Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд 6 хоногийн дотор "ковид-19"-ийн 101,289 тохиолдол бүртгэгджээ

Япон улсад шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байна. Тус улс ковидийн зэрэглэлийг томуутай ижил түвшинд буруулснаас хойш, долоо хоног бүр нэгж эмнэлгийн байгууллагад бүртгэгдэх халдварын тоо анхны удаа 20 давжээ.

Өнгөрсөн гурван долоо хоногийн турш долоо хоног бүр Японд бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэн байна. Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрийн хооронд 5 мянга гаруй эмнэлгийн байгууллагуудад коронавирусийн 101,289 шинэ тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдэх тохиолдлыг мужаар нь авч үзвэл, Иватэ мужид долоо хоногт нэгж эмнэлэгт бүртгэгдсэн тоо дунджаар 35.24 байгаа нь Япон дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

 Нийтдээ 37 мужид шинэ тохиолдлын тоо нэмэгджээ. Жишээлбэл Окинавад халдварын тоо ойролцоогоор 1.39 дахин нэмэгджээ. Японы Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт 12,842 хүн ковидийн улмаас шинээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдээлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос  1,130-аар багассан үзүүлэлт юм. Харин шинээр хүнд зэргийн шинж тэмдэг үзүүлсэн өвчтөнүүдийн тоо 218 гарч, өмнөх долоо хоногоос 10-аар буурсан байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button