ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи: Зул сарын баяраас өмнө хязгаарлалт тогтоохгүй

Их Британийн Засгийн газар Зул сарын баяр хүртэл хөл хорио тогтоох бодолгүй байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.

“Нөхцөл байдал туйлын хүнд хэвээр байгаа ч хүмүүс Есүс Христийн мэндэлсэн Зул сарын баярт нөлөөлөх эсэх талаар хариу хүлээж байсныг би ойлгож байна. Мэдээжийн хэрэг, Христийн мэндэлсэн баярын дараа ямар нэгэн арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй” хэмээн Борис Жонсон 2021.12.21-нд мэдэгдлээ.

Их Британийн Засгийн газрын тэргүүн коронавирусийн өвчлөлийн түвшинг байнга хянах болно гэж амлав.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button