НИЙГЭМ
АНУ-ын эрдэмтэд ам зайлагч коронавирусийг 99.9 хувийг устгаж байгааг тогтоожээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр, ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх дэлхий дахины судалгааны тоймыг танилцуулав.
Тус мэдээллийн үеэр АНУ-ын эрдэмтэд ам зайлагч коронавирусийг 99.9 хувийг устгаж байгааг тогтоосон талаар дурдав. Тодруулбал, АНУ-ын Пеннсилвани мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар, ам зайлагч COVID-19 халдварын вирусийг устгах чадвартай эсэхийг судалсан байна.
Судалгаагаар ам зайлагчаар 30 секундийн турш л амаа зайлахад вирусийг 99.9 хувийг устгаж чадсан үр дүн гарчээ.
Иймд эрдэмтэд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч хэрэглэх нь коронавирусийг устгахад үр дүнтэй бөгөөд 30 секунд л хэрэглэхэд хангалттай гэж үзжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.