь их л зовох байхдаа

Dolir
Dolir
2020-09-22 01:09

Manai Danzka ah ch unendee yvgan amitan bnshdee yriaal chaagaad bdg her udaan yvhiin. Davaanii beld bult chaagaal bsn odo hevere harin ch bur buruu haRaad zogscon chaaj bhiin.

zochin
zochin
2020-09-22 08:35

содбаатар, ж.энхбаяр хоёр ард түмнийхээ эсрэг сах�##� эрдэнэбилэгт үйлчилвэл том ял хүлээж байгаа шүү

Зочин
Зочин
2020-09-22 09:45

Дараачийн шоронд орох хүн бол Хүрэлсүх. Сарангэрэл!

тэнэг
тэнэг
2020-09-22 14:32
Reply to  Зочин

Тэнэгт. Чи шийддэг болоо юу, ард түмэн нэг мэдэхтэйгээ байлгүй дээ.

зочин
зочин
2020-09-23 12:22

Шшшш чааваас монголын төр нэг муу эрлийз хулгайчтай хэлэлцээр хийгээд бх даа яахав дээ.Шууд л ял тулгах асууд�##� шдэ

Сонгогч
Сонгогч
2020-09-24 13:10

Манай Ерөнхий сайд арай тэгж б�##�иартахгүй байлгүй дээ Гэхдээ энэ ажилд сонгодог хулгайч Я.содбаатарыг томилсон нь бас эргэлзмээр

Zochin
Zochin
2020-09-29 10:46

Ajilaa hiisen humuus n shiitgegdeed,gol ezed n shireenii ard suuhaar bolj bna gej oilgoloo

Зочин
Зочин
2020-09-29 18:17

Юун хэлцэл хийх вэ? Луйврыг таслан зогсоосон. Луйварчидтай төр хэлэлцээ хийнэ гэж юу вэ? Хэрвээ Содбаатар, Ж.Энхбаяр нар луйварчидтай тохиролцох юм бол ард түмэн ёстой үзэхгүй шүү та нарыг. ЗГ-ын нэр хүнд ч шууд ш�##�ан дээр унана. Арай ч үгүй байлгүй дээ. Эрдэнэт үйлдвэр бол ард түмний өмч шүү!

Холбоотой мэдээ

Back to top button