Нийгмийн

ШҮҮХ: Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүх хурал наймдугаар сарын 12 хүртэл хойшиллоо

НЭМЭЛТ 16:45

Өнөөдөр /2019.07.23/ өглөө 11:00 цагийн үед эхэлсэн шүүх хурал эхэлсэн даруйдаа Ц.Амгаланбаатарыг гэрчээр дуудах гэсэн өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилж 14:00 цагт ахин хаалттай эхэлсэн юм.

Гэвч дөнгөж сая шүүгчдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо.

НЭМЭЛТ 14:20

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хуралдаан Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 11:00 цагт эхэлсэн ч эрүүдэн шүүхэд оролцсон гэх Ц.Амгаланбаатарыг өмгөөлөгчдийн хүсэлтээр авч ирэх хүртэл буюу 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Тэгвэл дөнгөж сая Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авч ирснээр шүүх хуралдаан эхэллээ.  

НЭМЭЛТ 11:55

Өнөөдөр /2019.07.23/ Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгчдийн өмгөөлөгчид эрүүдэн шүүхэд оролцсон гэх Ц.Амгаланбаатарыг оролцуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн ёсоор болгосон юм.

Дөнгөж сая шүүгдэгч Б.Хурцыг шүүх танхимаас гарч ирэхэд хэвлэлийнхэн “Эрүүдэн шүүх тушаал өгсөн” эсэхийг тодруулахад тэрбээр “Тийм юм байхгүй, шүүх хуралдаан дуусаагүй” байна гэхээс өөрийг хэлсэнгүй.

НЭМЭЛТ 11:30

ШҮҮХ: Б.Хурц, Г.Эрдэнбат нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Дөнгөж сая эхэлсэн Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал хойшиллоо. Учир нь шүүгчдэгчдийн өмгөөлөгчид эрүүдэн шүхэд оролцсон гэх Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасныг ёсоор болгон 14:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гарчээ.

Өнөөдрийн хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт хаалттай эхэлсэн бөгөөд хуралд оролцохоор шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ирсэн бол хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар, талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган гэрчээр оролцохоор ирсэн юм.

ЭХЛЭЛ 11:00

ШҮҮХ: Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүгдэгчээр, Б.Булган гэрчээр оролцож байна

Өнөөдөр  /2019.07.23/ 10:00 цагаас Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.

Хуралд оролцохоор шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ирсэн бол хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар, талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган гэрчээр оролцож байна. Шүүгдэгчид энэ удаагийн хуралд 10 гаруй өмгөөлөгчтэй ирсэн гэв.

Хэргийг эргэн сануулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн ийн шүүж буй юм.

Шүүх хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нөхөр гАНБАТ
нөхөр гАНБАТ
2019-07-24 23:12

Отгонжарг�##� шүүх хурлаа ч хийж чаддаггүй хүн ха�##�ттай хийх нэрээр өөрийгөө д�##�длаад , хамсаатан нь татг�##�заж шүүх хурлыг хойшлуулан ЦАГ ХОЖИВ

StevSlarie
StevSlarie
2019-11-29 11:34

accutane online buy Sildenafil Prezzo Aquisto Online Amoxicillin And Clavulanate And Leprosy [url=http://ilfrc.com]viagra casera[/url] Cialis Once Daily 5mg Best Price Orlistat Canada

Холбоотой мэдээ

Back to top button